Уншиж байна...

Хөгц нь дэлхийн хамгийн эртний амьд организмын нэг бөгөөд 200 сая жилийн өмнө үүсч цацраг идэвхит бодис, арктикийн мөс, гадаад орон зайд амьдрах тэсвэртэй болсон байдаг.
Хөгц бусдыг аварч, алж чаддаг хэмээдэг нь шинжлэх ухаанаар хэдүйн батлагдсан томьёо юм.
Бид хөгцнөөс пеницеллин тариаг гаргаж авсан бол эртний булшны дотоодод байдаг хөгц эрүүл хүнийг шууд алж байсан тухай Тутонхамуны шарилыг ухагсдаас мэдэж авсан билээ.
Ашигтай хөгц.

      Монгол ардын мэргэ төлгийн оргил буюу үндэсний сонгодог мэргэ нь “Дал талбих”, “Дал түлэх” юм. Далаар мэргэлэх уламжлал хүннү улсын үеэс үүдэлтэй магадгүй түүнээс эрт үеэс байж мэднэ. Хонины далны ясыг галд шатааж, улмаар түүнд үүссэн цуурал, зураас, хагарал, өнгө хувирал зэргийг олж сайтар ажиглана. Далыг хэсэгчлэн тус тусад нь нэрлэх бөгөөд дайсны газар, тэнгэрийн газар, лусын газар мөн хааны газар, ноёны газар, түшмэлийн газар, өөрийн газар, боолын газар, авралын газар, үхэгсэдийн газар гэх мэтээр нэрлэнэ. Далны ясанд гарч байгаа шинж тэмдгүүдийг их багагүй цөмийг нь хэр зэрэг эзэмшсэнээс мэргийн үнэн зөв эсэх нь хамаарна. Гэхдээ энэ бүх шинж тэмдгийг нэг нэгэнгүй мэдэж авах нь төвөгтэй бөгөөд нэлээдгүй туршлага шаарддаг байна.

Нүүдэлчин хүннү нар бүс бүсэлдэг байсан нь тодорхойбөгөөд Ноён уулын булшнаас ноосон утсаар сүлжиж хийсэнгярга бүс гарсан нь нэг үзүүртээ сэнжтэй байжээ [Руденко 1962:Табл. XII, 2]. Харин суран бүс хадгалагдан үлдээгүй. Тийм боловчХүннүгийн булшны хэрэглэгдэхүүн дотор бүсний гархи, товруузэрэг зүйлс элбэг тохиолддог нь тэд төмөрлөг чимэгтэй суранбүстэй байсныг гэрчилнэ.ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотоос баруун урагш16 км зайтай Сэлэнгэ мөрний хөвөөнд орших Иволгын суурингэгч Хүннүгийн үеийн балгасыг малтан судлах явцад уг хотынзүүн хойно 440 м зайтай оршуулгын газар илрүүлэн олж 216булш малтан хүннү нарын түүх соёлд холбогдох олон зуунолдвор хэрэглэгдэхүүнийг илрүүлэн олжээ

Ноён уулын булшнаас цамцны зүйл олдоогүйгэрдэмтэн С.И. Руденко тэмдэглээд хүннү нар дотуур цамц хэрэглэдэггүйбайсан гэж үзжээ [Руденко 1962: 39]. Тэндхийн 6-р булшнаас бараанхундан өнгийн ноосон нэхмэл шалбуур өмд олдсон байна. Уг нэхмэлийгнэг шоо дөрвөлжин см талбайд 14×22 тооны утас оруулан нэхэж хийсэнбайжээ. Өмдний урт 114 см, бүслүүрийн өргөн 116 см байв. Бүслүүрийнтойрох хэсгээр 0,4 см голчтой бүдүүн ноосон оосор хадсан байжээ.Бүслүүрийн дээд хэсгээр нарийн зурвас гарган оёод үүний голоор оосоргүйлгэн тэлээлдэг байжээ. Шуумгийн үзүүрийг хумьж нарийн ноосонэдээр эмжсэн байжээ.

