Уншиж байна...

 

Хэрвээ тийм байсан бол монголчууд аль хэдийнэ энэ хэдэн мянганы урт түүхийн ээдрээ, эрсдэл ихтэй нугачаан дунд мөхөж үгүй

болоод, одоо сураг ч үгүй болчих байлаа. Яагаад гэвэл хулгайч үндэстэн оршин тогтнох, тэсэн үлдэх ямар ч боломжгүй олон олон шалгуурыг давж бид энэ цагт ирсэн.
Тийм бол яагаад дээр дооргүй хулгай хийгээд байгаа юм бэ? гэж үү.
Энэ цаг үе бол хулгай нүүрлэсэн цаг үе. Монгол үндэстний нийтлэг ухамсараа мэдрэх чадварыг нь алдагдуулж, үнэт зүйлсийг нь үгүй болгож, бэртэгчлэл, хувиа хичээх үзлийг дэлгэрүүлэх гэсэн хэдэн зуунаар үргэлжилсэн ил далд хорон бодлого сүүлийн 30-аад жилд бүр хараа хяналтгүй сад зад тавьсаны үр, гор гарч буй хэрэг болохоос Монголчууд язгуураасаа хулгайч тулдаа хулгайлаад байгаа юм биш. Биднийг зориудаар ийм чөтгөрийн тоглоом руу шахаж буйг анзаараасай.
Авилга, шударга бус арга замаар хөлжинө гэдэг бол хэлбэр арга нь өөр боловч мөн чанар нь адилхан л хулгай юм. Харамсалтай нь энэ цаг үед боломж нь байгаад авилга аваагүй бол тэнэг гэж ойлгодог болтлоо бидний ухаан санааг самууруулсан. Тийм нийгмийн тогтолцоог бий болгож, тийм ухамсар, сэтгэлзүйн хандлагыг уйгагүй сурталчилж, тулган хүлээлгэсэн. Үндэстний нэгдмэл байдлыг бий болгодог үнэт зүйлсийг бүгдийг нь гутаан доромжилсон, элэглэн шоолсон, уллан дэвсэлсэн. Энэ тоглоомдоо манайхны аль адгийн хогийн нөхдүүдийг ашигласан.
Үр дүн нь өнөөгийн нийгмийн байдал. Том хулгайчууд нь хулгайлсан мөнгөөрөө сонгогчдын тархи, нүдийг хуураад төрийн толгойд залардаг. Эх нь хээр алаг бол, унага нь шийр алаг. Толгой дээрээ хулгайчуудаа залчихаар тэгээд доогуур байгаачууд нь үлгэр жишээ авцгаагаад, барьцаад, бүгдээрээ л хулгайч болцгоочихно. Нэг тийм хачин тогтолцоо бий болгочихсон. Тэгээд "Амиа бодох шиг сайхан юм хаана байна" гэж ил тод ярьж сурталчилцгаана.
Түүхэн туршлага гэдэг нэг юм гарцаагүй байдаг. Бид хулгай дээрэм, бэртэгчлэл гээд муу муухайд эзлүүлэх хэрээр уруудан доройтож, мөхөх сэхэх дээрээ тулж байв. Тийм үеүд манай түүхэнд нэг бус бий. Бас бид муу муухайг тэвчиж, ялж, тэмцэж, нэгдэж чадахын хэрээр сэргэн мандаж, гэхдээ бүр дэлхийн сүпэр эзэнт гүрэн болтлоо сэргэн мандаж явсан. Язгуурын муу шинжтэй үндэстэн тийм эзэнт гүрнийг яагаад ч бүтээж чаддаггүй юм. Хамгийн сүүлийн маш тодорхой гашуун жишээ бол хүчирхэг Зүүнгар улсын мөхөл. Хүчирхэг Зүүнгар улсыг цэрэг зэвсгээр дийлэх ямар ч шинжгүй болохоо ойлгосон Манж-хятадууд дотор нь хагалган бутарган, явцуу эрх ашгуудыг хатгаж өдөөх, тэмцэлдүүлэх хорон бодлого явуулсны үр дүнд 30-хан жилийн дараа Зүүнгарчууд тэдний эсрэг тэмцэх ямар ч чадваргүй болчихсон байдаг.
