МБНЭ болон ОХУ-ын Якутын бөөгийн хамтарсан Эрдэм шинжилгээ-практикын хурал 2022 оны 10 дугаар сарын сарын 3-ны өдөр Д. Нацагдоржийн нэрэмжит номын сангийн хурлын зааланд боллоо. Бөөгийн байгууллагууд хамтран эрдэм шинжилгэний хурал хийсэн нь анхных болов уу. МУИС-ын зохих тэнхимд биечлэн очиж, урилга хүргүүлсэн боловч хэн ч оролцсонгүй. Энэ бол сүүлийн гурван жилд бидэнд хандаж буй хандага, бодлогын илрэл билээ.
Халимагийн тэнгэр үзэлтэн Басан Захарович монгол иржээ. Би хамгийн сүүлд Халимагийн Элстэй хотод уулзаж, мөнх тэнгэрийн төлөө зүтгэлийг үнэлж Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар шагнаж билээ. Бидний хувьд бусдын хөдөлмөрийг үнэлэх өөр зүйл алга даа.
АНУ-ын Элчин сайд шашны түүхийн дурсгалт газар, сүм хийдүүдэд тогтмол зочилж, Улаанбаатар хотоос гадагш хөдөө орон нутагт ажиллахдаа тухайн нутгийн шашны тэргүүнүүдтэй уулзаж ярилцдаг уламжлалтай билээ.
МБНЭ-д Якутаас ирсэн бөө шүтлэгтэн нар хандсан хүсэлтийн дагуу бөөгийн зан үйл хийж хамтран ажиллаа.
Якутын зочид маань Алтанбулагаас Хөвсгөл нуурын чиглэлд аялж, Хатгал тосгонд хамтарсан арга хэмжээ зохион байгуулсан билээ. Тэд уламжлалт монгол бөө мөргөлийн зан үйлийг сонирхосны дараа хувь хүмүүс монгол бөөд хандан тусгайлсан зан үйлээр үйлчлүүлсэн юм.
2022 оны 7 сарын 10 ны өдөр Монгол дахь Католик шашны 30 жилийн ойн баярын Мөргөлийг нийт католик сүмийн сүсэгтнүүдээс гадна хүндэт зочид төлөөлөгчдийн хамт ёслол төгөлдөр тэмдэглэж өнгөрүүллээ.
Монгол Улс, БНАСАУ нь түүх, соёлын өргөн харилцаатай явж ирсэн түүхтэй. БНАСАУ 1948 оны есдүгээр сарын 9-нд байгуулагдсан даруй БНМАУ 1948 оны аравдугаар сарын 15-нд тус улстай дипломат харилцаа тогтоосон билээ. Ийнхүү Монгол Улс, БНАСАУ нь тусгаар тогтнолоо харилцан хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улсууд болсон юм.
Монгол дахь шашины төлөөллийн ээлжит уулзалт Монголын Эвенгалийн Эвслийн сургалтын төвд болов.
Шашины уулзалтад оролцогчдыг угтан авсаны дараа Монголын Эвенгалийн Эвслийн Удирдах зөвлөлийн дарга, Ц.Алтанцоож пастор нээлтийн залбирал хийсэн юм.
Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгссөн. Тэгвэл Их Британийн хаан III Чарльзыг 97 нас хүртлээ амьд байж чадвал түүний хаан ширээнд суух хугацаанд тодорхой хязгаар байхгүй гэж зөнч Ванга хэлж байжээ. Вангагийн хэлсэн зөгнөлүүд 80-85 хувийн нарийвчлалтай байдаг гэж үзэж байна.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
| ||||
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.