Долоо. ИХ ОНГОДЫН ОРШИХУЙ НУТАГ
Байгаль далай өөртөө аугаа их нууцыг агуулж байдаг. Байгалийн ус нь гайхамшигтай давтагдашгүй шинж чанарыг өөртөө шингээсэн байдаг. Байгаль далайн эргэн тойрон бөөгийн асар олон гайхамшиг нуугдаж байдаг. Түүнийг дагаад Байгаль Далайн эргийн дагуу эртний бөөгийн үнэ цэнэтэй мэдээлэл, соёл, зан заншил оршдог. Байгаль далай нь олон мянган соёлын өв, далайн лус-хаан ба лусын хатан оршидог гэж үздэг.
Байгаль далайн эзэнд янз бүрийн газраас бөөгийн тахилга тайлга зан үйлийг жил бүр эрт үеэс хийж ирсэн. Хүн ба бөө, байгалийн хоорондын харилцаанд тахилга чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Байгаль далай түүнийг тойрсон уулууд, тайга, гол, тал, нуга, нь олон онгодын өлгий нутаг болон оршдог. Сибирийн ард түмэн олон ястны газар нутгийн хамгийн ариун газрыг Байгаль далай гэж үздэг. Их далайг тойсон газар нутгуудад эцэг Малан тэнгэр, Абай гэсэр баатар, Чингис хаан ариун сүнсүүд эв нэгдэл эрч хүчний бэлгэдэл болон оршин байдаг.
Буриадын бөөгийн соёлын төв цогцолбор тэр бүхний нэгтгэдэг газар нь эртний бөөгийн Ольхон арал юм. Ариун арал нь бурхан-Хавсагай (Мисс Бурхан) хоёр дээд хүчийг нэгтгэж байдаг. Дайн ба Байгалийн болон гэр бүлийн галыг хамгаалж байдаг Хаан хомой баабай (Догшин хаан ноён) болон түүний баясгалант эхнэр Хаан Зулмаатай хатан (Хатан буурал ижий) байдаг. Бүс нутгийн бөө нарыг хамгаалж байдаг Байгалийн эргэн тойронд 33 байрлал бий. Эртний бөөгийн Усть Огинскийн соёлын төв бий. Энэ төв нь Анга Ольхонский районд байрладаг бөгөөд газар, ус, тэнгэр, газрын хаан холбож байдаг. Энд жил бүр Ёрдынскиые игры хатирах, ёохор хийцгээдэг.
Чингис хаан ба Барга баатрын гэгээн сүнс, Гэсэр баатрын домог Монголчуудын эрхэмлэн дээдэлдэг Буриадын сувд болсон Тунка, Ока, Саяаны хамар даваа оршидог. Шаргайн ноён хаан (Бурхан баабай) Алтар Шаргай ноёны гол төв нь шавартын өндөр уул Туркины районад байдаг.
Аугаа ертөнцийн эзэн, бүхнийг чадагч дээд оюу ухаан-ерэн есөн тэнгэрийн дээд эзэн бурхан адил (Хаан шаргай тэнгэр) нь ар монголоор дамжин энд ирж байрласан гэж үздэг. Хан шаргай тэнгэр бурхан ерөн есөн тэнгэрт мөнхийн хэв маягийг сахиулагчдын мөргөлийн газар байдаг.
Сояаны уулсанд орших олон янзын рашаан Тунки Оки халуун рашаанд ээжийн тэнгэр оршиж байдаг.
Монголын нууц товчоонд өгүүлсэн олон түүхэн үйл явдал Саяны нуруунд өрнөсөн байдаг. Тиймээс тэнд Чингис Хаан болон Жамухын хоорондын өрсөлдөөн, Жамухын баривчлагдсан болон хороогдсон газар байдаг.