Монгол Улсын Ардын жүжигчин Римэдийн Самжид өвчний улмаас таалал төгсч тэнгэрийн оронд заларчээ. МБНЭ-ийн Удирдах бүрэлдэхүүн гадаадад ажиллаад ирэнгүүтээ Талийгаачийн хань, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. .
Римэдийн Самжид нь 1938 онд Ховд аймгийн Жаргалант Сагсай сумын нутаг Хөх хэрц гэдэг газар төржээ. Бага насаа аав ээжийн гар дээр өсөн хүмүүжиж байгаад 1955 онд Баян- Өлгий аймагт Хөгжимт Драмын театр анх байгуулагдахад бүжгийн урлагтай гараагаа эхэлсэн түүхтэй. Энэ үеээс хойш 50 гаруй жил тус театрт бүжигчин, гоцлол бүжигчин, бүжгийн багш зэрэг ажил эрхэлж байх хугацаандаа олон арван бүжигт гоцлон бүжиглэжээ. 


Тэрээр өөрөө бүжиглэж, сурахын зэрэгцээ хойч залуу үедээ бий биелгээг өвлүүлэх талаар маш их анхаарч ирсэн. Шавь нар нь олон уралдаан тэмцээнээс удаа дараа шагнал хүртэж байсан. Амьдралынхаа 60 гаруй жилийг казах болон урианхай ястаны бий, биелгээ цуур. хөөмий, товшуур зэрэг ардын язгуур урлагийг ард түмэнд сурталчлан, өвлүүлэхэд зориулсан.
Монголын төр Засаг Р.Самжидийн нөр их хөдөлмөр авьяасыг өндрөөр үнэлж, 1960-1975 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1980 онд “Алтан гадас” одон, 1990 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 2010 онд “Эрх чөлөөний одон”, Ардын хувьсгалын 40,50,60,70,80, 90 жилийн ойн медалиуд, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 1997 онд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, 2010 онд Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнуулсан Монгол ардын бүжгийн урлагийн томоохон зүтгэлтэн байсан юм.
Мөнх тэнгэр шүтлэгтэнгүүд эвлэлдэн нэгдэж МБНЭ нь анхдугаар хуралдаанаа хийхэд хэдий зав чөлөө муутай байсан ч тэрээр хүрэлцэн ирж Алтайн магтаал хайлж, бидэнд асар их урам зориг хайрлаж байсан билээ.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл хайрханы нэгдсэн тахилгад идэвхтэй оролцож, зохион байгуулахад туслаж, Мөнх тэнгэрийн төлөө Алт, Мөнгөн шонхор медалиар шагнагдаж байсан. 
Түүний Мөнх тэнгэрийн төлөө зүтгэлийг хойч үе нь залгамжлан үргэлжлүүлэх болно. 
Талийгаачийн цуцашгүй хөдөлмөрч чанар, хүнлэг сайхан сэтгэл, бидний сэтгэлд үүрд үлдэх болно.

МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд: Байнгын,
Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, Д.Батчулуун, П.Батжаргал, Ч.Дангаасүрэн, Ц.Отгонсүрэн, Б.Бадамсүрэн, Н. Баярсайхан, Я.Отгонбаатар, Н. Дайрий, Я.Мөнгөнсувд, Г.Янжинлхам, Б.Батжаргал, Цагаанхүү, Бахаамаазагд, У.Ганхуяг, Наранцэцэг, Б.Байгальмаа, Т.Баттогтох, Одбаяр, Ч.Наранчимэг, Б.Мөнхчулуун, Б.Доржпүрэв, А.Оюунчимэг, А. Оюунтуул, С.Болормаа, Ч. Сумьяа, М.Сарантуяа, Улаанцэцэг, Л.Баяржаргал, Б.Болдбаатар, Хүнбиш, Болдпүрэв, 
Байнгын бус гишүүд:
Гэрэлтуяа, Б.Бадамсүрэн, Г.Болд, Жавзансүрэн, А.Энхтайван, Б.Нанжаа, Дуламжав, Ж. Өлзийсайхан, Б.Солонго, Н.Мягмарсүрэн, Б.Чанцал, Д.Уранчимэг, Ч.Даваабаяр, Д.Отгонцэцэг, Ц.Бор, Байгалтөгс, Дорж, Сонинжаргал, Сосорбарам, Ц.Лувсанлхама, Энхтуяа, Алтанзул, Л. Баттогтох

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/