Уншиж байна...
Махыг их, бага, бүхэл гэж ангилдаг. Их бүхэлд хүзүүсээр өвчүүг дараалан тавьж хааг мөчлөн далны мөгөөрс, богтоос чөмөгтэй далтай холбогдох булуу, харьтны залаа зэргийг зочин руу харуулан тавьж, шийрний тахалцагийг гадагш оруулж, хоёр талд нь байрлуулаад дээрээс нь ууцаа тавина.

Эрт урьд цагт нэг бадарчин эзгүй говийг туулж явжээ. Орой болоход айл таарсангүй. “Хээр хонох болох нь” гэж бодож явтал нэлээд хол газар гэр шиг цагаан юм харагджээ. Бадарчин ихэд баярлаж айлд очиж хонохоор алхаагаа түргэтгэн явсаар очтол гэр биш өгөршсөн сүүжний яс байж гэнэ.

Урт хугацаагаар суугаа ажилладаг хүмүүс хүзүү өвдөх   хөших өвчинд нэрвэгдэх нь зөндөө байдаг. Эдгээр хүмүүсийн хүзүүний мөгөөрс нь дарамтад учрахын зэрэгцээ шилэн хүзүүний булчин нь ажиллах цагийн уртад сунаж татагдан ядаргаа бий болгодог.

 Монголчууд бусад ард түмнийг бодвол уул ус байгаль дэлхийтэйгээ харилцан шүтэлцэж амьдардаг ард түмэн. Тэнгэр газар, лус савдгийг холбосон дөчин нэгэн чулууны мэргэ нь нийт монголчуудын дунд өргөн дэлгэр тархаж, уламжлагдан ирсэн оюуны өв юмаа. Хорголын чинээ /цөмдөг самрын дайтай/ чулууг өндөр уул нурууны хяр, хээр тал, гол мөрний уснаас авсан 41 чулуугаар төлгө тавина. Мэргэлэх чулууг цэвэр газар, голоос түүж бэлтгэхийг эрхэмлэнэ. Түүсэн чулууг сүүнд эсвэл цэвэр усаар угааж арц буюу агь гангаар утаж хэрэглэнэ. Чулуу эзэмшигч нь чулуугаа цэвэр байлгаж зөөлөн даавуу чулууны ууттай болох нь зүйтэй.

1930 онд Ижил мөрний хөвөөнд нэгэн булшнаас худам монгол бичгээр бичсэн харилцаа шүлэг бүхий үйсэн дэвтэр олдсныг тухайн цагаар нь Алтан ордны эзэнт үед хамруулж ийн нэрлэжээ. Аян дайнд оролцож явсан цэргийн хүн эх нутгаа санагалзан бичсэн аястай  мөн энэхүү шүлгийг нэрт монголч эрдэмтэн Н.Поппе анх судалсан байна. Шүлгийн  ихэнхи хэсэг баларч устсан бөгөөд уг олдвор нь өдгөө ОХУ-ын Санктпетербург хотын Эрмитажийн музейд бий.
Мөн эх эдэ бэн-үн хэмээж буйг эрдэмт эд зурлага баларсан байсан учраас, эбэсүн /өвс/ гэсэн үг тайлсныг ёсоор баримтлана.

Дэлхийд ганцхан наадам /Шүлэг/
Хаан Чингисийн зарлигаар хамаг Монголоо нэгтгэсэн
Хатан Мандухайн зоригоор харь дайснаа сөхрүүлсэн
Алунгоо эхийн сургаалаар эв эеэ бэхжүүлсэн
Алтан дэлхийн эзэгнэл агуу хүч Монголынх
Догшин баатар Зэвийн нум сум эвшсэн
Долоо долоо үеийн Хавт Хасарууд дэвсэн
Дорноос өрнийг тамгалсан ажнай хvлэг хатирсан
Домог амилан огшоох даншиг наадам Монголынх
Есөн хөлт цагаан сүлдээ хөх тэнгэртээ асаасан
Есөн цагаан хүслээ алтан нарандаа цацласан

“Монгол наадам” бол монголчуудын бахархалт түүх, өөрсдийн бүтээсэн гайхамшигт соёл, ёс заншлын илэрхийлэл билээ. Тиймдээ ч дэлгэсэн тэрлэг шиг тал нутгийн дэнж хотойлгосон “монгол наадам”-ыг сонирхох жуулчдын хөл зуны дэлгэр цагт тасрах нь үгүй.
Орчин цагийн судлаачид Монголын наадам Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ I-II зуунд үүссэн хэмээн тодорхойлдог. Тухайн үед морь, бөх, сурыг тулгар төрийн үүсэл хэмээн үздэг байж. Учир нь газар нутаг, эх орноо хамгаалахад эр хүнд энэ гурван чадвар хэрэг болох нь зайлшгүй. Тухайлбал морийг гарамгай унахын сацуу нум сум тавьж дайснаа устгана. Харин гардан байлдаанд сэлэмгүй оролцохдоо бөхийн мэх ашиглах шаардлагатай байсныг түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн нь бий.

Япончуудын урт насладаг нууц тайлагдлаа

Япончууд хэрхэн урт насалдаг тухай судалгаа зөндөө бий харин тэдгээрээс өдөр тутмын амьдралд хамгийн ойр хэрэг болох эдгээр зүйлсийг танд хүргье. Эрүүл байж, урт наслахад ийм амархан.
Энгийн зуршилдаа:
• Гар утсаар ярихдаа зөвхөн зүүн чихэндээ барьж ярьж байх

Бусад мэдээ

Apr 04, 2024 254

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 252

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 94

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 159

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?