Түүх бол үндэстний ой санамж. Хэрвээ уржигдар, өчигдөр бүдэрсэн чулуундаа өнөөдөр дахиад бүдэрч буй бол ой санамжаа алдсаных. Түүх бол тийм сургамж, санамж нь. Гэтэл Түүх шиг хэрэггүй юм үгүй, түүх мэдэх шаардлагагүй, түүх өнөөдрөөс эхэлдэг, маргаашаа л, ирээдүйгээ л харая, улирсан баларсан түүх, домог гэж хийрхэхээ больё, өнгөрсөн түүхэндээ гацах юм бол хөгжихгүй гэсэн тун сайхан оргилуун атлаа маш хорон овжин тархи угаалт хүчтэй өрнөсөн. Өрнөж ч байна.
Бас түүх бол үндэстний зөн билэг нь. За тэр талаар дараа болоё.
Дахин хэлэхэд угаасаа л монголчууд хулгайч үндэстэн, бэртэгчин үндэстэн гэдэг бол санаатай хийгээд санамсаргүй ТАРХИ УГААЛТ, хорлон сүйтгэл юм шүү. Бид угаасаа л хулгайч үндэстэн юм бол одоо хулгайлаад байхаас яая гэхэв гэсэн арга барагдсан, цөхөрсөн хандлага нэг хэсэгт нь, бид угаасаа хулгайч юм чинь хулгайлахад яадаг юм гэсэн муу ёрын сэдэл бас нэгэнд нь өгдөг. Тиймээс маш хорлонтой. Хортой. Зарим нэг нь бүр "Хараач тэр, монголчууд угаасаа л хулгайч шүү дээ" гээд баярласан хэрээ мэт бархирч байна.
Үндэстнийг ингэж л сөхрүүлж, дотроос нь илжрүүлж, мөхөөж, орон зайг нь эзлэн авдаг түүхэн туршлага байнга давтагдаж ирсэн. Ялангуяа томоохон хүчирхэг үндэстнүүдэд ийм шалгуур байнга тулгарч байдаг. Бид жижиг үндэстэн биш ээ, тоо цөөн гэдэг жижиг гэсэн үг биш. Бид хүчирхэг том хийгээд эртний үндэстэн. Тиймээс бидэнд ийм чанга шалгуур сорилтууд үе үе тулгарч байв. Энэ цагт үед бидний өмнө ч тийм түүхэн шалгуур ирчихээд байгаа хэрэг. Хэн хүнд угаасаа байдаг хувиа хичээх, эд мөнгө, эрх мэдэлд, алдар нэрд донтох адгийн муу донг нь хөгжөөж, өдөж, хатгаж, сэрээж байж, түүн дээр нь дөрөөлж улс үндэстнийг мөхөөн, өрсөлдөгчөө нуга дарж ирсэн түүх олон бий. Нөгөө талд нь хүнд бас язгуурын шударга ёс, сайн хийгээд сайхныг талархан сайшаах мэдрэхүй, тэмүүлэл ч байдаг. Түүнийг нь мартуулж, үгүйсгэж, нулимж, доог тохуу болгодог. Тийм л үйл явц өрнөж байна.
Тиймээс "Монголчууд угаасаа л хулгайчууд" гэсэн тархи угаалтад бүү авт. Биднийг зориудаар хулгайчид, бэртэгчид болгож, задалж, хүчгүйдүүлж сөхрүүлж буйг л гагцхүү сэр. Танин мэд, Энэ Дэлхий даяар хулгай хийж яваа, бүр Тайландад хааны ордонд хүртэл хулгай хийсэн монголын хулгайчид бол тэр хорлонт бодлогод автагсад, тархиа угаалгагсад, өөрсдийгөө мэдэхээ байсан өрөвдөлтэй мянга мянган хөөрхийсүүдийн нэг нь. Үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх зүйлсээ эрж хай. Бидэнд хангалттай бий шүү.
Б.Номинчимэд.

Бусад мэдээ

Apr 04, 2024 1672

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1572

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 522

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 768

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/