Хаанчлал: Их Монгол Улсын хаан . 1206–1227
Хаан ширээнд: Онон мөрний орчим 1206 оны Их Хуралдайгаар
Мэндэлсэн он: 1162 оны орчим
Мэндэлсэн газар: Монгол улс. Хэнтий аймаг . Дэлүүн Болдог
Нэр: Тэмүүжин
Нас барсан он: 1227
Дараагийн хаан: Өгэдэй хаан
Их хатан: Бөртэ үжин
Бага хатад Есүй, Есүгэн, Хулан
Хааны удам Зүчи, Цагадай, Өгэдэй, Тулуй
Хааны овог: Боржигин
Улсын нэр: Их Монгол Улс
Эцэг: Есүхэй
Эх: Өүлэн
Чингис хаан (ойролцоогоор 1162 оноос 1227 оны 8 сарын 18) 1206 онд зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулжээ. Хиад Боржигин Есүхэйн Тэмүүжин түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагч төдийгүй Мянганы суут хүмүүнээр тодорсон билээ. Их Монгол Улсаа байгуулсны дараагаар Ази, Евродын ихэнх улс гүрнүүдийг байлдан дагуулж тухайн үеийн нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлжээ. Чингис хаан Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар, онго нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа билээ. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Орос, Солонгос, төв Азийн орнууд, Кавказ, зүүн Европ, ойрхи Дорнодын зарим хэсгийг эзэлж зармыг нь түшмэг улсуудаа болгожээ. Монголын нууц товчоонд: … Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, эхнэр Гоо Маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.