Монголчууд архи дарсыг идээний дээж хэмээн хүндэтгэн хэрэглэдэг уламжлалтай байсан. Харин эдүгээ хэн хүнгүй бор дарсанд шунан дурлах болсноос бүхий л муу муухай үүдэх болсон Тиймээс энэ цагт доор өгүүлэх сургаал үгс хэн хүнд ихийг бодуулах буй за. Юутай ч Монголын цээрлэх ёсонд архитай холбоотой ямар цээр байдгийг цухас боловч өгүүлэх доорх зүйлсийг сургамж болгон хүргэж байна.
Нойр булчирхайн үрэвсэл олон төрлийн шалтгааны улмаас сэдэрч даамжирдаг. Хурц болон архаг үрэвсэл сэдэрсэн үед эхний гурван хоног хоол сойно. Дараа өдрөөс ууранд буюу жигнэж болгосон байцаа, лууван, төмсний зутан, нухаш зэргээр нэг удаад 100 гр-аас ихгүй хэмжээгээр 3-4 цагийн зайтай хооллоно.
Шагайн харваа нь хүн байгаль хоёрын шүтэлцээг өөртөө агуулсан, нүүдэл суурьшлын зохицохуйд оршиж чаддаг, нэг нь нөгөөдөө хүндэтгэл үзүүлэх урам хайрлахын ур ухааныг уухайгаараа илэрхийлж байдаг хамгийн бага хөрөнгө зардлаар олон мянган хүнийг нэгэн зэрэг наадан цэнгүүлж болдог үндэсний соёлын үнэт өв юм.
Зэрлэг ан амьтдыг гаршуулж гэриийн тэжээвэр болгон таван хошуу мал сүргийг амьдралын эх суурь болгон эрхэлж, хөтөлж ирсэн тэр үеэс нүүдэлчдийн соёл иргэншлийн их түүх эхэлдэг.
Чингис хаан 1206 онд Их Монголын тулгар төрийг байгуулж хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их Цагаан тугийг босгон тахиснаас эхлэн манай өвөг дээдэс өнөөг хүртэл онгол.он шүтэн дээдэлж ирсэн билээ.Мянган цагаан азарганы сүүлээр хийсэн нь мянган азарганы хүчээр төрөө бат бэх барьж байхыг бэлгэджээ.
Энэ эрхмийг Банзрагчийн Нямаа гэдэг. Эртний зоосон мөнгө, мөнгөн дэвсгэрт цуглуулдаг тэрбээр өөрийн хообийгоо ном болгон хэвлүүлж олны хүртээл болгоод буй. “Монголын хоёр төрийн мөнгөн тэмдэгт” гэдэг ном нь түүний гурав дахь бүтээл. Нямаа гуай Америкт ажиллаж амьдраад найман жил болж байгаа бөгөөд хоёр сарын өмнө ирж номоо гаргачихаад удахгүй буцах гэж буй юм. Түүнтэй хувийн цуглуулга болоод судалгааны ажлынх нь талаар ярилцлаа.
-Мал сүргийнхээ манлайг харсан их сүлд тэнгэртээ эдлүүлэх үйл ажиллагагааг мал сэтэрлэх зан үйлээс эхэлдэг, Бөө хийгээд бөө бус айлын онгодууд цөмөөрөө буюу эсвэл аль нэг нь өөрийн гэсэн унаатай байх хүсэлтээ бөөд буюу бөөгөөр дамжуулан бөө бус хүмүүст мэдэгддэг. Тэгэхдээ хэдэн настай, ямар зүсмийн , халуун юмуу хүйтэн хошуутай малаар унаа хиймээр байна гэсэн хүсэлтээ Онгод өөрөө хэлдэг.
Японы Такашима арлаас 700 жилийн тэртээх Монголын эзэнт гүрний түрэмгийллийн үед хамаарах усан онгоцны сэг олдсон гэж “Асахи” сонин мэдээлжээ. Мацуро хотын боловсролын зөвлөлийн архелогичид далайн ёроолд буй усан онгоцыг тусгай багажаар судалж, 1274-1281 онд Япон руу түрэмгийлж байхдаа Монголчуудын ашиглаж байсан усан онгоц мөн гэдгийг тогтоожээ.
ХУ-ын холбооны тойрогт хамаарах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын захаас Монголын эзэнт гүрний үеийнх байх боломжтой хүний булш илрүүлжээ. Буриадын Соёлын яам энэхүү булшийг археологийн үнэт олдвор хэмээн мэдэгдэж, VI-XIII зууны үед харьяалагдана гэжээ. Улаан-Үдийн “UlanMedia” сайтад мэдээлснээр, тус улсын Тарбагатай мужийн Нижний Саянтуй тосгоноос дээрх булш олджээ.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
| ||
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.