Уншиж байна...

Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүмүүн Бямбын Ринчен абугай алдарт “Монгол хэл” шүлэгтээ:
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!... хэмээн эх хэлээ магтан дуулсан байдаг.

Юм үзээгүй явахад европийн орнуудыг их гоё гэж боддог байлаа. Дунд нь удаан амьдраад ирэхээр их өрөвдмөөр шүү энэ шар хүмүүс...Хуурамч инээмсэглэл, нэг хэвийн ажлын өдөр, нэг хэвийн үйлдвэржсэн хоол, мөнхийн чийгтэй байшингууд, ямар ч үнэргүй ургамал, хоорондоо нэг их ялгараад байхааргүй барилга тэгээд л энгийн адилхан хужаад үйлдвэрлэсэн хужаа хувцас...Ёс заншил гээд байх юм бараг байхгүй, сэтгэхүйн зөрүү нээх байхгүй. Нэг тиймэрхүү...Уйтгартай...
Монголдоо ирээд л захын таксинд суугаад л амьдралд живдэг. Амьд байгаагаа мэдэрдэг. Монгол улсад дэлхийд байхгүй ЭРХ ЧӨЛӨӨ, амттай хүнс, үзэсгэлэнт байгаль, сайхан хүн ард байдаг. Дэндүү цайлган, цагаахан, энгийн, ид шидтэй хүмүүс байдаг. Үүнийг энэ шар хүмүүс хараад гайхдаг...Өөрсдийгөө үргэлж илүү гэж боддог шар хүмүүс захын малчин мотоциклийн мотороо засаж унаад, 20, гуч тавин адуу туугаад ирэхээр таг шооконд ордог. Учир нь дэлхийн тансаг хэрэглээний зүйлс нь Монголд энгийнээс энгийн хэрэглээ...Нэг цаг морь унахад ойролцоогоор 100$, харин Монголд үнэгүй...
Тэгээд цаашаагаа үхрийн био мах өдөр бүр иддэг гэхээр ам нь сунаад эрүү нь мултардаг юм...
Одоо угаасаа Томроод байсан Бүх Улсууд, ганц вирүснийхээ учрыг олохгүй далаараа тавиулж, байрандаа ирлээ. Бутрах нь бутарч, задрах нь задрана. Дэлхий ертөнц Дахин гарааны ижил нөхцлөөс эхлэх гэж байна.
Тэнэг бүдүүлгээрээ дуудуулж хэдэн зуун жил Байгальтайгаа зохицон амьдарсаар ирсэн Монголчуудад давуу тал үүслээ.
Байгальтай ээлтэй хөгжлийн тухай бүгд ам уралдан ярьцгааж байна. Бид ярих биш БҮҮР ХИЙСЭЭР ирсэн!!!
Эх Орондоо Эзний Сэтгэлгээгээр хандаж Эко хөгжлийг авчиръя. Сүйрэн доройтож буй хуурамч хөгжлийг биш!!...
Д. Хонгорзул

Дэлхийн түүхийг бүтээлцсэн агуу дээдсүүдийн үргэлжлэл, дээшлэх заяаг нь өртөөлсөн угсаат удмын хойчис, эдүгээд үнэнийг бүтээж, ирээдүйдээ өвлүүлэн уламжлуулагч, эрин үеийн холбоос болсон эрхэм МОНГОЛ ХҮМҮҮН ТАНД алтан ясны тань аргамжаа нь бөх, ариун цусны тань бэхэлгээ нь цэвэр байж, тэнгэр заяагаа тэтгэн өндөрлөж, түмэн үеэр нь үрсээ тэтгэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Үнэндээ бол 1942 он бол Испанийн колоничлол Америк тивд эхэлсний ой болохоос бус Америкийг нээсний ой биш юм. Хатуухан хэлбэл уугуул индианчуудыг хүйс тэмтрэн, өнө эртний соёлыг нь устгаж эхэлсний ой ажээ. Тэгэхээр Америк тивийг хэн нээсэн бэ? Хаанаас, ямар хүмүүс тэнд очиж суурьшсан бэ гэдэг асуултад шинжлэх ухаан одоо хүртэл хариулаагүй байна. Үүнийг тайлах гэж шинжлэх ухаан бараг 200 жилийг зориулжээ.

