Уншиж байна...

1. Одоогоос 60 сая жилийн өмнө анх морь үүссэн ба түүний зоологийн нэр Эогиппус (Гэгээн морь) гэж байв.
Тэр маш өчүүхэн ердөө 5 килограмм 35 см өндөртэй байжээ. Эогиппус урд хөлөнд дөрвөн сарвуу харин хойд холдоо гурван сарвуутай байв.

2. 4000 жилийн тэртээ манай эринд Дундад ба Дорнод Востокт морийг бурханы гэсгээл хүртэгч хэмээн үй олноор алж устган Кавказад мориор өргөл өргөдөг еслол байсан нь 19 р зуун хүртэл үргэлжилсэн байна.

Эрт урьд цагт нэг бадарчин эзгүй говийг туулж явжээ. Орой болоход айл таарсангүй. “Хээр хонох болох нь” гэж бодож явтал нэлээд хол газар гэр шиг цагаан юм харагджээ. Бадарчин ихэд баярлаж айлд очиж хонохоор алхаагаа түргэтгэн явсаар очтол гэр биш өгөршсөн сүүжний яс байж гэнэ. Нэгэнт гэгээ тасарч байсан тул аргагүй тэндээ хонов. Шөнө нойрон дунд нь ганц нүдтэй чөтгөртэй зодолдоод болохоо байхаар нь бадарчин уурлаж “Энэ муу чөтгөр ямар хаашаа юм? хүнийг зүгээр байлгахгүй” гээд … аманд нь атга хөмүүл чихсэн чинь,

Зарим хүн ярихдаа: Гаогуй нарын дээдэс нь хүннүгийн  зээгээс гаралтай. Хүннүгийн Шаньюйд гоолиг сайхан  2 охин  төрсөн гэдэг ... Улсын эзэн тэднийг тэнгэрийн охид гэж боджээ. Шаньюй  хэлсэн нь:  “Би энэ охидыг хүнд яаж өгөх вэ?” тэнгэрт өргөе гэжээ. Чингэад улсынхаа умардад хүнгүй газар өндөр асар босгон, түүнд 2 охиноо суулгаад тэнгэр минь та өөрөө аваарай гэж мөргөжээ. Гурван жил өнгөрсөн ч  тэнгэр авахгүй байсан  тул нь очиж авы гэтэл Шаньюй зөвшөөрсөнгүй.
Дахин нэг жил өнгрөхөд хөгшин чоно асарын  хажууд ирж ульсаар  сүүлдээ асарын дор хонгил ухаж түүнээсээ ер гарахаа болив.  Дүү нь хэлсэн нь: Эцэг минь биднийг тэнгэрт өргөхөөр  энд суулгасан. Гэтэл эдүгэ чоно ирсэн нь тэнгэрийн тэмдэг байх. Тэнгэр түүнийг илгээж хэмээн доош буун  очтугай гэхэд эгч нь эмээн очсонгүй.  Харин  дүү гарч очж чононы гэргий болон хүү төрүүлсэн байна.  Түүний удам нь өсөн үржсээр байгаад улс болжээ. Ийм учир энэ улсын иргэд чоно улих лугаа адил урт дууг дуулах дуртай болсон гэдэг.
                          Л. Номинчулуу
 

 Урт хугацаагаар суугаа ажилладаг хүмүүс хүзүү өвдөх   хөших өвчинд нэрвэгдэх нь зөндөө байдаг. Эдгээр хүмүүсийн хүзүүний мөгөөрс нь дарамтад учрахын зэрэгцээ шилэн хүзүүний булчин нь ажиллах цагийн уртад сунаж татагдан ядаргаа бий болгодог. Ийм байдал даамжраад ирэхээр шилэн хүзүүг үргэлжид нь гэмтээж улмаар хүзүү өвдөх өвчинд нэрвэгддэг.Урт хугацаагаар суугаад, бөхийж ажилладаг хүмүүс юуны өмнө толгойгоо ялимгүй урагш бөхийлгөн чөлөөтэй тэгш сайхан сууж, толгой, хүзүү, цээжээ хэвийн байдалд байлгах шаардлагатай.Ширээ сандлынхаа өндөр намыг биеийнхээ хэмжээнд яв цав тохируулж, дэндүү бөхийж, бас хэтэрхий гэдийхээс зайласхийх хэрэгтэй. Үүнээс гадна, ширээнийхээ нүүрээс 10-30 градусс жишүү байх тусгай хавтанг захиалгаар хийлгэж хэрэглэвэл хүзүү өвдөхөөс сэргийлэхэд нэн ашигтай юм.Суугаа ажилтай хүмүүс 1-2 цаг болоод шилэн хүзүүгээ зүүн, баруун тийш нь олонтоо хөдөлгөж байвал сайн.

