XIII зуунд Төв Азид тухайн цаг үеийн хоёр их байлдан дагуулагч болох Чингис хаан, Мухамед шах хоёр халз тулж, нэг нь энэ ертөнц дээр илүүдсэн бол үүнээс 200 шахам жилийн дараа Бага Азид Төмөрийн улсын хил хязгаар Баяазитын Османы эзэнт гүрэнтэй хаяа хатган орших болов. Төмөрийг узбекууд өөрийн үндэсний баатар гэж өмчилдөг ч үнэн түүх нь арай өөр билээ.
Монголын төлөөлөгчид ийнхүү Орос улсад сэм одож, Чин улсаас салан тусгаарлахын тулд тусламж гуйсан нь төдхөн Чин улс даяар шуугиан болж байжээ.
Монголын төрийн тусгаар тогтнолыг сэргээх хэргийг шууд удирдан эрхлэх байгууллага Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар (XXБХТЕШГ) гэгчийг 1911 оны 11-р сарын 30-нд Түшээт хан аймгийн чуулганы дарга засаг, Цэрэнчимэд нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Энэ байгууллага нь гүйцэтгэх үүргээрээ бүх Монгол даяар үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байгааг ашиглан, юуны урьд Их Хүрээн дэхь Манж Чин улсын захиргааг түлхэн унагаж, Монголын төр улсыг сэргээх явдлыг бэлтгэн зохион байгуулах түр засгийн газар шинжтэй байлаа.
Булган аймгийн Могод сумын нутаг Хүйс толгой хэмээх газарт үл мэдэх чулуун дурсгал байгааг сумын иргэд анх 1967 онд мэдээлжээ. Үүний дагуу Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн эрдэмтэд тус газарт ажиллан, гурван хөшөө олжээ. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн М.Шинэхүү хөшөөн дээрх бичээс брахми бичиг болохыг 1972 онд тогтоосон аж. Тус гурван хөшөөний нэгийг өдгөө төрийн ордонд залсан. Нөгөөх нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын музейн үүдэнд, гурав дахь нь ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн гаднах талбайд бий аж. Энэ гурван хөшөөнөөс Архангай аймаг болон ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн гадна байгааг нь сайн судлаагүй.
Түрэгжсэн монголын Барлас омгийн ноёны хүү болох Төмөр Бухар хотоос баруун өмнө зүгт орших Кеш хотод төржээ. Барлас болон Жалайр овгууд бол Цагаадай хааныг дагаж Туркестаны нутагт ирсэн монгол овгууд билээ. Тэрбээр өсөж том болох насандаа монголын эзэнт гүрнүүдийн дараалсан уналтыг үзэж байхдаа өөрийгөө монгол хүний хувьд Чингис хааны үйл хэргийг дахин үргэлжлүүлэхээр тангараг тавьсан гэдэг. Тэрбээр Чингисийн угсааны хатантай болсноор өөрийгөө тэдний өмнөөс захиран шийтгэх эрхтэй болсон гэж үзэж байв.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
| ||
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.