Бэгзийн Явуухулан /1929-1982/ Завхан аймгийн Жавхлант суманд 1929 оны 3-р сарын 19-нд төрж өсөөд, 1948 онд Санхүүгийн сургууль төгсч, нийслэл хотод суух болсон тэр жилээ хоёр дүүгийн хамт хэдэн малаа тууж, олон үхэр тэрэгнийхээ хонхыг жингэнүүлэн, Улаанбаатар хот руу нүүсэн гэдэг. Санхүүгийн сургуулийн оюутан байхдаа буюу 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд "Бидний хүсэл", 1952 онд "Цэнхэр мандлын тэнгэр дор" хэмээх хоёр ном хэвлүүлээд, Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар одсон байна. Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд /1954-1959/ суралцсан жилүүд бол Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. 1959 онд орос хэлээр хэвлэгдсэн "Лирика- /уянгын шүлэг/, монгол хэлээр хэвлэгдсэн "Мөнгөн хазаарын чимээ" номууд нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна. Монголын эртний туульс, ардын урт дуу, үлгэр домог, уламжлалт яруу найргийн үр шимээр амалсан найрагч өрнө дахины утга зохиолын сонгодог өв уламжлалаас суралцах хүртэлх зам харгуй бол түүний яруу найргийн их нүүдэл байсан юм. Тэрбээр 1955 онд Би чамд хайртай шүлгээ, 1957 онд Туулын урсгал шөнөдөө сайхансан, 1959 онд Алаг дэлхийд төрсөн минь учиртай, Мөнгөн хазаарын чимээ, Хар-Ус нуурын шагшуурга шүлгээ туурвисан байна. Явуухулан 1964 онд Монгол Улсын төрийн шагнал хүртэж, 1970 онд Тэхийн зогсоол, 1972 онд Вансэмбэрүү, 1973 онд Зөвхөн Монголдоо шүлгээ, 1977 онд Үлэмжийн сайхан хорвоод, Шүлэг минь-хүлэг минь шүлгээ, 1978 онд Улаанбаатар шүлгээ тус тус туурвисан нь уншигч олны хүртээл болж, талархлыг хүлээсэн байна.
Явуухулангийн уран бүтээлд түүний эхэн үеийн хайр сэтгэлийн шүлгүүд чухал байр эзэлдэг байна. Яруу найрагч 1970 онд алтан сайрийгаа бэлхүүс орчмоо задгайлсан энэтхэг хүүхний гоо сайхныг гайхаж, шүлэг бичсэн бөгөөд судлаачид магтаж эхлэнгүүт монгол бүсгүйчүүд маань гомдчих вий хэмээн "Монгол бүсгүй" шүлгээ бичсэн байдаг. Энэ бол яруу найрагчийн ууч, өгөөмөр зан чанарыг илрэл бизээ. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд бол хүний гоо сайхныг дээдэлсэн яруу найргийн улаан сарнай хэмээн судлаачид хэлсэн байдаг. Хожим нь Явуухулан 1979 онд бичсэн "Монгол шүлэг" хэмээх шүлэгтээ хайр сэтгэлийн дууллуудынхаа түүхийг хураангуйлан томьёолж, "Бүсгүй хүн гэдэг хүний эх нь учраас Бүх хүн төрөлхтөн гоо сайхнаа авдаг байна. Бүсгүй хүн гэдэг бас гоо сайхны эх учраас Бүхнээс илүү сайхнаа өөртөө хадгалж байдаг байна"... хэмээн яруу сайхнаар шүлэглэн бичжээ. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд нь бүх цогцоороо бүсгүй хүнийг хайрлан дээдлэхүйн нэгэн их туульс мэт байдаг нь жинхэнэ яруу найрагчийн бүтээл эрээвэр хураавар бодол сэтгэгдэл, үйл явдлын тасархайнууд бус, яруу сайхны түүх намтар, утга агуулгын цогцлол байдагт оршдог ажээ. Явуухулан байгаль, эх нутаг, эцэг эх, хүмүүний ертөнц, ан амьтаныг энэрэх хайрлах үзэл санаагаа яруу найрагтаа нэвт шингээж үлдээжээ. Түүний "Би хаана төрөө вэ", "Алаг дэлхийд төрсөн минь учиртай", "Одод усанд шумбадаг юм билээ", "Гэрэлтэй газар дулаан", "Миний араншин", "Монголын дорнод тал", "Тайхар чулуу" зэрэг олон шүлэг нь монгол уншигчдын хайр талархал, баяр бахархал, цээжнээ хоногших, сэтгэлээс ундрах уянга дууны оргих эх булаг болж "Би хаана төрөө вэ" хэмээх дууллыг монгол хүн бүр цээжээр уянгалуулан уншиж омог бахархлаа илэрхийлэх болсон юм.
