Финдландын судлаач Мари Волдур хүсэлт тавьж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч
Д.Жаргалсайхантай уулзаж, бөөгийн талаар тодорхой асуудлын талаар асуулт тавьж, хариулт авлаа. Финдландын судлаач Мари Волдур нь эмэгтэйчүүдийн асуудал, хүчирхийлэл, үр хөндөлтийн талаар онцгойлон анхаарч ярилцаж байлаа. Мөн цаашид хамтран ажиллах талаар өөрийн санал бодолоо солилцлоо.
Мөн Мөнх тэнгэрийн тухай, бөөгийн зан үйлийн талаар сонирхосон асуудлаар санал солилцжээ. Харилцан санал солилцсон яриа гурван цаг үргэлжилсэн байна. Финдландын судлаач Мари Волдур удаан хугацаанд монголд ажиллаж судалгаа хийх ажээ.