Монгол ардын уртын дуу бол монгол ардын дууны сонгодог хэлбэр даруй мөн бөгөөд дэлхий дахинд ардын дууны шинж төлөвтэй харьцуулан үзэхэд

нэн өвөрмөц, гайхам сонин, чухам Монголын урлал юм. Уртын дуу гэгч уудам тэнэгэр сайхан нугалаатай, уянга төгөлдөр олон янзын гоёмсог эгшиг чимэгтэй, хүний сэтгэлийг хөдөлгөн догдлуулам хөгжүүн бадрангуй сайхан аялгуу нь оргилон дээшилж, нарийсан нарийссаар "шуранхайлах", тэгснээ аргилан доошилж бүдүүсэн бүдүүсэхдээ зүйл зүйлийн хачин хөөрхөн нугалаа хугалаа,

Ганга өвс архи уух дур дарж, архины хордлого тайлж, шартах хам шинжийг үгүй болгодгийг Монголын эрдэмтэд судалгаагаар нотолсон аж. Тэд судалгаандаа 70 гаруй хүнийг хамруулж, ганга өвсний ханд уулгасан байна. Судалгаанд оролцогсод архинд донтох өвчний I, II, III үед орсон, шартах хам шинжийн өвчтэй, архины солиоролтой өвчтнүүд байжээ. Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc), профессор, академич Л.Эрдэнэбаяр дээрх судалгааг удирдаж явуулсан төдийгүй эмчилгээний үр дүн нотлогдсон учир 2000 оноос архинд донтолтыг гангаар эмчлэх патент авсан байдаг.

Монголчууд шиг нэн эртнээс маш олон янзын бичиг үсэг үүтгэн зохиож хэрэглэсэн ард түмэн дэлхийд бас үгүй гэдэг. Хэмүү /нэн эрт балар үеийн/, зангиа, хэв бичиг /мөн адил/ шаантаг бичиг /шумерийн/-ээс эхлээд хуянь бичиг /сурвалж арвин ч олдоогүй/ киданы их бага бичиг, орхон /руни/ бичээс, хуучин монгол /согдоос га¬ралтай/ IХ-Х зуунд зохиогд-сон/, тод үсэг /Намхай жамц 1648 онд зохиосон/, Соёнбо үсэг /Занабазар 1686 онд зохиосон/, дөрвөлжин үсэг /Пагва 1269 онд зохиосон/ вагиндра үсэг /Буриад Аг¬ваандорж 1905 онд зохиосон/, шинэ монгол үсэг /кирилл 1943-3-25 -нд нам засгийн хамтарсан тогтоолоор/ зэрэг арав гаруй бичиг үсгийг дурдаж болох бөгөөд тэр бүрээр зохиогдсон ном бичгүүдээс суралцах судлах явдал эрхэм болов. Энэхүү олон бичгийн ёс уламжлалд манай түүх соёл хадгалагдаж байдаг ажээ.

Энэхүү зоос нь МЭ 13-р зуун ~ МЭ 13-р зууны үед харъяалагдах ховор олдворуудын нэг юм. Хэлбэрийн хувьд дугуй ба нум хэлбэрийн тамгатай хавчууруудтай. Уг зоосыг
Төрөл Зоос ба медаль
Материал Мөнгө
Хэмжилт диаметр 2.2 см.
Хийсэн газар Монгол улс
Цаг хугацаа МЭ 13-р зуун ~ МЭ 13-р зуунд
Чиг үүрэг Арилжаанд ашиглах төлбөрийн хэрэгсэл болон захиалгын дагуу гүйлгээ хийдэг.
2007 оны 12-р сарын 10-ны өдөр музейн цуглуулагч, судлаач Б.Нямаагаас 2007 оны Төрийн албаны гэрээний дагуу авсан. Одоогоор Монголын Төрийн түүхийн музейд хадгалагдаж буй.

Бусад мэдээ

Apr 04, 2024 254

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 253

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 94

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 159

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/