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн гуравдугаар курсийн оюутан Юүн А Хёнтай ярилцлаа. Тэрээр багадаа гэр бүлийнхэнтэйгээ Монголд аяллаар ирэхдээ суралцахаар шийджээ.

-Монголд ирээд хэдэн жил болж байгаа вэ. Анхны сэтгэгдэл ямар байв?
-Өмнө нь Солонгост байхдаа тэмээ, морь, өргөн уудам ногоон тал, хөх тэнгэрээр л Монгол Улсыг төсөөлдөг байсан. Харин анх онгоцноос буухад тэр төсөөллөөс маань тэс өөр харагдсан. Байшин барилга, машин ихтэй, олон хүнтэй хот газар намайг угтсан даа.

Гал усны гашуун зовлонг сөрөн тэмцэлдэж Их Монгол Улсаа байгуулсан Эзэн Богд Чингис хааны маань суу алдар 800 жилийг өртөөлөн туулж монгол хүн бүрийн шүтээн, бахархал, омогшил болсоор энэ цагийн босгон дээр иржээ.

Монголын сайхан оронд тэнгэрийн ивээлээр 1990 оны цагаан морин жил Ардчилсан хувьсгал ялж гурван зууныг дамнасан хөрш үндэстнүүдийн дарлал, дарамтаас чөлөөлөгдөж чадсан билээ. Тойгтныг сөгдүүлж, толгойтныг бөхийлгөж явсан баатарлаг өвөг дээдсээ тахин шүтэж дээдлэн хүндлэн, үндэснийхээ түүх соёлоо сэргээн, хүн төрөлхтөний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг энэхүү хувьсгал монгол хүн бүрт өгсөн.

Магадгүй тэр маргаашийн учрыг өчигдөр нь түүнээс ч өмнө таних гэж хичээдэг байх, тун сэтгэлд нь нийцэхгүй, танигдахгүй бол агсам тавихаа ч огт тоохгүй. Ямар сайндаа 2005 онд болсон Зохиолчдын эвлэлийн бүгд хурал дээр төрөх шахсан очсон түүний зургийг тал талаас дараад байжээ. Мань хүн битгий ав гэж гуйгаад байхад нь нэг сэтгүүлч бүр тэгэхээс тэгсэн юм шиг улам олон зураг дараад байхаар нь аппаратыг нь булааж авч, шат руу савчихаад, өөрийг нь тас хийтэл алгадсан юм даг.

Ж.Болдбаатар: Чингис гэдэг нэрээр популизм битгий хийгээсэй

ЦЭЦ БОЛ ЯАХ АРГАГҮЙ ШИГШЭЭ БАГ

-Таныг ярилцлагынхаа зочноор уръя гэж олон жил бодож яв¬лаа. Уулзах цаг олгосонд баяр-лалаа. Асуух юм их байна. Цэцийн ажлаа¬саа яагаад чөлөө¬лөгдсөн бэ. Цэц¬дээ байгаач гэдэг хүсэлт тавьсан гэсэн. Өөрөө татгалзсаар байгаад гарсан гэж дуулсан юм байна?

-Үгүй ээ, яахав дээ.Би чинь Цэцэд 14 жил шахам ажиллалаа шүү дээ. Нас ч 65 хүрлээ. Цэцэд байх сай¬хан л даа .Намчирхахгүй, асуудлыг хууль зүйн дагуу шийддэг. Тэнд ямар ч намын зүтгэлтэн байсан хүн орж ирээд л шууд түдгэлздэг. Тэр мөчөө¬сөө хойш хуульдаа л захирагддаг.

Бусад мэдээ

Apr 04, 2024 1483

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1420

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 452

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 745

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/