Таж Махал нь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ.
Таж Махал нь Моголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг бөгөөд Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг. 1983 онд Таж Махал нь ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг билээ.” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
Өмнөд хөршид Монголын хэл, соёлыг устгах шийдвэр гарч байхад төр засаг арай л дүлий дүмбэ оргиж суугаа нь гашуун үнэн билээ. Тэгвэл Монгол Улс, монголчууд хятад руу гулсаж байгааг хойд хөршид зарим нэг нь ажиглаж мэдчихээд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлж байна. Тэдний санаа зовинол нь Монголд хайртайдаа бус, хятад луу өөрсдийг нь залгихын тулд эхлээд хөршүүдийг нь залгина гэх болгоомжлол дээр үндэслэгдсэн нь үнэн ч төр засагтаа ч найдахад хэцүү болчихсон гэх хатуу үнэнтэй нүүр тулсан жирийн монголчуудад бол халуун дулаан сонсогдохыг хэн ч үгүйсгэж чадахгүй биз ээ.
“Гэртээ тогтохгүй, сүмийнхээ төлөө үхэхээс ч буцахгүй болчихдог юм байна лээ…”
“Гэр бүлийнхнээс чинь хэн нэгэн чамайг эсэргүүцэж байвал тэд чөтгөрт хорлогдсон байна…”
“Сүмдээ орлогынхоо арван хувийг өг гэдэг…” энэ мэт үгсийг “Шинэ тэнгэр газар” сүмд явдаг хүмүүс болон тэдний ар гэрийнхнээс нь олонтаа сонслоо.
“ШИНЧОНЖИ” БУЮУ “ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ УРСГАЛ ЯАГААД
“ГАЖ” ГЭЖ НЭРЛЭГДДЭГ ВЭ?
Эрх чөлөөний хөшөө (The Statue of Liberty, бүтэн нэр нь дэлхийг гэрэлтүүлэх эрх чөлөө буюу Liberty Enlightening the World) нь Франц улсаас АНУ-д бэлэг болгон өгсөн, Нью Йорк хотын Эрх чөлөө аралд байрлах хөшөө бөгөөд Америк болон дэлхийн хамгийн алдартай уран барилгын нэг юм. Хөшөөний сууриас титэм хүртэл 354 шаттай юм.
Уг хөшөөг 1885 оны 6 дугаар сарын 17-нд Францын хөлөг онгоцоор тус хотод авчирчээ. Францын барималч Огюст Бартольдийн бүтээсэн хөшөөг 1876 онд АНУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор бэлэглэх санаатай байсан ч, амжихгүй байсаар 10 жилийн дараа л бэлэг болгосон гэдэг. Харин бамбар барьсан гарын хэсгийг аль эрт хийж, 1876 онд Филадельфид болсон үзэсгэлэнд тавьж байж.
Уг бүтээлийг 1984 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.
БНАСАУ-д Монголын бөөгийн төлөөлөгчид зочилохоор мордлоо.
Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн удирдагч нар бат бэх үндэс суурийг нь тавьсан хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа хоёр орны ард түмний хүсэл эрмэлзлэл, найрамдал нөхөрлөлд тулгуурлан он цагийн сорилт, шалгууруудыг даван туулж 70 жилийнхээ ойг тэмдэглэж байна.
БНАСАУ-д баярын арга хэмжээнд оролцохоор МБНЭ-ийн төлөөлөгчид Д.Жаргалсайхан, П.Батжаргал, Г.Янжинлхам, Ц.Наранцэцэг нар БНАСАУ-ыг зорилоо. Тэд БНАСАУ-ын нутан дахь Монгол хатны бунхандаа залбирал хийх болно.
Алтай таван богдод өглөөг угтсан хоёр дахь өдөр бүрэнхий болсон үед зочид ирж буудалсан юм. Өглөө бид тэдэнтэй танилцсан бөгөөд тэд бол АНУ-ын ЭСЯ-ны ажилтанууд Алтай таван богдод ирж, байгалийн сайхан, зон олны амьдралтай танилцаж яваа ажээ. Алтай таван богдоос хүч аван урсах Цагаан голын усны чимээ чихэнд хүчтэй сонсогдоно.
Бидний энэ удаагийн уулзалт хээрийн нөхцөлд өвөрмөц байдөлд болсон ч харилцан үйл ажиллагаа танилцуулахад таатай боломж болсон билээ. МБНЭ-ийн бөө нар арван гурван Алтайн оргил болсон Алтай таван богд, Монгол Улсын толгой уул болсон “Цэнгэл хайрханд” хийсэн Нэгдсэн их тахилга, залбиралын ач холбогдол, Монголын мөнх хөх тэнгэрээ шүтэн бишрэгчдийн хийж байгаа ажлуудын талаар санал бодлоо солилцож ярилцсан. Үнэн хэрэгтээ аливаа Улс хоорондын харилцаа нь жирийн иргэд, хүмүүс хорондын харилцан ойлголцол дээр тулгуурладаг болохоор ийм уулзалт чухал ач холбогдолтой байдаг.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, АНУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хооронд харилцан сонирхосон асуудлаар ярилцсан яриа удаан үргэлжилсэн, аль аль нь чөлөөтэй байсан болохоор цаг хугацаанд санаа зовсонгүй. Хэрвээ бид энд уулзаагүй бол нийслэлд ажил дээрээ уулзах боломж бараг байхгүй байсан. Алтай таван богдын бэлд санамсаргүй уулзсан бидний уулзалт сонирхолтой бас ажил хэрэгч байж чадсан.
Д.Жаргалсайхан
Налгар сайхан намрын өдрүүд үргэлжлэнэ. Дэлхий дээр улс гүрнүүд хил хязгаараар тусгаарлагдана. Харин монгол үндэстэний тэнгэр үзэлд хил хязгаар гэж үгүй билээ. Цаг хугацаа бидэнд нутаг нутагтаа эв эеэ нэгтгэн бөөлөх шалтгаан бий болгосон билээ.
2020 оны 8 сар 20 / 13 цаг 33 минут
Дэлхийн хамгийн алдартай 10 дурсгалт газруудыг та бүхэнд танилцуулж байна. Эдгээр хүн төрөлхтний гараар бүтээгдсэн гайхамшигт дурсгалт газрууд нь эртний шилдэг архитектурын ачаар өдийг хүртэл оршсоор, дэлхий дахинд гайхагдсаар байгаа юм.
Манай гариг дээрх зургаан тивийн долоон эх газрын гайхамшигт дурсгалт газруудыг Африк, Ази, Европ, Хойд Америк, Өмнөд Америк болон Австралиас сонголоо.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.