Бидний ихэнх маань тайлбарлаж болошгүй зөн билгийн мэдрэмжийг мэдэрч байдаг. Жишээ нь, зарим танихгүй хүн бидэнд нэг л танил дотно санагдах, байр хайж байхад зарим тавилга яахын аргагүй танд тохирох мэт санагдах гэх мэт олон зүйлийг дурдаж болох юм. Жерард Хожкинсоны хэмээн профессороор ахлуулсан Лидсийн судалгааны багийнхан /хөгжлийн өөрчлөлтийн стратегийн судалгааны байгууллага/, энэхүү зөн билгийн мэдрэмжийг бид илүү нухацтай хүлээн авах ёстой гэж үзэж байна. Тэдний судалсанаар зөн билэг нь – бидний хүлээн авч буй мэдээлэл нь тархины ухамсаргүйн түвшинд хүртэгдэж, боловсрогдож, хадгалагдсаны үр дүн бөгөөд түүний нөөц бололцоог цаашид судлах шаардлагатай сэтгэл зүйн ойлголт хэмээсэн байна.
Зөн билгийнхээ ачаар өөрийгөө ослоос сэргийлж, эсвэл эмч нар өөрийн мэдрэмжээрээ эсчилсэний дүнд хүнд өвчтэй хүмүүс эдгэрсэн зэрэг тохиолдлууд үй олноороо байдаг. Гэвч эмч нар зөн билгийг шинжлэх ухаанч бус, ер бусын зүйлийг судалдаг ухаанд багтаан үл тоомсорлосоор байдаг.
Уг ойлголтыг маш ихээр судалсаны дүнд эрдэмтэд дараах дүгнэлтэнд хүрсэн байна: – Зөн билэг нь өнгөрсөн туршлага дээр үндэслэгдсэн, асуудлыг шийдвэрлэх нэмэлт түлхүүрийг агуулсан тархины зураг юм. Гэхдээ шийдвэрийг ухамсаргүйн түвшинд маш хурдан хүлээн авдаг. Бидэнд харин мэдэгдэж байгаа нь ямар нэгэн зүйл зөв эсвэл буруу гэсэн ерөнхий мэдрэмж билээ.
“Бага хугацаанд шийдвэр гаргах, эсвэл мэдээлэл хэт олдсон үед, эсвэл ухамсартайгаа дүн шинжилгээ хийж боломжгүй ноцтой аюултай нөхцөл байдал тулгарахад, ихэнхидээ хүмүүс зөнгөөрөө үйлдэл хийдэг” – хэмээн профессор Хожинсон хэлжээ. Тэрээр нэгэн жишээ дурдсан юм.
Формула 1 хэмээх хурдан машины уралдаанд оролцож байсан нэгэн нисгэгч огцом эргэлтэн дээр өөрийн эрхгүй тормозоо гишгэжээ, харин үүний ачаар тэрээр бөөгнөрөн осолдсон бусад машинуудтай мөргөлөхөөс сэргийлж чадсан бөгөөд өөрийн амийг өөрийн мэдэлгүй аварсан байна. Уг нисгэгч юу мэдэрсэнээ тайлбарлаж чадахгүй байжээ. Ямартай ч түүний зогсох хэрэгтэй гэсэн мэдрэмж нь уралдаанд түрүүлэх гэсэн хүслээс давж гарсан байна. Уралдааны дараа түүнд сэтгэл зүйн дүн шинжилгээ хийхээр болж нисгэгчид тэр үеийг дахин мэдрүүлэх үүднээс тус үйл явдлын дүрс бичлэгийг харуулав. Дүрс бичлэгийг үзэж байхдаа нисгэгч, эргэлтрүү хэрхэн орж байгаагаа хараагүй, учир нь нүд нь тэр үед гэнэт өвдөж , яг л хөшчихсөн юм шиг өөр тийш харж байсанаа санав. Энэ нь чухамдаа ухамсаргүйгээс өгсөн мэдээлэл байв. Тэгээр нисгэгч тухайн үед ямар нэгэн зүйл бишдэж байгаа ухамсаргүйгээр хүлээн авч тэр дороо зогссон байжээ.
Профессор Хожкинсоны үзэж байгаагаар, зөн мэдрэмжээрээ гаргасан шийдвэр нь тиймэрхүү нэмэлт мэдээллүүд дээр үндэслэгддэг бөгөөд харин шийдвэр нь заавал зөв гэдгийг баталдалж өгдөггүй. Хүмүүст ухамсартай ухамсаргүй оюун ухааны үйл явлууд аль аль нь хэрэгтэй, гэхдээ нэг нь нөгөөгөөсөө илүү байх бараг л боломгүй юм гэжээ.
Танд зөн билгийн мэдрэмжээрээ хийсэн үйл явдал тод санагдаж байвал доорхи сэтгэгдлийн цонхонд бичиж бусад хүмүүстэй хуваалцаарай. Бидэнд байдаг энэхүү гойд чанараа чагнаж байхыг Танд эцэст нь зөвлөе.