Хасагийн одоогийн ерөнхийлөгч Токаев нь Их жүзийн Монголын Жалайр овгийн хүн бөгөөд цагийн уртад хэл нь Казак болж. Одоо Казахстанд 500 мянга орчим Жалайр угсааныхан буй. Жалайруудын ДНХ нь Буриадын Баргужин төхөмийнхөнтэй маш их ойролцоо.
Бүгд Найрамдах Хасаг Улс 1991 оны 12 сарын 15-нд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, 1992 онд НҮБ-ын гишүүн бүрэн эрхт улс болжээ. 1989 оноос Зөвлөлт Хасагийн тэргүүн болсон Нурсултан Назарбаев үргэлжлүүлэн тусгаар Хасагийн ерөнхийлөгчөөр он удаан жил ажиллаж байгаад 2019 оны 3 сард ерөнхийлөгчийн албан тушаалаа өөрийн саналаар шилжүүлсэн. 1998 онд улсын нийслэлийг Алматаас Акмола руу шилжүүлэн Астана (нийслэл) хэмээн нэрийдсэн. Улмаар Назарбаевыг ерөнхийлөгчийн албан тушаалаас буусны дараа, 2019 оны 3 сард нийслэл хотоо Нурсултан гэж нэрлэжээ.
90-ээд оноос хойш монголчууд бид улс төрийн бүхий тэмцэл, жагсаал, цуглаан олон удаа зохион байгуулж их зүйлээр туршлагатай болсон гэж ярьдаг. Ардчилсан өөрчлөлт чамгүй олон зүйлд биднийг сургасан гэж үздэг. Хасгийн том хот Алматы хоттой танилцаж явахдаа өвөрмөц хоёр зүйлтэй тааралдсан нь сонирхол татаж билээ.
Монгол төрийн төлөө амиа зориулсан зүтгэлтэн баатруудын цэцэрлэгт хүрээлэн Монгол Улсад байгуулахад Бат, Зүч хааны дурсгал хүндтэй байр суурь эзлэх учиртай. Тиймээс Хасагийн нутагт байх Зүчи хааны бунхан анхаарал их татдаг.
Алматы хотын ойролцоо олон тооны өдрийн аялал жуулчлалын газрууд онцгой анхаарал татдаг. Чарын хавцал, Том Алматы нуур, Түргэний хавцал, хүрхрээ, Тамгалийн хадны сүг зургийг гайхамшигт газар, Алтан-Эмэлийн байгалийн нөөц газар, Кайлует угсаатны зүйн музей, Абай цэцэрлэгт хүрээлэнгийн дурсамжийн гудамж, Арбатын гудамж, Сайрам тосгон дахь бунхан, хүнсний захаар танилцах эсвэл Аксу-Жабаглы байгалийн нөөц газарт морь унах боломжтой.
Монголчуудын танилцуулснаар хасагуудын нэг гайхамшигт бүтээл бол "Арасан" сауны цогцолбор юм. Цогцолборын барилга нь 1979-1982 онд баригдсан бөгөөд тэр цагаас хойш нутгийн иргэд, өмнөд нийслэлийн зочдын зүрх сэтгэлийг байлдан дагуулсаар байна. Энэхүү цогцолбор нь өвөрмөц байдал, гоо үзэсгэлэн, сүр жавхлангаараа гайхширдаг.
Улс орон бүрт өөрсдийн бахархалт зүйлийг бүтээж ертөнцийн гайхамшигт зүйл багтаахыг эрмэлзэнэ. Монгол оюутнууд эхний ээлжинд Алматы хотын үндэсний онцлог бүхий хоолны газруудаар оруулсан юм. Олон үндэстний соёл нь хоолоор илэрч байдаг.
Хасаг нутаг бол миний очиж үзэх сонирхол татсан нэг нутаг билээ. Түүхийн олон сэжмээр монголтой холбогддог болоод тэрүү хасаг нутгийг зорихдоо нисэх онгоцонд уншихаар нэвтэрхий толь бичиг авч гарсан түүнийгээ уншиж явлаа. Аялах газраа мэдэж байж зочлох учиртай. Эсбүгээс гайхамшигтай зүйлийн дэргэдүүр мэдэлгүй өнгөрчихвөл сүүлд нь харамсах хэрэг гарна. Цаг бага учраас цөөхөн газраар орох байх л даа.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
| |||
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.