Монголчууд бид солонгостой эртний түүхийн жимээр холбоотой билээ. Түүхийн улбаанаас харахад Монголын олон хаад солонгосоос хатадаа авдаг байв. Монголын хаан Хувилай өөрийн удмаас солонгосын хаанд хатан болгон илгээж байсан түүхтэй. Тэрээр төр барилцаж явсан ухаалаг бүсгүй байсан.
Монгол хатаны бунханд Монгол бөөг хүндэтгэн бөөлөх боломж олгож байдаг БНАСАУ-ын удирдлагад талархаж явдаг. Жил бүрийн шинэ жилийн баярыг тохиолдуулан бид харилцан мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай билээ. Ард түмний хооронд илүү дотно харилцааг бид хадгалсаар явна.