Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайтай ярилцлаа.
-Засгийн газрын Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног дууслаа. Гэтэл доллар, юанийн ханш өссөн үзүүлэлттэйгээр 100 хоногоо дуусгаж байх шиг байна?
-Одоогийн Засгийн газар Чингэс, Самурай бондыг зөв зарцуулж чадсангүй. Эдийн засаг чинь өөрөө өөрийгөө эмчилж, засч сайжруулдаг тогтолцоо гэдгийг ойлгохгүй буруу бодлого явуулсаар байгаад ийм байдалд хүргэлээ.
Хубилай их Юань улсыг байгуулж, өөрийгөө эзэн хаанаар өргөмжилсний дараа Өмнөд Сүн улсыг бүрмөсөн буулгаж авахаар шийдэж байлдааны ажиллагааг удирдах ерөнхий жанжнаар Баянг томилжээ. Баян (1236-1295) бол БаариновгоосгаралтайХубилайхааны гарамгай монгол жанждын нэг бөгөөд өмнөд, умардад хийсэн олон аян дайнд суу алдраа дуурсгасны хувьд Хубилайн хятад зөвлөх, түшмэд, жанжид хүртэл хүлээн зөвшөөрч, санал нэгтэйгээр нэр дэвшүүлж ерөнхий командлагч болгосон байна. Энэ үед элч барьж хорьсон, хэлэлцээ хийх төлөөлөгчийг алсан зэргээр өдөөж хатгасан гэмээ Сүн улс дэндүү оройтож ойлгов. Баян жанжин Сүн улсыг байлдан дагуулах байлдааны ажилагааг аравдугаар сард эхлэхээр тогтоож, цэргээ хоёр чиглэлээр хөдөлгөхөөр шийджээ. Баян жанжны өөрийн биеэр авч явах баруун замын цэрэг Ханыиуй гол даган, Хөх мөрнийг гаталж, тэндээс Өмнөд Сүн улсын нийслэл Линьань хотыг эзлэхээр төлөвлөв. Урьдын Сүвээдэй, Зэв, Мухулайн адил цэргийн гарамгай жанжид энэ үед дахин тодрон гарч дайсан этгээдийн нутагт дөрвөн зүг найман зовхист ялгуусан их тулалдаан хийв.
“Соён гэгээрлийн цуврал” булангийн энэ удаагийн зочноор Кембрижийн их сургуулийн антро¬по¬логийн доктор, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгч Д.Бум-Очирыг урилаа.
-Хүн судлалд хүн төрөлх¬төнийг ижил төв¬шинд авч үзэх ёстой гэж үздэг юм билээ. Гэхдээ л монгол хүн гэсэн бахархал, тийм нэг омогшил байх ёстой гэж би сэтгүүлчийн хувьд боддог. Та юу гэж үзэж байна?
-Улс үндэстнүүдэд өөрийн гэсэн омогшил, “Бид чадна” гэсэн бахар¬хал байх ёстой. Тийм омог¬шил, тэр бахархал нь улс орныг хөгжүүлэхэд то¬дор¬¬хой хэмжээгээр итгэл үнэмшлийг төрүүлдэг.
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду майнз” компани саяхан Өмнөговийн Хармагтай ордын нөөцийн төлөвийг шинэчлэн тогтоосноо зарласан нь манай улсын хувьд гэгээтэй мэдээний нэг байлаа. Энэ талаар stockhead.com.au сайтад мэдээлжээ. Хэдхэн өдрийн өмнө танилцуулсан хайгуулын үр дүн маш өндөр байгааг "Занаду майнз” компанийн танилцуулсан тоонуудаас харж болно.
Өэлүн эх өгүүлрүүн: "Сайн хүний хөвгүүн биз. Язгуур сайт хүний ураг биз. Таван хөвүүний дараах зургадугаар хөвүүн болгоё” гээд Шигихутаг гэдэг нэр өгч асрав гэжээ.
1190-ээд онд Хамаг Монгол аймаг цэрэглэж Алтан улстай хүч хавсран Татар аймгийг цохиход тэдний хүрээ буудлаас гээгдмэл нэгэн хөвүүнийг манай цэргүүд олж, Өэлүн эхэд тушаасан гэдэг. Тэр хүү Алтан ургийнхны хүрээлэлд өсөж бойжин Тэмүжиний “дээлтэй төрсөн дүү” гэгдэж, хожим нь Чингис хааны зөвлөлийн сайдын нэг болоод өргөн олонд “Татарын Шигихутаг” “төрийн заргач Шигихутаг ” хэмээн алдаршжээ.
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхантай ярилцлаа. Энэ жилийн хувьд гурван ч соёлын өвийг Нэгдсэн үндэсний байгууллагад бүртгүүлж чадсан амжилт нь ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссынхны хамт олны хичээл зүтгэлтэй ч холбоотой юм.
-Юуны өмнө “Алтангадас” хүртсэнд тань баяр хүргэе. Энэ одонг зүгээр л хэн нэгэн авчихдаггүй. Яагаад танд энэхүү шагналыг авсан гэж бодож байна гэдгээс яриагаа эхлэх нь зөв байх?
“Ганьсү мужийн баруун хойд хэсэгт байрладаг Ань Наньба зэрлэг тэмээний үндэсний байгалийн хамгаалалтын бүсэд хавтгай хамгаалах ажил бэрхшээлтэй тулгарсаар байна. Зэрлэг амьтныг хамгаалах байгууллагын дүгнэлтээс үзвэл одоохондоо Хятад болон Монголын нутагт 1000 хүрэхгүй хавтгай үлджээ. Ань Наньба нь хавтгайн гол амьдрах бүс нутаг юм.
Ядуу буурай орны нийгэмд аливаа шашин дэлгэрэн суурьшихдаа амархан байдаг.
Энэ жишгийг манай улс сүүлийн 20 жил дагасаар иржээ.
Христ лал, буддизм, хинди гээд шашин, шүтлэгийн эрх чөлөөт манай нийгэмд эдгээр шашины урсгал чөлөөтэй нэвтэрдэг. Гэхдээ тэдний сайн ба муу талыг төдийлөн сөхдөггүй. Тиймдээ ч гудамжны орон гэргүйчүүд тэдгээр сүм, хийдэд ихэвчлэн орж, гарч байдаг.
Мэдээж ядуу буурай орны иргэдэд дэмжлэг үзүүлэхүйц сайн тал нь энэ байж болох юм. Эсрэгээрээ нийгмийн үзэлд асар сөрөг үзэгдэл дагуулдаг тухай Их Британийн нэгэн хэвлэлд онцлон бичжээ. Ингэхдээ манай улсаас жишээ авсан байх юм.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
| |||
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.