Саяхан л бидний анхаарал татдаггүй байсан энэ хот цөөхөн жилийн дотор бидэнд сургамж хайрлахаар хурдацтай хөгжив. Хотын төвлөрлийг багасгахаар “чөлөөт бүс” байгуулах шийдвэрийг гаргаж байсан цаг саяхан билээ. Хөх хотын баруун, зүүн хэсэгт чөлөөт бүс байгуулж үйлдвэрлэл, орчин үеийн хотыг байгуулав.
Зам түгжирч байсан уулзварт гурван давхар гүүрэн зам тавьсан. Одоо бүх л чиглэлд гүүрэн зам тавьж дуусч байна. Энэ нь хотын автозамын ачааллыг эртнээс тооцож хийж буй ажлууд юм.
Удахгүй метро ашиглалтанд орно. Метро байгуулах ажил эрчимтэй хурдацтай өрнөж байна. Гол гудамжаар метроны эхний шугам тавигдаж байна. Манйаханы хувьд сүр дуулийнтай мэдэгдэл хийснээр ажил дууссан.
Замын хөдөлгөөнд дугаарын хязгааралтаар оролцдог нь хятадаас авч манайд хэрэгжүүлсэн туршлага юм. Тэгээд хэдэн уулзвар байгуулаад түүнийгээ их ажилд тооцсон. Үнэн хэрэгдээ бол мөнгө хувьдаа хармаалах арга байсан.
Хөх хотод орчин үеийн барилга хороолол ихээр баригдаж байна. Аль болохоор монгол өнгө зүсийг барилгадаа тусгахыг эрмэлзэнэ. Манайхаас илүү гэвэл орчны төлөвлөлт юм. Барилгын эргэн тойронд ой, цэцэрлэгжүүлэлтийг хийж байгаагаараа бидгээс давуутай байна.
Цэцэрлэгт хүрээлэн амралт зугаалгын газар төлөвлөлтөндөө оруулсан нв энэ хотын онцлого гэлтэй. Хотыг тойроод ийм газруудыг олноор байгуулсан. Энэ нь ажлын орон тоог ихээр нэмэгдүүлж байна.
Хотын төвд байрладаг худалдааны захуудаа өөрчилж, худалдааны орчин үеийн төв болгожээ. Цэвэр цэмцгэр төвүүд дэг журам, өнгө зүс сайтай харагдана. Хөх хот өргөжин тэлсээр байна. Тэндээс суралцах зүйл их байна.
Д.Хүрэлбаатар