БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Чингис хааны онгонд Чингис хааны их тахилга явагдав. Бүх Хятадын олон газраас ирсэн жуулчид энд цугларч, 99 чулуун шатыг алгуурхан давж, тэгш жагссан монгол гэр маягийн ордны өмнө энэхүү уламжлалт наадмын үйл явдлын сонирхов.
Өглөөнөөс эхлэн жуулчид Чингис хааны онгонд цувралдан ирцгээж, зарим нь үндэстний хувцас заслаар чимэж, гартаа хадаг, хонины шүүс, цагаан идээ зэрэг тахилын зүйлс барин Чингис хаанд мөргөн бараалхав.
9 цагийн үеэр монгол үндэстний уламжлалт бэлэгдэл магт дууны аялгуунд тахилын ёслолд оролцохоор ирсэн хүмүүс онгоны их харшид орж тахил өргөж эхэлжээ. Олон зуун өвөрмонголчууд жил бүр үндэстний хувцсаа өмсөн Чингисийн онгонд ирж гэрийн хүмүүсийнхээ төлөө даатгадаг.
Энэ өдөр хүмүүс 99 цагаан гүүний сүүг тахил болгон тэнгэрт өргөж, хүн ба байгаль хоёрын хоорондын эе зохицол, экологийг хамгаалах үзэл баримтлалыг илэрхийлж байдаг. Уламжлалт соёлын онцлог бүхий энэхүү тахилын наадам нь олон зуун жил уламжлагдаж иржээ.
2006 онд Чингис хааны тахилгыг БНХАУ-ын анхны биет бус соёлын өвийн жагсаалтад оруулсан. Одоогоор, Ордос хот Чингис хааны онгоныг Чингис хааны түүх соёл судлалын төв болгохоор шаргуу ажиллаж, Чингис хааны тахилгыг Хятадын уламжлалт соёл болгон өвлөхөөр хичээн чармайж байгаа юм.