Марк Твений зохиолд гардаг даа. Дундад зууны нэгэн мөргөлчин өдөр тутам байнга мөргөл үйлдэн хөдөлгөөн хийж байгааг ашиглаад цахилгаан үүсгүүрийн хөдөлгүүр¬тэй холбочихдог. Зохиолын баатар болох овжин эр хагас бүтэн сайн ч гэхгүй, цалин хөлс ч нэхэхгүй мөнхийн цахилгаан гаргагчтай болоод авдаг.
Өнөөдөр байгаль хамгаалах салбарт жинхэнэ байгаль хамгаа¬лагч хэн бэ гэдгийг таних чадамжгүй болчихоод байна. Тэнд манаачийг давхар манах хэрэгтэй болоод байна. Манаачийг, манаачийн манаачийг гэхчилэнгээр төгсгөлгүй үргэлжлэх орон тоонууд суулгал¬тай биш. Тэр жил Борнуурт модны хулгайчийг буудчихдаг ойн цагдаа шиг "шударга гар" ганц нэг бий л байх. Ихэнх ойн цагдаа буюу бай¬галь хамгаалагч нар дээр яваад очиход ан хийлгэж өгье, мод гар¬гана шүү гэж шалсан хүмүүс л тааралддаг. Хэзээний л байгаль хамгаалах албыг нийг¬мийн хам¬гийн идэвхгүй хэсэг ха¬риуц¬саар ирсэн байдаг. Социа¬лизмын үед өвгөн сэхээтнүүд "За тэтгэвэртээ гараад нэг уулын аманд ойн цагдаа хийгээд хэвтчихнэ дээ. Ус нь үнэгүй, түлш нь үнэгүй..." гээд зөвхөн өөрийгөө л бодсон амар юм ярьц¬гаадаг. Тэгдэг ч байсан. Үүний балгаар хангай дэлхий харах эзэн-гүй болж, дээр нь зах зээл нэрмэж Монголын эмзэг байгаль орчин эргэж нөхөхийн аргагүй сүйрэлд унасан билээ.
Дулаарал, цаг уур зэрэг өөр ноцтой үзэгдлүүд гэнэт гэмээр сүүлийн үед бий болсноор сая л хүмүүс дээр дооргүй байгаль ямар их өөрчлөгдсөнийг анзаарцгаав. Харамсалтай нь, хүмүүс чиглэл чиглэлээрээ орчны энэ их өөрч¬лөлтийг хүлээн авч "ажил хэрэг" болгож байна. Улстөрчид Ногоон нам байгуулбал Их хуралд орчих шанстайг олж харлаа. Модны хулгайч нар өөрсдөө ойн цагдаа болоод авбал харин ч баригдахгүй байх боломжийг нээлээ. Луйвар¬чид, заргачид элдэв хөдөлгөөн байгуулж тэмцэл нэрээр рекет хийх асар том зах зээлийг нээлээ. Тэт¬гэврийн өвөө түүний ач хүү хоёр л урьд нь байгаль хамгаалах тухай ярьдаг байсан бол одоо малчид, уурхайчид, тариачид хүртэл энэ сэдвийг амны уншлага болгосон нь даанч үнэмшилгүй юм даа. Хэзээ байтлаа та нар байгаль хамгаалж байсан юм бэ дээ. Ядаж наад хийж байгаа ажил мэргэжил чинь энэ сэдэвт тохирдог билүү? Энэ мэтчи¬лэн хүн болгон байгаль хамгаа¬лагч, хөдөлгөөн болгон "унаган онгон"-той тэмцэгч болоод авахаар сүүлдээ байгаль хамгааллын сэд¬вээр бичихээс ч ой гутам болчихдог юм билээ.
Засгийн газар аялал жуулч¬лалын салбарыг зам тээвэртэй уяж байснаа Байгаль орчны яаманд шилжүүлсэн нь их зөв алхам бол¬чих шиг боллоо. Ялангуяа эколо¬гийн аялал жуулчлал Монголын жуулчны салбарын онцлог болох чиг хандлага бий. Хүмүүсийг Мон¬голоороо аялах явцад нь зусган ямаанд голсон ишгийг нь авахуулж буй мэт "Байгалиа хайрла. Та минь ээ. Тойг тойг" гээд байх юм даа. Одоо Байгалийн яаманд дахиад нэг юм наачихъя.
Монголд сайн муу янз бүрээр хэлэгдэж байдаг нэг том арми байна аа. Энэ бол лам хувраг, бөө удган нар юм. Эдний сайн тал гэвэл хүмүүсийг шүтлэг бишрэлтэй бол¬гож, бусдыг төдийгүй хүрээлэн байгаа байгаль дэлхий лус савд¬гийг хайрлах зорилго тавьдаг гэдэг. Уг нь муучлаад байх шалтгаанууд байхгүй л дээ. Мөрөөрөө буян ном хийж бусдын сайн сайхны төлөө яваа улс. Гэхдээ сүүлийн үед тоо толгой нь хэт олширч нийгмийн баялаг үйлдвэрлэх хүчнээс олон хүнийг хөндийрүүлж байна. Тэд ч дагнан ламдаад хоолоо олоод явж чадна гэхэд баталгаа муу. Одоо төр ба лам хоёр уулзмаар байна. Бөө, лам нарыг цэрэгт таталтай биш. Эднийг ажлын байраар хангах ёстой юу. Хийж чадах ажил бол байгаль хамгаалагч л юм шиг са¬на㬬даад байх юм. Битгий хий гэсэн ч Марк Твений зохиолд гардагчлан байгаль хамгаалах ухуулга үнэгүй хийсээр байх юм бус уу.