Энэ ч утгаараа түүний тухай элдэв яриа хууч ард олны дунд домог болон үлдсэн нь бий. Тухайлбал, Явуухулан 1973 онд Ховд хотын цэцэрлэгт мод тарьжээ. Яруу найрагч өөрийн тарьсан модондоо зориулан бүүвэйн дуу зохиосон нь яваандаа Явуугийн мод хэмээх нэрийг олж, сүүдэрт нь залуу хос болзож, шүлэгчид яруу найргаа цуглаж уншдаг, Явуухуланг дурсан хундага өргөдөг уламжлалтай болсон байна. Явуухулангийн яруу найргийн өв дотор хамгийн хүндтэй байрыг эзлэх, хүчтэй шүлэг бол түүний "Тэхийн зогсоол" хэмээх дууль юм. 1969 онд бичсэн эл бүтээл нь монголын яруу найрагт төдийгүй, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсийн алтан санд зүй ёсоор орох ёстой туурвил мөн. Мэдээж энэ шүлэг яруу найрагчийн хувийн намтрын зурвас хэсэг юм. Шүлгийн үйл явдал хоёр шугамаар өрнөхдөө эхнийх нь өвөлжөөний дулаан бууцнаас гарч нутаг сэлгэх гэж буй нүүдэлчин айл. Дараах нь орчлонгоос жам ёсоороо халих гэж буй Явуухулангийн уран бүтээлд түүний эхэн үеийн хайр сэтгэлийн шүлгүүд чухал байр эзэлдэг байна. Яруу найрагч 1970 онд алтан сайрийгаа бэлхүүс орчмоо задгайлсан энэтхэг хүүхний гоо сайхныг гайхаж, шүлэг бичсэн бөгөөд судлаачид магтаж эхлэнгүүт монгол бүсгүйчүүд маань гомдчих вий хэмээн "Монгол бүсгүй" шүлгээ бичсэн байдаг. Энэ бол яруу найрагчийн ууч, өгөөмөр зан чанарыг илрэл бизээ. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд бол хүний гоо сайхныг дээдэлсэн яруу найргийн улаан сарнай хэмээн судлаачид хэлсэн байдаг. Хожим нь Явуухулан 1979 онд бичсэн "Монгол шүлэг" хэмээх шүлэгтээ хайр сэтгэлийн дууллуудынхаа түүхийг хураангуйлан томьёолж,
Бүсгүй хүн гэдэг хүний эх нь учраас
Бүх хүн төрөлхтөн гоо сайхнаа авдаг байна.
Бүсгүй хүн гэдэг бас гоо сайхны эх учраас
Бүхнээс илүү сайхнаа өөртөө хадгалж байдаг байна"... хэмээн яруу сайхнаар шүлэглэн бичжээ. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд нь бүх цогцоороо бүсгүй хүнийг хайрлан дээдлэхүйн нэгэн их туульс мэт байдаг нь жинхэнэ яруу найрагчийн бүтээл эрээвэр хураавар бодол сэтгэгдэл, үйл явдлын тасархайнууд бус, яруу сайхны түүх намтар, утга агуулгын цогцлол байдагт оршдог ажээ. Явуухулан байгаль, эх нутаг, эцэг эх, хүмүүний ертөнц, ан амьтаныг энэрэх хайрлах үзэл санаагаа яруу найрагтаа нэвт шингээж үлдээжээ. Түүний "Би хаана төрөө вэ", "Алаг дэлхийд төрсөн минь учиртай", "Одод усанд шумбадаг юм билээ", "Гэрэлтэй газар дулаан", "Миний араншин", "Монголын дорнод тал", "Тайхар чулуу" зэрэг олон шүлэг нь монгол уншигчдын хайр талархал, баяр бахархал, цээжнээ хоногших, сэтгэлээс ундрах уянга дууны оргих эх булаг болж "Би хаана төрөө вэ" хэмээх дууллыг монгол хүн бүр цээжээр уянгалуулан уншиж омог бахархлаа илэрхийлэх болсон юм.