МУГЖ Т.Ариунаа өчигдөр Буянт-Ухаа цогцолборт “Тэнгэр шиг бай” тоглолтоо түүхэнд тэмдэглэдэхүйц, нижгэр хийж фэнүүддээ бэлэг барьлаа. Зохион байгуулалт, өнгө гэрэл, тайз чимэглэлийн хувьд Монголд болж байгаагүй тоглолт хийсэн гэвэл нэг их хилсдэхгүй болов уу. Тоглолтын ивээн тэтгэгчээр Номин холдинг болон Ноёд групп компаниуд ажиллажээ. 10 жилийн өмнө ч хийсэн тоглолт нь тухайн үeдээ шоу гэж ямар утгаараа тавигдаж болдгийг монголдоо анхлан мэдрүүлсэн. Энэ удаагийнх ч бас тэсрэлт байлаа.

ОХУ-ын холбооны тойрогт хамаарах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын захаас Монголын эзэнт гүрний үеийнх байх боломжтой хүний булш илрүүлжээ. Буриадын Соёлын яам энэхүү булшийг археологийн үнэт олдвор хэмээн мэдэгдэж, VI-XIII зууны үед харьяалагдана гэжээ. Улаан-Үдийн “UlanMedia” сайтад мэдээлснээр, тус улсын Тарбагатай мужийн Нижний Саянтуй тосгоноос дээрх булш олджээ. Тосгоны оршин суугчид хашаандаа бордооны нүх ухаж байтал дээрх хүний араг яс гарсан бөгөөд ердөө 1.5 метрийн гүнд байсан аж. Цагдаа нарын хэлснээр, булшийг олсон оршин суугчид энэ газарт дөрвөн жил зургаан сарын өмнө нүүж ирсэн бөгөөд хуучин эзэмшигч нь хашаа байшингаа зарж Москва уруу шилжжээ.

1910-аад оны үед юм дагуу. Хүрээнд "чөтгөр" Санжаа гэдэг нэгэн эрдэмт оточ байж. Тэрээр Шүүх яамны хахууль хээл авдаг, зальхай харгис нэгэн түшмэлд хөлд нь зүү тавьжээ. Гэтэл өнөөх түшмэл ямар хахууль хэнээс авч байсан, хэн гэдэг хүнийг хилсээр хохироож байснаа хашгирч орилон ярьдаг солиот нэгэн болчихож.
Бас Хүрээний шоронгийн хянагч, тахар байгаад хахууль хээл авч, өгч тушаал дэвшин баяжсан нэг нөхөрт 2 ширхэг үрэл өгч. Тэгсэн нөгөө нөхөр цадахаа мэдэхгүй хоол иддэг болж доошоо байнга чацга гүйлгэн эцэстээ турж эцэн нүд аньжээ. Гэр орон нь ч хоосорч.
Хүрээний оточ нэртэй хүн амьтны мууг үзэх дуртай, атаач хорон зантай нэгэн ламд тан өгөөд маажуур өвчин тусгачихаж. Өнөө ламын хамаг бие нь халуу шатан загатнаж, хүнээр буюу өөрөө бүх биеэ маажуулан урж улаа нэлий болсон амьтан суудаг болсон гэдэг. Энэ Санжаа гэдэг хүний нэрээр Санзайн ам нэрлэгдсэн гэдэг шүү.
 

Бусад мэдээ

Apr 04, 2024 254

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 252

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 94

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 159

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/