Хаяхан Монголд минь сонин содон явдал өрнөнө. Шинэ өрнөл, шинэ онигоо төрүүлнэ. Энэ удаа Монгол цэргийн ерөнхий газрын гэгээнтэн, Их наран худагт тодорч Монголын цэрэгжсэн байгууллагууд хөл алдтал сандаргаж, зарим нэг нь цэргийн парад хийх хэмжээнд хөл, хөөрцөг болов.
Арга үгүй биз. Батлан хамгаалах яамны сайдаар цэргийн алба хааж үзээгүй, бууны марк мэдэхгүй, зөвхөн ан хөөж, уул шатааж явсан нэгэн тодорсон болохоор шашины тал барьцсан юм байлгүй, хаанаас хэн тодруулсан нь тодорхойгүй нэгэн гэнэт гарч цэрэг, цагдаа хилийнхэнийг “түргэн “ авахуулав. Ёслолын хувцсаа өмсөж, Парад, жагсаал хийж, сүр хүчийг үзүүлэв. Хээрийн алаг цэрэг хувцас, хилийн ногоон, цагдаагийн хар хөх, тэгээд хувилгааны шар улаан, орхимж гээд олон талаар өнгө цохицоод ёстой “ванлий” болов.


Цэрэг армийг хэн ч удирдаж болно гэсэн улс төрчдийн санааг Буддагийн шашиныхан давтав. Хүчний байгууллагын олон сайд нарыг нэгтгээд нэг хувилгаан удирдвал орон тоо, мөнгө, хөрөнгө хэмнээд аятайхан юм шиг. Тэртээ тэргүй мэргэжлийн бус хүн удирдаж байгаа юм чинь, улс төрч байсан ч, лам хуврага байсан ялгаа юу билээ. Аль аль нь цэргийн онцлог мэдэх биш, төрлөхийн “гүйлгээ” ухаанаар удирдах юм чинь. Тэд мэргэжил энэ, тэрээ эзэмших шаардлаггүй, төрөхөөсөө “сайд, хувилгаан”-аар тодорчихсон болохоор яалтай билээ.
Монгол цэргийн ерөнхий газрын гэгээнтэн, Их наран худагт Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Архангай, Дорнод аймгуудаар явж, Зэвсэгт хүчин, Цагдаа, Хилийн цэргийн ангиудаар заларахад тэд “онгироо ногоон”-оо өмсөж, парад хийж, лекцийг нь сонсож, номлол айлтгалд нь алга хавсран мөргөж залбирав.
Одоогийн мунгинаж байгаа засгийн газарт Монгол цэргийн ерөнхий газрын гэгээнтэн тодорч хэрхэн нэгтгэж, цомхон удирдлагатай болохыг санамсаргүй байдлаар заачих нь тэрээ. Нээрээ бүгдийг нэгтгэн удирдсан төр, шашиныг хослон баригч, Монгол цэргийн ерөнхий газрын гэгээнтэн, Их наран худагттай байвал яасийн ...
Д.Хүрэлбаатар

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
4
5
6
7
8
9
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/