Уншиж байна...

УЛААН-ҮДЭД ОРОСЫН ХАМГИЙН АНХНЫ БӨӨГИЙН СҮМ НЭЭГДЖЭЭ
 
Орос дахь анхны бөө мөргөлийн сүмийг Улаан-Үд хотод нээжээ. Уг сүмээ “Тэнгэрийн ордон” /«Дворец неба»/ гэж нэрлэсэн аж.
Урьд өмнө нь Бөөгийн ёслолыг хийдэг байсан хуучин жижиг байшинг 8 метрийн өндөртэй том байшингаар ийнхүү сольжээ. Тус ордон музей, хурлын өрөө, архивын газартай. Байшин дотор болон хойно онго тэнгэрийн хөшөөтэй аж.

Арван хоёр. АНХНЫ БӨӨГИЙН ОРДОНЫ НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО.


ОХУ-ын Буриадын “Хаан тэнгэр” байгууллага Бөөгийн ордонтой болж, идэвхитэй үйл ажиллагаагаа эхэлж байгаагаа олон нийтэд тунхаглалаа. Монгол гэр хэлбэртэй ордон гурван давхар юм.  Ордоны дээд давхарт Буриадын бөөгийн их онгод оршино. Хоёрдугаар давхарт танин мэдэхүй болон бөөгийн зан үйл хийгдэх танхим байна. Доод давхарт хуралдаан, үзэсгэлэнгийн танхим, оффисын өрөөнүүд байрлана.

Арван нэг. АЛБАН ЁСНЫ АЖЛЫН УУЛЗАЛТ БОЛЛОО.


ОХУ-ын Бүс нутгийн бөөгийн “Хаан тэнгэр” байгуулагын тэргүүн, Буриад Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх бөөгийн зөвлөлийн гишүүн, Дээд Шаман, сэтгэл зүйн ухааны доктор, зайран Байр Жамбалович Цырендоржаевтай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөл уулзаж, монгол болон буриад бөөгийн хөгжлийн өнөөдрийн байдлын талаар санал бодолоо солилцсон байна.

Арав. БИДНИЙ ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙГ АЖИЛ БОЛГОСОН ХҮН


Монгол буриад бөөгийн төлөө амьдралаа зориулсан их хүн, зайран бол Байр Жамбалович Цырендоржаев билээ. Тэрээр ОХУ-ын Бүс нутгийн бөөгийн “Хаан тэнгэр” байгуулагыг толгойлон удирддаг. Буриад Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх бөөгийн зөвлөлийн гишүүн, Дээд Шаман, сэтгэл зүйн ухааны доктор хүн юм.

Ес. ӨНӨӨДРИЙН УЛАН-ҮДЭ ХОТ

Монголчуудад ОХУ-д чөлөөтэй нэвтрэх визийн зөвшөөрөл олгогдсоноор Улан-Үдэ хот, Эрээний дараа орох худалдааны хоёр дахь төв болсон билээ. Орос барааг хүндэлсээр ирсэн монголчууд энэ хотод худалдаа хийхээр өргөнөөр ирэх болжээ. Нөгөө талдаа эндэхийн буддагийн сүм хийдэд мөргөхөөр олон хүн ирдэг. Биднийг явж байхад олон арван автобус дүүрэн монголын жуулчид зөрж өнгөрнө билээ.

Найм. БУХ НОЁНДОО ЗАЛБИРАН МӨРГӨХҮЙ


  ОХУ-ын Буриад Улсын Түнхэн аймаг нь 12 мянган км² нутаг, 22 мянган хүнтэй. Засаг захиргааны төв Хэрээн суурин (5 мянга) юм. Хойд талын Түнхэний сарьдагаар Ах аймагтай хиллэнэ. Зүүн талаараа Эрхүү мужтай, урд талаараа Захаамин аймагтай Хангарулийн нуруугаар хиллэдэг. Улсын хил, сарьдаг уулсаар Монгол улс, түүний Хөвсгөл аймагтай хиллэдэг. Нутгийн өрнөд үзүүр, хил дээр Соёны нуруу болон Буриад орны хамгийн өндөр уул Мөнх сарьдаг (3491 м) байна. Нутгийн умард хагаст Түнхэний хотгор байх бөгөөд Эрхүү гол хөндлөн урсана.

Долоо. ИХ ОНГОДЫН ОРШИХУЙ НУТАГ


 Байгаль далай өөртөө аугаа их нууцыг агуулж байдаг. Байгалийн ус нь гайхамшигтай давтагдашгүй шинж чанарыг өөртөө шингээсэн байдаг. Байгаль далайн эргэн тойрон бөөгийн асар олон гайхамшиг нуугдаж байдаг. Түүнийг дагаад Байгаль Далайн эргийн дагуу эртний бөөгийн үнэ цэнэтэй мэдээлэл, соёл, зан заншил оршдог. Байгаль далай нь олон мянган соёлын өв, далайн лус-хаан ба лусын хатан оршидог гэж үздэг.

Эрхүү хот явах замаас огцом зүүн зүг эргэн ОХУ-ын буриадын Түнхэн аймгийн нутгаар аялж, аялал жуулчлалын томоохон төв Аршанд хүрч ирлээ.
Аршан бол байгалийн үзэсгэлэн бүрдсэн цогцолбор газар билээ. Хурц шовх ороотой өвөрмөц байрлалтай хүний анхаарал татсан өвөрмөц тогтоцтой байгалийн газрууд аялагчдын анхаарлыг татна. Хэнгэрэг гол түүнийг дагасан усан хүрхрээ, уулын усны хүчирхэг чимээ чихэнд одоо хүртэл хадаатай байна.
Энд олон төрлийн рашаан байдаг. Рашааныг даган шавар эмчилгээ ч байна. Халуун, хүйтэн рашаан өьчнийг сэдрээж, дараа нь эмчилнэ.

Бусад мэдээ

Mar 30, 2024 140

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/