Шоу бизнесийн олон од мөрөөдөлд автамтгай байдгийг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ худал ярих нь юу л бол. Та бидний мэдэх олон алдартан ямар нэгэн гадны биет, хий үзэгдэлтэй учирч уулзсан тухайгаа ярьсан нь бий. Тэдний заримаас нь дурдвал...... 1.    Оросын дуучин, телевизийн хөтлөгч Лолита Милявская нэг удаа Юрмалад болсон “Новая волна” наадамд оролцож байх үед нь тохиолдсон явдлыг ингэж ярьжээ. Зочид буудлынх нь өрөөнд шөнө дунд гэнэт буудлын үйлчлэгчийн хувцастай эмэгтэй орж ирж. Танайхан өрөөнд зөвшөөрөлгүй дур мэдэн орж ирэх юм гэж Лолита буудлын эзэнд гомдоллосон байна.

Гэтэл дараа шөнө нь энэ явдал дахиад л давтагдаж. Тэгэхэд л Лолита “буудлын үйлчлэгч” хаалгагүй газраар орж ирээд байгааг анзаарч. Түүний орж ирээд байгаа газарт ямар ч хаалга байхгүй байжээ. Ингэхэд л дуучин ямар нэгэн хий үзэгдэл байна гэдгийг мэдсэн байна. Хожим тодруулахад энэ буудлыг хуучин барилгад байгуулсан юмсанж. Тэр байшинд хэн амьдарч, юу болж байсныг хэн мэдлээ.....

2.    Телевизийн хөтлөгч Ксения Бородина өөрийнхөө зургийг толинд авах дуртай нэгэн. Нэг удаа ингэж авсан зураг дээр нь түүний ард ямар нэгэн эрэгтэй хүний мананцар дүрс байхыг найз нар нь ажиглажээ. Түүний хэн болохыг хэн ч тааж мэдээгүй болохоор энэ бол хий үзэгдэл байна гэж таамагласан гэнэ. Ксения харин энэ талаар юу ч яриагүй өнгөрсөн юм. 3.    “ВИА Гра” хамтлагийн дуучин байсан Алена Винницкая бүр оюутан байхад нь тохиолдсон нэг явдлын тухай саяхан сэтгүүлчдэд дэлгэсэн байна. Түүнийг  Киево-Печерскийн Лавр дахь урлаг соёлын удирдах ажилтны академид суралцаж байхад нь болсон явдал гэнэ. Тэр “Бид найруулагчийн факультетэд сурдаг дотны хэдэн найз бүсгүйтэйгээ харанхуй урт хонгилоор явж байсан юм. Бүгд л хэвийн байсан даа. Гэтэл нэг найз маань араас хэн нэгэн нь түлхлээ гээд л хашгирсан. Охид бүгдээрээ л паникт орлоо. Гүйлдэж хоосон ангид ороод  юу болсныг ойлгохыг оролдсон. Хэн ч нэгнийгээ түлхээгүй байхаар нь ангийнхаа хөвгүүдийг дуудаж хамт гарцгаасан. Академийн энэ байранд хий үзэгдэл өнөө хэр байдаг гэж ярьцгаадаг юм билээ” гэж ярьсан байна. 4.    Хий үзэгдэл гадаадын одуудыг ч гэсэн дагадаг юм байна.  Брук Шилдс 1996 онд “Сьюзанд хамаагүй” инээдмийн киноныхоо зургийг авхуулж байхдаа гэнэт “сонин дуу хоолой” сонссон байна. Үл үзэгдэгч эрэгтэй, гэнэт л түүнд  “өөрийн чинь амьдралд тун таагүй явдал тохиолдоно” гэж хэлжээ. Гурван жилийн дараа Брукийн хамтрагч Дэвид Стрикленд амиа хорлож, Брук өөрөө теннисчин Андре Агассигаас салсан даа. 5.    Жүжигчин Брюс Уиллисийг ч бас хий үзэгдэл тойроогүй гэдэг. “Зургаа дахь мэдрэхүй” киноны нэг хэсгийн зургийг  сүмд  авч. Уиллис өөрийн найман настай хамтрагч  Хейли Джоэла Осментаа зураг авахад бэлтгүүлж шог яриа ярьж байж.  Эхлээд Хейли инээж байснаа гэнэт царай нь хувирч барайгаад Уиллисийг бушуухан холд гэжээ. Тэр  гайхсан ч хэлснээр нь болтол хэдхэн секундын дараа яг түүний зогсч байсан газарт нь гэрэлтүүлгийн том хэрэгсэл унасан гэнэ. Хэрвээ тэр Уиллис дээр унасан бол тэр түлэгдэж, ихээхэн бэртэх байжээ. Үүнийг Уиллис нэг их анзаарч гайхсангүй, өнгөрч. Гэтэл хоёр хоногийн дараа зургийн сүүлч, авдранд түгжээтэй жаал хүүг аврах үеийн  дублийг авч байхад гэнэт л өнөөх газарт хэн нэгэн хөл рүү нь өшиглөөд тэрээр шатнаас доош унасан байна. Тэрээр тархи нь доргиж, хамраа гэмтээн, хавиргаа хугалсан. Энэ бүхнийг ямар нэгэн хий үзэгдэл, гаднын биет байсан гэдэгт Уиллис өнөө хүртэл итгэдэг байна. 6.      Холливудын жүжигчин, продюссер, Одессоос гаралтай  Наташа Бласик ч бас л хий үзэгдэлтэй учирсан төдийгүй түүнтэй унтаж, бэлгийн харьцаанд орсон гэж баталдаг. Бүр хоёр ч удаа ингэж учирсан гэдэг. Хоёуланд нь тэр гэртээ ганцаараа байж. Шөнөөр гэнэт л юу ч үзэгдэхгүй атлаа “хэн нэгэн” өвөрт нь орж түүнийг таалсан гэнэ. “Ямар нэгэн зүйл өрөөнд орж ирж байгааг би мэдэрсэн. Тэгснээ гар нь намайг түлхэн орон дээр унагахад ч надад юу ч харагдаагүй. Харин миний сэрэл хүчтэй хөдөлж байгааг мэдэрсэн. Тэгээд л дараа нь бие сулраад.....хачин сайхан болж байсан....” гэж ярьсан байна. Ингэж намайг таалж жаргаасныхаа дараа тэр үл үзэгдэгч сураггүй болсноо сарын дараа дахин ирж бүх зүйл давтагдсан” гэж ярьжээ.                   

  Эх сурвалж: www.assa.mn 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/