МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Буриадын удган Туяанатай уулзаж, монгол бөөгийн асуудлаар санал солилцлоо. Буриадын удган Туяана МБНЭ-ийн гишүүнээр элсэж батлах хүлээн авлаа.
МБНЭ-ээс зохион байгуулсан томоохон арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Мөн тухайн арга хэмжээнүүдэдхыг урьлаа. Цаашдын арга хэмжээнүүдэд хэрхэн оролцсоноор бидний хамтын ажиллагааны цар хүрээ тодорхойлогдоно.
Солонгосын ард түмний аугаа их жолоодогч нөхөр Ким Жөн Ирийн мэндэлсний 78 жилийн ойг тохиолдуулан Солонгосын Хөдөлмөрийн Намын Дарга, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн Дарга, БНАСАУ-ын Зэвсэгт Хүчиний Дээд Командлагч эрхэм хүндэт нөхөр Ким Жөн Унд баярын мэндчилгээг өргөн дэвшүүлсэнд талархал илэрхийлж, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд баярын мэндчилгээ ирүүлжээ.
Эрхэмсэг ноён Д. Жаргалсайхан танаа
Миний бие таныг Солонгосын ард түмний аугаа их жолоодогч нөхөр Ким Жөн Ирийн мэндэлсний 78 жилийн ойг тохиолдуулан Солонгосын Хөдөлмөрийн Намын Дарга, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн Дарга, БНАСАУ-ын Зэвсэгт Хүчиний Дээд Командлагч эрхэм хүндэт нөхөр Ким Жөн Унд баярын мэндчилгээг өргөн дэвшүүлсэнд Танд гүн талархлаа илэрхийлж байна.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас
Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
О Сын Хо
Жүчэ 109(2020) оны 2 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Он цаг юутай хурдан өнгөрөнө вэ. Уулзах бүхэн өөрийн ерөөлтэй байдаг гэдэг. Энэ өдөр Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, ОХУ-ын Буриадын төлөөллийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзуулсан билээ.
Монгол бөөгийн өнөөгийн төлөв байдал, МБНЭ-ээс дэвшүүлж байгаа зорилтын талаар МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан дэлэгрэнгүй тайлбарлаж, сонирхосон асуудалд хариулт өглөө.
БНАСАУ-ын их удирдагчдын тэмдэглэлт баярыг тохиолдуулан Монгол Улсад суугаа БНАСАУ-ын Элчин сайдын зөвлөхтэй МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж баярын мэндчилгээ дэвшүүллээ.
МБНЭ-ийн төлөөлөгчид БНАСАУ-д удаа дараа очиж, Монгол хатаны бунханд хүндэтгэл үзүүлэх боломжоор хангасан БНАСАУ-ын Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийллээ. Энэ явцдаа БНАСАУ-ын хөгжил дэвшил, ололт амжилтыг нүдээр үзэх боломж олгосонд баярлаж явдагаа илэрхийллээ.
Улс орноо хөгжүүлэх, Солонгосын хойгт эв эеийг эрхэмлэсэн, хамтын хөгжлийг цогцлоох их үйлсэд амжилт хүсч, найрсаг Солонгосын ард түмэнд хөгжил цэцэглэлтийн ерөөл дэвшүүллээ.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Францаас монголд амьдардаг бөө Никлостай өөрийн хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа. Францын бөөгийн үйл ажиллагаа, бөөгийн талаар харилцан санал бодлоо солилцлоо. Энэ бол францын төлөөлөлтэй уулзаж байгаа анхны тохиолдол билээ.
Францын бөө судлаачидтай уулзахад Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн зайран Д. Дарьчулуун, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Бадамсүрэн нар хамт байлцлаа.
МБНЭ-ээс санаачлан ОХУ-ын Тува улсын бөөгийн шүтлэгийн төлөөлөлтэй албан ёсны харилцаа тогтоохоор Монгол Улс дахь Тува улсын төлөөлгчдийн газарт очиж хүсэлт гаргалаа.
Монгол Улс дахь Тува улсын төлөөлгчдийн газарт МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран, Тува бөөгийн удирдагч П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн удган Т.Одончимэг (Өөдөө удган) нар очлоо.
Монгол Улс дахь Тува улсын төлөөлгчдийн газрын тэргүүн МБНЭ-ийн төлөөлөгч нарыг албан ёсоор хүлээн авч уулзлаа. МБНЭ-ийн төлөөлөл Тувагийн бөөгийн байгуулагатай холбогдох талаар дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Гэвч Тува улсын төлөөлөгч хоёр улсын бөөгийн байгууллагыг холбон ажиллахад дэмжлэг үзүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Харин Тувагийн бөөгийн тэргүүн, их зайран, эрдэмтэн Лувсантай холбогдох утас, харилцах боломжийн талаар туслахаа амлалаа.
БНСУ-аас ирсэн Ноён И Хэ Чоль ахлагчтай солонгос бөө нар Монголын Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан Их тайлга тахилгад хамгийн олон хүнтэй бүрэлдэхүүн оролцсон юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан БНСУ-ын Бөөгийн төлөөлөгчдийг хүлээн авч өдрийн зоог барив. Зоогт МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч удган Д.Энхжаргал, зайран М.Энхзаяа, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн зайран Баттулга, МБНЭ-ийн Дээд хяналтын Зөвлөлийн гишүүн удган Д.Булган нар байлцав. Зоогийн үеэр хоёр орны бөө нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон юм. Их тахилгын дууссаны дараа БНСУ-ын бөө нар өөрсдийн зан үйлээ харуулсан тоглолт хийсэнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан талархал илэрхийлэв. БНСУ-ын бөө нар Монгол бөөгөөс суралцах зүйл их байгааг хэлж байлаа.
“Financial Times” сониноос 2014 онд очиж үзүүштэй, дэлхийн аялал жуулчлалын долоон гайхамшигт орныг тодорхойлох зорилгоор судалгаа явуулжээ. Тус судалгааны дүнгээр “долоон гайхамшиг”-ийн жагсаалтыг Иран тэргүүлсэн байна.
Ираны эртний соёл, уламжлал жуулчдын сонирхлыг ихэд татдаг бөгөөд энэхүү сайхан оронд очихыг зөвлөжээ. Нийслэл Тегеранд жуулчдын сонирхол татам маш олон ордон, музей, хийд байдаг бөгөөд тэртээ XIII зууны үеийн соёл уламжлалтай салшгүй холбоотой байдаг аж.
Дэлхийн хоёр дахь гайхамшгаар Швед, ялангуяа Стокгольмыг нэрлэжээ. Тус хот нь Европын цорын ганц үзүүштэй хот бөгөөд нутгийн хойд хэсэгт байрлах өвөрмөц уур амьсгал бүхий Седермальмын арлыг “Financial Times”-ын шинжээчид онцолжээ.
Энэхүү жагсаалтад Монгол улс багтсан байна. “Энэ оронд жуулчдыг татах далай тэнгис, цаашлаад том хот олон байдаггүй ч эртний нүүдэлчдийн амьдралыг бодитоор харах боломжтой. Мөн бэлчээрийн мал ахуйн хөгжлийг харж болно” гэж “Financial times” бичжээ. Дэлхийн долоон гайхамшигт орны тоонд мөн Зимбабве, Вьетнам, Япон, Патагони орсон байна.
Э.ЭГШИГЛЭН
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
| |
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.