Уншиж байна...

Ядамжав гэдэг малчин эрийн эхнэр амаржиж эрэгтэй хүүхэд төрүүлж тэднийх баяр хөөр болцгоожээ. Нэг гэм нь тэр хүүхдийн баруун шанаан дээр томоо хүрэн толбо байж. Тэр нь ямар нэгэн юманд цохиулж няцарсан юм шиг харагдана. Мэнгэ гэхэд мэнгэ биш, тийм сонин юм байгаад эцэг, эх нь хүүхэддээ санаа зовох болжээ.

Тэр хүү дөрөв, таван нас хүрч байхад тэднийд алдуул малаа эрж яваад ирж хоносон зэргэлдээх сумын өндөр хар хүн хүүг хараад цочих шиг болжээ. Бас хүүгийн нэрийг асуугаад Болд-Очир гэхтэй зэрэг бүүр ч гайхаж “Ямар сонин юм бэ? Ийм юм бас байдаг аа” гэж амандаа үглэн гэрийн эзнийг гайхашруулжээ. Алдуул мал эрж явсан эр хүний нялх үрийг хараад ингэж ухаан мэдээгүй юм шиг болоход эцэг, эх нь их л зэвүүрхжээ. Тэр эрлийн хүн өврөөсөө нэг шил цагаан архи гаргаж өмнөө тавиад эрээ цээргүй аяга нэхжээ.

Ядамжав архинд дуртай хүн тулдаа гэнэтийн зочныхоо гэнэтийн үйлдэл, үг хэлийг тоохгүйгээр шилтэй цэнхрийнх нь бүслүүр рүү харж шүлсээ хүдхийтэл залгиж байв. Эрлийн хүнийг Наваан гэдэг байв. Ядамжавтай нэг бус удаа таарч байсан зүс таних нэгэн аж. Хоёр эр нэг шил архиа төдөлгүй ууж дуусгав. Наваан илүү согтсон байлаа. Тэгээд тэр өөрийн эрхгүй урсах нулимсаа ханцуйгаараа шударч арчаад ингэж ярьжээ.
Навааных нэгдлийн хэдэн үхэр маллахын хажуугаар агент хийдэг байжээ. Ажил амьдрал тэгширч үр хүүхдээр өнөр өтгөн болсон тэднийг сайн амьдарч, сайн сайхан яваа хүний жишээнд оруулж ярин, нутаг усныхан нь ам сайтай байдаг байлаа. Наваан шинэ мотоцикл авсан даруйханд нэгэн харамсалтай зүйл тохиолджээ. Цоо шинэ мотоциклиэ гэрийнхээ үүдэнд сэрийтэл нь сойгоод “дугуйтай юм” унах болсныхоо баярыг тэмдэглэн найрлаж байжээ. Архи арван балагтай гэдэг болохоор томчуул бүгдээрээ халамцаж хүүхдүүдээ анхаарах сөхөөгүй болсон байж. Тэгтэл тэдний хүү Болд-Очир мотоциклийн хажууд тоглож байтал дээрээс нь тэр муу ёрын төмөр уначихжээ.

Хүүгийн баруун талын шанаанд мотоциклийн гар зоогдчихсон, ийм аймшигтай дүр зураг найрлагсдыг бүүр балмагдуулж орхисон байна. Ээж нь хүүгээ тэврэн уйлж, энгэрээ ярж элгэндээ наахад хүүгийн толгойноос гоожсон цус мээмийг нь будаж нүд халтирмаар, аймшигтай харагдуулж байжээ.

Тийм гэнэтийн хагацал, уй гашууг хэдэн жилийн өмнө үзэж зүрх сэтгэлээ зүсүүлсэн Наваан Ядамжавын хүүг хараад золтой л ухаан алдаад уначихаагүй байна. Хоног тааруулсан айлынх нь хүү Навааны нас барсан хүүтэй усны дусал шиг адилхан байснаар барахгүй нэр нь хүртэл Болд-Очир гэдэг аж. Энэ бүхнийг Наваан ярьж Ядамжавыг тэврэн уйлж байв. Ядамжав ч хагацал үзэж, энэрэлгүй хорвоод дэнтэй дунтай Навааныг өрөвдөж нэг шил архи гарган хувааж уужээ. Наваан хүүгийн баруун шанаан дахь сорвийг мотоциклийн гарт хатгуулснаас ийм болсон гэж баталж байлаа.

Наваан Ядамжавынд ирэхээсээ өмнө нэг ховлогчин өвгөнөөр мэргэлүүлэхэд “Зүүн хойшоо яваад л чи эрсэн зүйлээ олно” гэж хэлсэн байжээ. Үнэхээр ч хоёр хөтөл давахад нэг том цагаан гэр харагдсан гэнэ. Нар жаргаж байсан болохоор Наваан хоног тааруулахаар ирсэн нь тэр байжээ. Хамгийн сонирхолтой нь Навааны хүү Болд-Очир таван жилийн өмнө 5-р сарын 17-нд золгүй байдлаар нас барсан бол тэр Ядамжавын Болд-Очиртой хүүгийнхээ нас барсан өдөр санамсарүй байдлаар тааралдсанаж.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/