2015 оны 5 дугаар сар 17-ны өдрийн 11.00 цагт ОХУ-ын Буриад бөөгийн “ТЭНГЭРИ” байгууллагын тахилгын ажиллагаа эхэллээ. “Тэнгэри” байгууллагын бөө нар нэг эгнээ болон эгнэн жагсажээ.
Улан-Үд хотын тэнгэр шүтлэгтэн иргэд эгнүүлэн зассан суудалд сууцгаасан байв. Энэ өдөр Буриад бөөгийн “ТЭНГЭРИ“ байгууллага “тэнгэрийн үүд нээгдэх” бөөгийн тахилгын зан үйлийг хийж байгаа ажээ. Энэ нь Буриад бөөгийн хувьд байгаль дэлхий сэрж бурхад бууж ирдэг цаг нь ажээ. Иймд тэднийг угтах, дайлж цайлан ард олныг ивээлдээ авахыг гуйхТайлгын зан үйл хийдэг байна. Тиймээс энэхүү тахилга, тайлгад Улаан-Үдийн хотын хүн амыг өргөнөөр урьж оролцуулдаг ба тахилгын дараа бөөд хандаж өөрсдийн өвөг дээдэст өргөл өргөж, ивээлийг нь хүсэх бололцоо олгодог.
Тахилга, тайлгын үйл ажиллагааг нээж “ТЭНГЭРИ” байгууллагын тэргүүн, Зайран Церендоржаева Баир Жамбалович үг хэллээ. Дараа нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд үг хэлэхийг хүссэн билээ. “Дэлхий даяаршлагдаж байгаа энэ эрин зуунд Мөнх тэнгэрийн үзлийг нийтэд түгээх хүндтэй бөгөөд хариуцлагатай үйлс бөө нарт ногдсон байна. Монголчуудын оюун ухааны салбарт түрэн орж ирж байгаа олон арваар тоологдож буй шашины “түрэмгийлэл”-ийн эсрэг бид оюун санааны ертөнцөд хүч тэнцвэргүй тэмцэлд өрсөлдөж байна. Тэнгэрийн үйлд хил хязгаар гэж байхгүй. Монголчууд Мөнх тэнгэрээ төрийн түвшинд шүтэж эхэлсэнээс хойш 2223 жил өнгөрчээ. Монголчууд мөнх тэнгэрээ шүтэж явахдаа хүчирхэг байсан гэдгийг мартаж болохгүй. Та бүхний Мөнх тэнгэрийн үйлд их амжилт хүсье” гэв.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Мөнх тэнгэрийн үйлсэд оруулж байгаа их үйлсийг үнэлэн Церендоржаева Баир Жамбаловичийг МБНЭ-ийн Мөнх тэнгэрийн төлөө, “Мөнгөн шонхор” медалиар шагнасныг зүүж, дурсгалын зүйл гардуулсан байна.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Москва хотод болсон Аугаа их ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож, дараа нь Халимаг Улсад очоод буцах замдаа Буриадын Улаан-Үд хотод болсон энэхүү тахилгын үйл ажиллагаатай танилцсан байна. Энэхүү тайлгын ажиллагаа сурвалжилсан Буриадын төв телевизийн сурвалчлагчид МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханаас ярилцлага авсан юм. Нэгдсэн их тахилга, тайлгын ажиллагаа ийнхүү амжилттай болж өнгөрлөө.
Энэхүү тахилга, тайлгын ажиллагаанд Америкаас ALEXANDER NEWBY, Өмнөд солонгосоос ирсэн судлаач нар оролцоно билээ.
Харин тахилгын арга хэмжээнд Монголын бөөгийн “Тэнгэрийн чуулган” байгууллагаас дөчин бөө нар оролцохоор мэдэгдэж байсан боловч, тодорхойгүй шалтгаанаас болоод ирсэнгүй гэж цугларсан зон олонд мэдээлнэ билээ. Гадаад хамтын ажиллагаанд итгэлцэл чухал үүрэгтэй байдаг. Оролцохоо больж байгаа бол эртхэн мэдээлж байх шаардлагатай. Гэтэл гадаадын бөө нар ирж оролцоно гээд ихээхэн бэлтгэл хийлгэж, ажил удчихаад тулгаж байж оролцохгүй гэж хэлэх нь хамтрагч нартаа ихээхэн төвөг удаж байгаа нь харагдана билээ. Монголын олон бөө нар ирнэ өмнөх хэдэн өдөр их бэлтгэл хийсэн гэж танилцуулж байсан. Хаана ч хэн ч нэр хүндээ бодож ингэж бэлтгэдэг шүү дээ.
Б.Банзрагч