Эдүгээ XXзууны сүүл үеэсXXIзууны эхэн үеийн нөхцөлд дэлхийн орон орны ба монголын нутаг дэвсгэр дээр бөө мөргөлийн ёс заншил нь ихээхэн дэлгэрч байгаа учраас өнөө цагийн бөөгийн байгууллагууд ба бөө нарт ёс суртахууны хэм хэмжээ нь хэрээс хэтэрсэн үйлдэл нь мэр сэр гарч байгаагаас шалтгаалан “Бөө хүний ёс зүй” гэсэн товч цувралыг бөөгийн байгууллагууд болон бөө хүмүүст, нийт иргэд бүхэнд зориулан гаргав.
Ёс суртахуун гэж юу вэ?
Ёс суртахуун нь түүхэн хөгжлийн эхэн үед нийгмийн ухамсрын нэн эртний хэлбэр болон үүссэн юм.
Монголын тайз дэлгэцийн урлагийн нэгэн үеийн төлөөлөл, авьяас чадвараараа үзэгч олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, чадварлаг нэгэн эрхэм бол соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Дашнямын Бямбацогт билээ. Тэрбээр “Live Theatre Mongolia”-г үүсгэн байгуулан, уран сайхны удирдаачаар ажиллаж буй. Театрын баг бүрэлдээхүүний хувьд шинэ, залуу уран бүтээлчид дийлэнх, камерны буюу бага оврын, цөөхөн хүнтэй, драмын, цэвэр амьд харьцааны уран бүтээл туурвихаараа онцлог тус хамт олон анхныхаа уран бүтээлийг үзэгчдэд барихад бэлэн болоод байгаа ажээ.
Шинэ театр, шинэ илэрхийлэл, шинэ мэдрэмж, шинэ хамт олон болох "Live Theatre Mongolia"-ийн уран сайхны удирдаач, "Устгал" жүжгийн ерөнхий найруулагч Д.Бямбацогттой хүүрнэлдэх боломж тохиосон юм.
Европын Монгол туургатан болох Халимагийн ард түмний төлөөлөл болсон, нэрт туульч О.ЦАГААНЗАМЫГ Улаанбаатар хотод саатаад буцахад нь уулзлаа. "Жангар" тууль, "Ээж минь" дуугаараа Монголчуудын эчнээ танил болсон түүнтэй туулийн ид шид, Халимагийн ард түмний зовлон жаргалын талаар ярилцсанаа хүргэж байна.
-Намрын налгар өдөр Монгол нутагт ямар хэрэг зоригоор ирэв?
-Элэг нэгт Монгол ахан дүүстээ намрын адаг сарын мэндийг дэвшүүлье. БНХАУ-ын Хөхнуурт уран бүтээлийн ажлаар очоод буцах замдаа Монголдоо түр дөрөө мултлаад буцах гэж байна. Ийнхүү ирээд буцахдаа Кюкүшюзан Д.Батбаярын хамт Бурхан Халдун уулын бэлд очин "Жангар" туулиа хайллаа.
Шинжлэх ухаан технологи, нийгмийн судалгааны төвийн захирал Энэбишийн Баатарцогттой ярилцлаа.
-Улсын хөгжил хүнээсээ гэдэг.Тэгэхээр улсын хөгжил ярихаас өмнө хүнээ ярьсан нь зөв байх?
-Манай улс өндөр хөгжилтэй гэгдэх Япон, Солонгосыг бодвол байгалийн баялаг ихтэй, газар нутаг томтой, мал аж ахуй, газар тариалан эрхлэх нөөц боломж ихтэй орон.Гэвч үүнийгээ бид олигтой ашиглаж чадахгүй өдийг хүрээд байна.Үүнд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа боловч хамгийн ихээр саад болж байгаа зүйл бол монгол хүний сэтгэлгээний хөгжил юм.Монгол хүний өөрийгөө үзэх ухамсарт би гэсэн үзэл давамгайлж байдаг.
Цаг цагийн зөнч мэргэд болсон үйлийн учир шалтгааныг тайлан хэлж, болох гэж буй үйлийг угтан сонордуулсаар өдгөөг хүрсэн нь үнэн. Тэд хэдхэн цагаас хэдэн мянган жилээр тоологдох цаг хугацааны доторх үйл явдлыг угтан хэлж чаддаг. Хүн төрөлхтөн Мишель Нострадамус, Иерусалимын Иоханн, Авель гэлэн, Ванга эмээ гээд эрт эдүгээгийн олон зөнчийг нэрлэж чадна. Тэд бол асар богино хугацаанд ухамсрын тодорхойгүй төлөвт шилжин хүссэн мэдээллээ авч чаддаг ер бусын чадвартнууд байсан гэдэг нь тодорхой харагддаг. Өөрсдөөтэгж транст орохоос гадна дээд хүч шууд үйлчлэн зөнч үгсийг хэлүүлдэг тохиолдол ч бас олон байдаг.
Ер нь бол хүн далд ухамсраа чөлөөтэй ашиглаж чадах юм бол ийм чадвар бүгдэд нь бий гэдэг. Тодорхой арга технологийн тусламжтайгаар ийнхүүухамсрын тодорхойгүй төлөвт шилжин ямарваа нэгэн мэдээлэл олж авах арга зам нээлттэй ч ямар түвшний мэдээлэл авч байгаагаа тодорхойлоход бэрх, хожмын үр дагавар нь ямар ч байж болох тул учир мэдэх хүмүүс чадах байлаа ч үүгээр оролдддоггүй.
Энэ номд цомхотгосон цөм санаа нь “МОНГОЛ = (Түвдизм + Манжизм + ком-Зөвлөлтизм+ кап Америкизм”) гэх үзэл санаануудад хордон гашилсан саармаг толгойтнууд тэдний хувисал өөрчлөлтийн будлиу төрх сүлэлдлийг эргэцүүлэв. Тоймловол “Мөнхгал” гал голомтын шүтээнт нүүдэлч малч угсаатны аглаг соёл, сэдэхүй ухаан Монгол биш, Мо Тү Ма Ко Ка холилдон хярамцагласан танигдашгүй тархинууд болжээ гэх харуусал.
Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хүн төрөлхтөн дэлхийн томоохон нөөцүүдийн 90 хувийг устгажээ. Далай тэнгис дэх загас агнуурын 22 хувь нь бүрэн хүчээ шавхан олзорлож, 44 хувь хэт их ачаалалтайгаар агнаж байна. Жилд 27 сая тонн загас болон далайн амьтдыг агнаж шүүлтүүр торыг далайгаас буцааж авалгүй хаяж энэ нь далайн гүнд үүрд үлддэг.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
| |
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.