“Хурандаа Д.Жаргалсайханы амьдрал бол найман хүүхэдтэй эгэл жирийн малчны гэр бүлээс Төрийн гурван өндөрлөгүүдтэй хамт ажиллах хувь тохиосон ховор хувь тавилан, дөч гаруй жил Монголын төрдөө зүтгэсний төлөө нам, олигархиудын шахалтаар хоёр ч удаа төрийн нууц задалсан гэсэн нэг л зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шоронд хоригдон шалгагдах хүртэл адармаатай ховор тавиланг туулсан, Монголын төр зүтгэсэн нэгэндээ халгаатай гэдгийг амьдралаараа эдэлж яваа эгэл жирийн иргэний амьдралын түүх юм”
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Ажлын албаны анхны даргаар Зэвсэгт хүчний хурандаа Д.Жаргалсайхан ажиллаж байх хугацаандаа 1990 оноос хойш Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан таван хүний дөрөвтэй нь, Улсын их хурлын даргаар ажиллаж байсан арван хоёр хүний аравтай нь, Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар ажилласан арван зургаа хүний арван гуравтай нь хамтран ажиллаж байсан.
-Тэрээр ҮАБЗ-ийн 200 гаруй удаагийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, түүгээр хэлэлцэх 400 гаруй асуудлыг боловсруулахад оролцжээ.
-21 аймгийн засаг дарга, ИХТ-ын тэргүүлэгчдийн даргын үйл ажиллагаа,
-Монгол Улсынхаа бүх сумын төрийн байгууллагын ажил, түүний дотроос Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, цагдаагийн тасаг, хэсгийн төлөөлөгчтэй уулзаж, эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцсан.
-Улсын хэмжээнд Зэвсэгт хүчний бүх анги, салбарууд, Онцгой байдлын ерөнхий газрын бүх нэгжүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын бүх хэлтэс, албадууд, орон нутгийн Цагдаагийн хэлтэс, сум дундын тасаг, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажил, амьдралтай бүрэн танилцсан.
-Монгол Улсын дархан хилийг гурвантай тойрч, түүнийг хамгаалж байгаа бүх отряд, заставууд, хилчдийн ажил, амьдралтай ойр дотно танилцсан.
-“Монгол Улсын хилийн боомтууд”-ын асуудлаар бүрэн хэмжээний судалгаа хийж, бодлогын баримт бичиг боловсруулсан.
-Гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд, лабораториуд, хилийн боомтуудын өнөөгийн байдалтай танилцсан.
-Стратегийн ач холбогдолтой бүх орд, томоохон уурхайнууд, химийн хорт бодисоор хордсон газар нутаг бүхий л газарт хүрч шуурхай ажилладаг байв.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тогтоосон Онц байдлын үед байнгын штаб дээр ажиллав.
-Дэлхийн 69 улсын төрийн албан тушаалтнууд, төлөөлөгчтэй уулзжээ.