Энэ ч утгаараа түүний тухай элдэв яриа хууч ард олны дунд домог болон үлдсэн нь бий. Тухайлбал, Явуухулан 1973 онд Ховд хотын цэцэрлэгт мод тарьжээ. Яруу найрагч өөрийн тарьсан модондоо зориулан бүүвэйн дуу зохиосон нь яваандаа Явуугийн мод хэмээх нэрийг олж, сүүдэрт нь залуу хос болзож, шүлэгчид яруу найргаа цуглаж уншдаг, Явуухуланг дурсан хундага өргөдөг уламжлалтай болсон байна. Явуухулангийн яруу найргийн өв дотор хамгийн хүндтэй байрыг эзлэх, хүчтэй шүлэг бол түүний "Тэхийн зогсоол" хэмээх дууль юм. 1969 онд бичсэн эл бүтээл нь монголын яруу найрагт төдийгүй, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсийн алтан санд зүй ёсоор орох ёстой туурвил мөн. Мэдээж энэ шүлэг яруу найрагчийн хувийн намтрын зурвас хэсэг юм. Шүлгийн үйл явдал хоёр шугамаар өрнөхдөө эхнийх нь өвөлжөөний дулаан бууцнаас гарч нутаг сэлгэх гэж буй нүүдэлчин айл. Дараах нь орчлонгоос жам ёсоороо халих гэж буй янгирын тэхийг дүрслэхдээ, өтөлсөн янгир насны туйлд хүрээд, өөрийнхөө төрсөн ууландаа эхээс унасан газраа ирж буй сэтгэл догдлом учрал, амьдын хорвоогийн тавилан заяа, өнгөрүүлсэн амьдрал, ууж ундаалсан бэлчээрээ сүүлчийн удаа харж, ертөнцийн жам ёсны оргил дээр зогсох янгир бол зүгээр нэг ан амьтан бус түүний цаана байгал ээж, амьд ертөнц тэр аяараа оршиж буйг яруу сайхан шүлэглэсэн байна. Янгирыг жам ёсоороо хальсны маргааш өглөө нь хот айл ачаалан нүүдэллэж, "Тэхийн зогсоол"-ыг эргэж харж, "Төрсөн нутаг минь" хэмээн өөртөө хэлж буй төгсгөлд ирэхэд өр нимгэн хэний боловч хоолой зангирч, аньсага чийгтэм дүрсэлсэн байна. Явуухулангийн яруу найргийн амьдралын үлэмж хэсгийг түүний соён гэгээрүүлэх үйлс эзлэнэ.
Тэрбээр Горькийн сургууль төгсч ирснийхээ дараа утга зохиолын оройн дээд сургууль байгуулах ажлыг санаачлан эхлүүлж, яруу найргийн уншлага зохиож, дэлхийн сонгодог яруу найргийн сор дээжээс орчуулан түгээж байлаа. Сергей Есенин, Омар Хайям, Гётегийн шүлгүүдийг орчуулж, өрнө дахины яруу найргаас суралцаж, уншигч олондоо толилуулж байв. Дорно дахинаас Ли Байгийн шүлгүүд, Японы хайку шүлгээс орчуулж, өөрөө хайку маягаар шүлэг бичиж туршсан зэрэг нь чухам яруу найргийн соён гэгээрүүлэх үйлс байсан юм. Тэрбээр оросын яруу найрагчидтай гүн дотно нөхөрлөж Лев Ошанин багшийгаа монголд урьж ирүүлэн, Римма Казакова, Анатолий Софроновыг орчуулж, зөвлөлтийн болон тухайн үеийн социалист орнуудын зохиолчдын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байв. Түүнчлэн энэтхэг, этиоп, кубаар энх тайвны элчээр аялан явж, олон сайхан шүлгээ туурвижээ. Их яруу найрагч бээр өөрийн яруу найргийн үйл амьдралд хоёр үе шаттай хөтөлбөр дэвшүүлсэн хэмээн ярих дуртай байжээ. Эхний хөтөлбөр нь 1959 онд бичсэн "Алаг дэлхийд төрсөн минь учиртай" хэмээх шүлэг юм. Дуулим хорвоод төрсөн минь учиртай хэмээх тунхаглал нь далаад оны сүүл үе хүртэл бүхий л яруу найргийнх нь оршил аялгуу байжээ. Түүний хоёр дахь хөтөлбөр бол 1977 онд бичсэн "Шүлэг минь, хүлэг минь" хэмээх шүлэг юм. Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!..хэмээн эхэлдэг энэ шүлэгтээ тэрбээр "хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй" хэмээн шууд ил тодоор тунхагласан байдаг. Ийм учир бас байсан юм. Явуухулангийн бүтээн туурвисан он жилүүд бол монголд социалист нийгмийн тогтолцоо оргил үедээ хүрсэн, нам засаг, Октябрийн хувьсгал, Ленин, Зөвлөлт улс, найрамдлыг магтан дуулахыг уран бүтээлчдээс шаардцаг тийм он жилүүд байлаа.
