Хөрш зэргэлдээ орнууд, БНХАУ-ын Эрээн, Хөх хот, ОХУ-ын Улаан-Үд, Москва, Элстэй хот дахь Монгол Улсаас сууж байгаа Консулын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, тухайн улсад ажиллаж байгаа улаач нарын талаар мэдээлэл солилцсон билээ. Энэ уулзалтын үеэр МБНЭ-ээс хийж байгаа ажлуудын талаар дараах чиглэлээр мэдээлэл хийлээ.
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Ивкоф монгол дахь шашины тэргүүнүүдийг хүлээн авч хүндэтгэлийн зоог барилаа.
Бээжин хотоос холгүй орших “9 meng” хэмээх Чулууны үйлдвэрий үйл ажиллагаатай танилцлаа. Том хэмжээтэй чулуунуудыг уурхайгаас татаж авчрах, улмаар үйлдвэрийн эхний шатанд хэрэглэгчдээс ирсэн захиалгаар ангилан анхан шатны боловсруулалт хийдэг байна.
БНХАУ-ын хөгжил цэцэглэлтийн жирийн нэг жишээ болсон амралт чөлөө цагаа өнгөрүүлэх “Ба да чү” хэмээх газартай танилцаж нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм. Энэ газрыг нэгэн Буддагийн шашины байгууллагад өмчлүүлсэн бөгөөд тэрхүү байгууллагын захиалгаар бүтээн байгуулалтын ажлаа хийж байна. Өөрөөр хэлбэл улсын туслалцаагүйгээр энд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байлаа.
Энэ өдрүүдэд Орхон аймагт АНУ-ын Элчин сайдын Нэгдүгээр нарийн бичгийн дарга, улс төрийн хэлтсийн дарга Келли Базби ажиллаж байна. Тэрээр аймагт ажиллах хугацаандаа Шашины бүх байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзаж, шашины байгууллагын өнөөгийн байдал, үйл ажиллагаанд тулгарч байгаа бэрхшээлийн талаар санал бодлоо солилцлоо.
Уг арга хэмжээнд Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа оролцсон байна.
2022 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Монгол туургатны үндэсний их баяр Цагаан сарыг тохиолдуулан Тувагийн бөөгийн байгууллагын тэргүүн, дэд тэргүүн нартай утсаар холбогдож мэндчилгээ дэвшүүллээ.
2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Тувагийн Бөөгийн байгууллагийн дэд тэргүүнд “Зөвлөлт ба Оросын зохиол зохиолч, яруу найрагч, орчуулагч, угсаатны судлаач, угсаатны зүйч, түүхийн ухааны доктор. Бүгд Найрамдах Тува Улсын Ардын уран зохиолч, Тува АССР-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, РСФСР-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Бүгд Найрамдах Тува Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Нью-Йоркийн Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, уламжлалт соёлыг судлаач, сурталчлагч, Тувагийн Бүгд найрамдах бөөгийн ерөнхийлөгч, "Бөөгийн амьд эрдэнэ" олон улсын цолтон КЕНИН- ЛОПСАН МОНГУШ таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв.
01. 2008 онд Япон эдийн засаг Хятадынхаас 2 дахин том байсан юм. Гэтэл Хятадууд 2008 оны дэлхий дахины том хямралыг өөртөө ашигтайгаар эргүүлж, ердөө 8-хан жилийн хугацаанд эдийн засгаа 5 дахин томруулан тэлж чадсанаар эдийн засгийн хүчин чадлын хувьд японоос 2,3 дахин илүү гараад явчихаж билээ. Ердөө наймхан жилийн хугацаанд шүү.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.