Уншиж байна...

 

Өглөөний наран мандах мөчтэй уралдан алсыг зорих бидний унаа хөдлөв. Биднийг 22-ийн товчоон дээр Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, Баруун турууны даваанд очиход хамт явах баг, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, биднийг үдэхээр манай залуучуудын төлөөлөл, Монгол бөөгийн удган Баттогтох, Ц.Наранцэцэг нар ирчихсэн хүлээж байлаа. 
Алс холыг зорих хүсэл зорилгоо уул, ус, овоондоо айлтгаж, сүүн сацлаа өргөөд аяны жолоогоо Халимагийн зүгт заллаа. Уул тал минь хаврын ногоон дээлээ өмсөж, өөрийн өнгө төрхөө гайхуулж, халуун хүйтэн хосолсон ааш зангаа гаргана. 
Өчигдөрхөн байсан гуч дөхсөн халуун, өнөөдөр хавирга нэвт үлээх хүйтэн агаараар солигдов. Жигд хурдтай яваа манай цуваа Дархан хот руу орж ирлээ. Энд биднийг Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон, Монгол бөөгийн их удган Бадамсүрэн угтлаа

.
Биднийг хүлээн авч өдрийн хоолоор дайлаад “Алтайн магтаал” ба морин хуурын уянгалаг аясаар холын замын дөрөөг мялаав. Дархан хотын хойд үдэлтийн хаалган дээр биднийг Дарханы бөөгийн хүрээлэнгийн хамт олон үдэж өглөө.
Дархан хотоос гараад удалгүй Дулаан хан, тужийн нарсыг өнгөрч, Алтанбулагийн хилийн гааль дээр ирлээ. Монголын талд машин үгүй агаад хяналт шалгалтаар өнгөрч ОХУ-ын хилийн шалган дээр ирлээ. Энд монголын машинууд хоёр урсгал бүхий цуваанд орж шалгуулахаар урт дараалал үүсгэн зогсоно. Шалгалт удаан, жигд хурдтай нэгэн хэмээр хийгдэнэ. 
ОХУ-ын Хиагтын боомт дээр гурван цаг зогсож, хянуулж, шалгуулав. Тэнгэрт үүл бөөгнөрч, хаврын цас хаялж эхлэв. Хиагтаас Улаан-Үдийн зүг хөдлөх мөчид цас улам их будран оров. Хиагтын арын гурван даваа, хөтөлийг өнгөрмөгч цас орох нь зогсож, дөнгөж саяхан цасан дээлээ өмссөн уул хөндий биднийг угтлаа.
Гэгээ тасарахын алдад хөндийг дүүрсэн их гэрэл харагдсан нь Улаан-Үд хот байлаа. Хотын захад Монгол бөөгийн удган Оюна, нөхөр Андрейн хамт биднийг угтаж, зочид буудалд байрлуулж, оройн зоогонд орууллаа. Аян замын сонин сайхан, ойр тойрны мэдээлэл солилцож суусаар нэг мэдэхэд шөнийн 2 цаг болчихсон байлаа.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/