Чухам ийм үед тэрбээр тэр цаг үеийн золиос болохгүйн тулд цөөн бус шүлгээ дээрх уриа шаардлагад нийцүүлэн зохиож, түүнийхээ шүхэр дор уянгын шүлгүүдээ бичиж байлаа. Утга зохиолын харилцаа ч тухайн социалист орнуудын хурээнд болж, дэлхийн ихэнх оронд монголын утга зохиолыг мэдэхгүй байсан тэр үед "хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй" гэсэн тунхаг бол гайхалтай содон, эр зоргийн дуулал байсан юм. Гэхдээ тэрбээр үзэл суртлын дарангуйлал, атаа жөтөө, утга зохиолын дайснуудаасаа хол байгаагүй, уран бүтээлчийн бүхий л саад бэрхшээл, зовлон гамшигийг туулсан бөлгөө. Их найрагч Явуухулан өөрийнхөө хүрэх ёстой оргилыг харж байсан юм. Дэлхийн хэмжээний яруу найрагч гэдгээ аль эрт мэдэрч, өөртөө төдийгүй монголын яруу найргийг дэлхийн дэвжээнд гаргах их холын зорилго түүнд байсан юм. Их найрагч бээр сүүлийн жилүүддээ монголын зохиолчдын эвлэлд яруу найргийн зөвлөлийг тэргүүлж, залуу яруу найрагчдын клуб хичээллүүлж байжээ. Явуухулангийн 1950-аад оны сүүл үеэс наяад оны эхэн үеийг хүртэл бичсэн шүлэг, дууль нь монголын яруу найргийн XX зууны бүхий л ололтын охь байсан гэж үзэж болно. Түүний суралцсан багш нь монголоосоо ардын яруу найраг, Инжинаши, Гулиранс, Равжаа, Нацагдорж байсан юм. Монголын уламжлалт яруу найргийн туурвил зүйн сонгодог өв уламжлал, дорнын намуун уянга, өрнө дахины яруу найраг дах сэтгэлгээний чөлөөт хэв маяг, Явуухулангийн яруу найрагт тун гайхалтай найрсаж, түүний яруу найргийн ертөнцийг баяжуулсан байна.
Тэрбээр ийнхүү 1930-аад оны сүүл үеэс 1950-аад оны эхэн үе хүртэлх монголын яруу найраг хийгээд уран сайхны сэтгэлгээний хоосролын дараа, шинэ цагийн яруу найргийн туурвил, сэтгэлгээний чиг хандлагыг илэрхийлэгч нь болж гарч ирснээрээ цагийг эзэлсэн их дууч нь болсон юм. Явуухулан өөрөөсөө өмнөх бүхий л цаг үеийн монголын яруу найргийн ололт хийгээд, өөрийн цаг үеийг эзлэн дагуулагч нь төдий бус өөрөөсөө хойших залгамжлах үеийн яруу найргийг бойжуулахад маш хүчтэй нөлөө үзүүлсэн яруу найрагч бөгөөд монголын яруу найргийн гол төлөөлөгчид болох Ш.Сүрэнжав, З.Дорж, Д.Цоодол, Д.Нямсүрэн, О.Дашбалбар нар бол түүний шууд үргэлжлэл юм. XX зууны монголын сод яруу найрагч Явуухулангийн зүрх 1982 оны өвөл гэнэт 53 насандаа зогсож, монголын уран зохиолд хүнд гарз тохиолдсон юм. Алтан өлгий дэх шарилын хавтан дээр "Алаг дэлхийд төрсөн минь учиртай" хэмээх шүлгийн мөрийг нь сийлсэн бөгөөд харин "хүлэг минь шүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй" хэмээх зорилтоо хойчийнхондоо даатган үлдээсэн юм.
Шийрэвдорж Насанбат
Дорны билигт яруу найрагч, торгомсог уянгын хаан Бэгзийн Явуухулан