ОХУ-ын Буриад Улсын Ерөнхийлөгчийн бөөгийн асуудал хариуцсан Зөвлөлийн гишүүн, Бөөгийн “Тэнгэр” шашны байгууллагын ерөнхий дарга Б.Ж.Цырендоржаевыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хүлээн авч уулзав. МБНЭ-ийн Дээд цэцийн
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай Италын бөө, бөө судлаач Арабелла Циампи уулзах хүсэлт тавьсан юм. Европын эртний улс болох Италыг монголчууд андахгүй мэддэг билээ. Бүгд Найрамдах Итали Улс нь По голын сав хөндий дагуу Өмнөд Европт оршдог улс юм. Итали улсын газар нутаг нь Италийн хойг болон Газар дундын тэнгист орших Сицили, Сардини гэсэн хоёр том арлыг хамардаг. Мөн Италичууд хойг нь гутал хэлбэртэй харагддаг учраас "Stivale" буюу гутал ч гэж нэрлэдэг. Итали улс нь Этрүскан, Грек, Ромыг багтаасан Европын хүчирхэг соёлуудын нэг өлгий нутаг билээ. Нийслэл Ром хот нь түүхэнд чухал ач холбогдолтой дэлхийн хот байсан.
2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болох үйл явдалтай холбогдуулан МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, дэд Ерөнхийлөгч, судлаач Д.Бадарч нарБНХАУ-ын ӨМӨЗО-ны судлаач Үнэнчтэй уулзаж, санал бодлоо солилцов. Судлаач Үнэнч Чингис хааны төрсөн нутаг, үйл явдал өрнөсөн газруудыг судалсан судалгааны ажлын талаар танилцууллаа. Эзэн Чингис хааны түмэн өлзий гийсний 840 жилийн ойн хүрээнд байгуулсан Дэлгэрхаан сумын хөдөө аралд төрийн их тайлга, тахилгыг хийж ёслон байгуулсан Гэрэлт хөшөө, түүний он цаг, тооны харилцан уялдааны тухай, Хэрлэн Тооно уулын онь, нарны туяаны харилцан тогтолцооны талаар сонирхолтой ярилцлага хийлээ. Эдгээр ярилцлагыг бичиж МБНЭ-ийн архивт хадгалав.
МБНЭ-ийн салбар зөвлөлийн гишүүд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж 2015 оны 2 дугаар улиралд хийгдэх Нэгдсэн тахилгад төлөөллөө оролцуулах боломжийг ярилцлаа. 6 дугаар сарын 22-ны өдөр хийгдэх Нарны залбиралд оролцож салбар байгууллагын хийж байгаа ажлаа олон түмэнд сурталчлах боломж байгааг тэмдэглэв. 7 дугаар сарын сүүлчээр хийгдэх Хөх уулын Нэгдсэн тахилга нь Дорнод аймгийн Дашбалбар суманд хийгдэх бөгөөд Чита талаас ирж оролцох өргөн бололцоо байгааг дурьдав. Энэхүү тахилга нь Буриад бөөгийн зан үйлээр хийгдэх онцлогтой юм.
Халимагийн “Ойратские Известия” сонины ерөнхий редактор Басан Захаровтай Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Голомт төвийн Зайран Д.Дарьчулуун нар уулзав. Басан Захаров Халимагийн өнөөгийн хөгжил, хүмүүсийн оюун санааны салбар өнөөгийн онцлог байдлын талаар мэдээлэл солилцлоо. Тэрээр өөрийн бичсэн “Путь неба или сокровенное знание ойратов” номоо дурсгав. Д.Жаргалсайхан, Басан Захаров нар Мөнх тэнгэрийн үзлийн талаар харилцан санал бодлоо солилцож, цаашид хамтарч ажиллах чиглэлээ тодотгов. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн өнөөгийн байдал, хийж байгаа ажлын талаар танилцууллаа.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы хүсэлтээр БНАСАУ-ын ЭСЯ-ны зөвлөх Ким Сөк Хо болон “KUMRUNG” CO.IDT компаны Ерөнхий захирал Пак Мин Донг нартай уулзав. Д.Жаргалсайхан нь Монгол Улсад “ЖҮСӨНЬ” нийгэмлэгийг анхлан үүсгэн санаачилж байгуулан хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ хүрээнд БНАСАУ-ын Нийгмийн ухааны Академийн Солонгосын Холбооны урилгаар БНАСАУ-д албан ёсны айлчлал хийж байсан билээ. Өнгөрсөн хугацаанд БНАСАУ-ын Нийгмийн ухааны Академийн Солонгосын Холбооны төлөөлөгчдийг Монголд хийсэн албан ёсны айлчлалын үеэр байнга уулзаж, ажил төрлийн холбоотой ажиллаж ирсэн билээ.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы хүсэлтээр ОХУ-ын Элчин сайдын Яамны зөвлөх В.М.Басанов, Гуравдугаар нарийн бичгийн дарга, Соёлын атташе О.К.Ракшаева нар Элчин сайдын яамандаа хүлээн авч уулзаж ярилцаж, санал бодлоо солилцлоо. Уулзалтад МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Н.Хишигжаргал байлцав. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан сүүлийн жилүүдэд ОХУ-тай хамтарч зохион байгуулсан арга хэмжээнүүдийн талаар дурсан ярилцлаа. Мөн МБНЭ-ийг байгуулсан зорилго, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, ОХУ-ын холбогдох байгууллагуудтай соёл, өв уламжлалын салбарт хамтарч ажиллах талаар саналаа танилцуулав. Цаашид хамтарч хийх ажлын талаар саналаа албан ёсоор бичгээр тавьж байхаар боллоо.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы хүсэлтээр БНХАУ-ын Элчин сайдын Яамны зөвлөх XuZhaoyang Элчин сайдын яамандааа хүлээн авч уулзаж ярилцаж, санал бодлоо солилцлоо. МБНЭ-ийн Ерөнхийлөгч, БНХАУ-ын их бүтээн байгуулалтын талаар өөрийн санал бодлоо илэрхийлж, шинжлэх ухаан, соёл, өв уламжлалын салбарт хийгдэж байгаа ажлын талаар саналаа солилцлоо. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Өвөр монголд, тухайлбал Ордос дахь “Чингис хаан”-д зориулсан цогцолборт хийгддэг тахилгуудад Монгол Улсаас оролцож байгаа Бөө нар нь бие даасан байдлаар оролцож байгааг өөрчилж, албан ёсны төлөөллийг МБНЭ-ээс оролцуулж байх саналыг тавьлаа. Уулзалт ярилцлага харилцан ойлголцсон, халуун дулаан уур амьсгалд болж өнгөрлөө.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
| |
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.