Төр ба шашин хоёрын хоо¬рондын харилцааны талаар социа¬лизмын үед ч гойд анхааран харж байсан нь санамсаргүй юм биш. Одоо манай Үндсэн хуулийн 9.1-д "Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэн үзэж, шашин нь төрөө дээдэлнэ" гэж бүр тусгайлан заасан. Энэ нь төр, шашин хоёр нэг эрэмбэ дээр биш, төр нь дээрээс хүндэтгэлтэйгээр өнгийж, шашин нь өөдөөс нь өөрөөсөө илүүд дээдлэх чиглэлээр харьцахыг хуульчилсан. Тэгэхээр Монголын төрд шашныг заавал анхаарах, шашныг хэрэг¬лэх тийм заалт байна. Шашинд ч гэсэн хуулиараа бол төрийн өмнө хүлээх үүрэг гараад ирж байгаа юм. Тэр нь зөвхөн маани уншаад суух, уул ус тахих төдийгөөр хязгаар¬лагдахгүй гэсэн үг. Хулхи нь ч бай, ориг нь ч бай энэ олон жил болгон хэдэн зуу, мянгаараа тодроод бай¬гаа бөө удган нарыг дуудаж ирээд хөдөлмөрийн хөлсний доод хэм¬жээ¬гээр ч атугай цалинжуулж, сургалтад хамруулж байгаль хам¬гаалагч, ойн цагдаагийн ажлыг давхар хийлгэвэл зүгээр юм биш үү?. Наанадаж хүмүүст айхгүй ч аягүй санагдан үгэнд нь арай илүү орно. Нөгөө талаас байгаль хам¬гаалагч бөө хоёр чинь цаагуураа "нэг нам"-ын хоёр л гэсэн үг. Ямар ч дүвчин зайран эрхбиш лус сав¬даг тахичихаад замдаа гөрөөс нухаад, мод огтлоод байхгүй байл¬гүй дээ. Харин ч ийм ажлыг төр итгэл хү¬лээл¬гэн хариуцуулсанд баярлах болов уу гэж бодож байна. Одоо сум болгон хийдтэй, жалга болгон үздэг хардаг, "үзүүлдэг харуулдаг" шидтэнүүдтэй болц¬гоож тэд ёстой хийх байх юмаа олж ядаж байна шүү дээ. Сумын сүм байнгын ажил¬лагаатай болж мод¬ны гоожин би¬чиж, ан агнах, газар ус хөндөх асуудлыг шийдвэрлэж, дашрамд нь буян нүглийн үйл лайг нь зо¬хицуулна биз. Болохгүй нэг¬нийг төр ба шашны нэрийн өмнөөс давхар яллана аа даа.
Байгаль хамгаалах салбарт ийм л арга хэмжээ авахгүй бол энэ олон хөдөлгөөн, уул усаа ав¬рагч¬дын нэр хүнд уначихлаа. Тэд да¬хиад олны итгэлийг олоход их цаг хугацаа орно. Ер нь яг жинхэнээсээ байгаль хамгаалж, хөдөө гадаа явахдаа хог тарьдаггүй, үнэнээсээ мод тарьдаг хэсэг их цөөхөн бол¬сон шүү. Хүрээлэн буй орчинд хамгийн их эсрэг нөлөө үзүүлж байгаа салбар бол мал аж ахуй, газар тариалан хоёр. Дараа нь хар зам тавихын өмнөх тээврийн хэрэг¬сэл. Тэгээд хүмүүс өөрсдөө буюу ядуурал юм. Түүнээс энэ олон уул уурхай бол өчүүхэн хэсэг юм. Уул уурхайн салбар орчинг сүйтгэлээ гэхэд хариуцах эзэнтэй, төлбөрийн чадвартай байдаг. Байгаль орчны байгууллагын анхан шатны нэгж дээр ажилладаг хүмүүсийн гэр орноор нь ороод ажиглаж байхад ихэнх нь ямар ч шүтлэггүй, бурхан тахилгүй, ханандаа буу өлгөсөн, хаяандаа "дружба" хөрөө тавьчих¬сан байгаа нь түүнийг хэн бэ гэдгийг хэлээд байгаа юм. Эхлээд лам нарыг давхар ажиллуулж байгаад яваандаа хулгайч ойн цагдаа на¬раасаа салах бодлогыг бодвол хариу нь хэр зөв гарах бол.