Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын өчигдрийн чуулганаар Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоолыг баталжээ.
АНУ-ын Конгресс дэх Америк-Монголын бүлгээс санаачилж, тус бүлгийн даргалагч, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Дина Тайтус, Доналд Янг нар болон бүлгийн гишүүн Тэд Ёохо, Ардчиллын төлөө түншлэл хөтөлбөрийн дарга Дэвид Прайс нар энэ оны есдүгээр сарын 4-нд уг тогтоолыг өргөн барьсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ноднин долоодугаар сард АНУ-д хийсэн айлчлал болон хоёр улсын Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээрийн үр дүнд Монгол, Америкийн харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлаж, хамтарсан тунхаглал гаргасан билээ.
Баруун европын улс Голландаас бөө нар Монголын хөвсгөл аймгийг зорьж иржээ. Монголын онгон байгаль, үзэсгэлэнт сайхан Хөвсгөл нуур, тэнд амьдардаг хүмүүс, бөө нар тэдний анхаарлыг ихээхэн татдаг тухай ярьж байлаа. Ялангуяа орон нутагт байнга оршин сууж амьдардаг бөө нараас их зүйлийг сурч авахыг хүсдэг. Хөвсгөлд байнга оршин суудаг бөөтэй холбоотой ажиллах сонирхолтой аж. Улаанбаатар хотод ирээд тэд Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж хамтын ажиллагааны талаар саналаа солилцсон юм.
Америкийн хоёр иргэн Жерем Байлау, Чристопхев Байлау гэж өөрсдийгөө танилцуулсан хоёр эрхэм МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзах хүсэлт тавьсаныг зөвшөөрч уулзсан юм. Хоёр эрхэм бөөгийн үйл ажиллагаатай танилцах, өөрсдийн амьдралын зарим асуудлыг тодотгох зорилготой байгаагаа танилцуулсан билээ. Гадаадын эрхэмүүд үнэ цэнэгүйгээр монгол бөөгийн зан үйлийг хийлгэх, олон цаг ярилцаж мэдээлэл авах нь их боллоо. Тиймээс уулзалтын явцад Монгол бөөгийн ёс зүйн баримт бичгийн талаар тайлбарлаж өгсөн юм. Мөн өөрсдийн хүсэлтийн дагуу Монгол бөөгийн Их Удган Г.Гэрэлтуяатай уулзуулсан байна.
Буриад зон олны итгэлийг хүлээсэн бөөгийн сүм ОХУ-ын Улаан Үд хотод нээгдэж, МБНЭ-ийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байснаас хойш нэг жил өнгөрчээ. Энэ сүм нь бөөгийн гэсэн тодотголтой хамгийн анхны сүм юм.
Ийм нөхцөл байдалд Буриадын бөөгийн “Тэнгэрэ” төв энэ удаа олон түмнээ өвчин гамшигаас хамгаалан даатгажтахилга, бөөлөлт хийлээ.
Long March-2F пуужин дээр суурилуулсан сансрын хөлгийг Хятадын хойд хэсэгт байрлах Жиучуан хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөсөн бөгөөд тойрог замд 2 хоног ажиллаад дэлхийд аюулгүй буцаж иржээ.
“Нислэг амжилттай болсон нь сансрын хөлгийг дахин ашиглах тухай судалгааны чухал нээлт болсон бөгөөд сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглахад тохиромжтой, хямд өртөгтэй хоёр талын тээврийн үйлчилгээг санал болгох төлөвлөгөөтэй байгаа” гэж төрийн мэдлийн Синьхуа агентлаг дурджээ.
“Энэ удаагийн нислэгт анхны гэх зүйл олон бий. Сансрын хөлөг маань шинэ, хөөргөх арга нь бас өөр юм. Тиймээс бид нэмэлт аюул байгаа эсэхийг баталгаажуулах хэрэгтэй” гэж цэргийн эх сурвалж South China Morning Post (SCMP) -д мэдээлэв.
Сансрын хөлгийг хөөргөсөн нь гэнэтийн зүйл болсон байж магадгүй юм – хөөргөхөөс өмнө албан ёсны мэдэгдэл хийгээгүй байсан – гэхдээ Хятад ийм технологи дээр сүүлийн арван жил ажиллаж байна. Гурван жилийн өмнө Хятад улс 2020 онд “нисэх онгоц шиг тэнгэрт нисэх” сансрын хөлөг хөөргөнө, дахин ашиглах боломжтой болно гэж мэдэгдэж байсан.
Тус сансрын хөлөг нь сансарт хэд хэдэн удаа аялж болох бөгөөд ингэснээр хөөргөх ажиллагааны нийт зардлыг бууруулах боломжтой юм. Уламжлалт нэг удаагийн сансрын хөлөг, хэдэн арван сая долларын өртөгтэй, нэг удаагийн даалгавар хийсний дараа бараг ашиггүй болдог.
Туршилт дууссаны дараа ийм тээврийн хэрэгслээр хиймэл дагуул хөөргөх, засах, дэлхийг судлах, мөн сансрын нисгэгчид ачаа барааг тойрог замд, магадгүй ирээдүйн Хятадын сансрын станц руу хүргэхэд ашиглаж болно.
2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын баярын өдөр. Энэ өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад “Хөдөлмөрийн нам” үүсгэн байгуулагдсаны 69 жилийн ойн баярыг тэмдэглэж байна. Мөн БНАСАУ болон Монгол Улсын хооронд найрамдалт, дипломат харилцаа тогтоосоны 66 жилийн ой, “цэцгийн баяр”-ын нээлтийн давхар баярт үйл явдал боллоо.
Бүгд Найрамдах Хятад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг хүлээн авч уулзаж ярилцлаа.
БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй уулзалтын үеэр МБНЭ-д талархал илэрхийлж, БНХАУ-ын бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйд Монгол Улсад ажиллах хугацаандаа соёлын салбарт ажиллах хүрээндээ монголын соёлын үнэт өв болсон бөө шүтлэгийг хөгжүүлэхэд тодорхой асуудалд туслалцаа үзүүлэх боломжийн талаар хүсэлт тавьлаа. Мөн хоёр орны соёлын салбарт зохиогдох арга хэмжээнүүдэд Монголын соёлын үнэт өвийг хамгаалж яваа Монгол бөөгийн байгууллага, түүний төлөөллийг оролцуулж байхыг хүслээ. Уулзалтад МБНЭ-ийн гишүүн, удган Болортунгалаг хамт оролцлоо.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан төрийн алба хашиж байсан үеээс албан ажлын хүрээнд БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйтай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны чиглэлээр харилцаж байсан, нэг нэгнийгээ сайн таних, мэдэх хүмүүс юм.
КАЗАНЬ. /bsu/. Монгол үндэстний дундаас шинжлэх ухааны эрдмийн зэргийг анх удаа хүртсэн, Монгол судлалын эхийг тавьсан алдарт эрдэмтэн Ковалевскийн удирдлага дор эрдмийн зэргээ (өнөөгийнхөөр бол Ph.D) хамгаалсан Буриадын эрдэмтэн Доржи Банзаров буюу Банзарын Доржийн дурсгалын самбарыг нээх ёслолын үйл ажиллагаа ОХУ-ын улсын Бүгд Найрамдах Татарстан Улсын нийслэл Казань хотод боллоо. Уг самбарыг 170 гаруй жилийн өмнө эрдэмтний сурч байсан Казанийн Холбооны Их сургуулийн хананд байрлуулжээ.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.