Уншиж байна...
Аймгийн төвийн хийдийн өмнө Нямаа гэдэг 16 настай хэл яриа муутай, өрөөл татанхай биетэй ч ухаан санаа саруул нэгэн хүү суучихаад хөзөр, эрхи, чулуугаар мэргэлж суудаг байлаа. Эмэг эхийнхээ хамт жижиг бор гэрт амьдардаг Нямаа хүү мэргэлж олсон мөнгөөрөө хоёр биеэ тэжээнэ. Хүмүүс түүнийг гайгүй мэргэн хүү гэж ойшоон бүр “Мэргэн Бөөдий” гэж нэрлэжээ.

Хөвсгөл, Завхан аймгуудын нутгаар нутаглаж байсан Награнз хэмээх бөөгийн тухай элдэв сонин яриа өдгөө ч тэр нутгийн ард иргэдийн амнаас ам дамжин үе удам улиран яригдсаар байдаг. Награнз бөөг Тува, Урианхайгаас орж ирсэн хэмээн зарим нэг хүмүүс үздэг ч Хөвсгөлийн хүн юм гэнэлээ хэмээх яриа ч бий.
Юутай ч энэ алдарт бөө Завхан аймгийн хойт талын сумд болон Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан нуур, Цагаан уул сумын нутгаар хэрэн хэсч насаараа ганц бие явсан нэгэн юм.
жижгийг том, томыг жижиг
БОЛГОДОГ ЧАДВАР
Награнз бөө ганц цагаан мориороо өвөл зунгүй хэрэн хэсэж явахдаа ердөө ганц хар богцтой л явдаг байсан гэдэг. Гэхдээ зарим үед айлд ороод бөөлөх болоход хаанаас ч юм бэ? Бөөгийнхөө өмсгөл, хувцас, цан хэнгэргийг гаргаад ирдэг байсан гэх бөгөөд гэнэт гарч ирсэн цан хэнгэрэг, хувцас хунар нь яагаад ч тэр жижиг хар богцонд багтахааргүй зүйлс бөгөөд мөн л гарч ирсэн шигээ нэг мэдэхэд л байхгүй болдог байжээ.
Мөн нэг өвөл Награнз бөө Баян Тэсийн нэг айлд очиж хоносон аж. Гэрийн хар хүн бөөгийн морийг аргамжихдаа “Зааринтан минь өнөө шөнө гайгүй л байгаа даа. Би ч нэг сарын дотор хоёр ч сайхан морио “чононд” өгчихлөө. Энэ өвөл чоно их ширүүн байна” хэмээн ярьжээ. Өглөө гэрийн эзэн бөөгийн цагаан морийг авч ирэхээр аргамжаан дээр нь яваад очтол тэр хавьд дөрвөн чоно үхчихсэн хэвтэж байсан бөгөөд харин зааринтпы цагаан морь юу ч болоогүй юм шиг өвс идээд зогсож байсан гэдэг.
 
Сарьсан багваахай гэхээр манай хүүхэд залуусын сэтгэлд Холливуудад бүтээсэн «Бэтмен» хэмээн детектив кино л буух байх.
Харин сарьсан багваахай гэж ямар амьтан болох, юунд хэрхэн ашиглагддаг талаар нэгэн сэтгэл хирдхийлгэм зүйлийг уншигчиддаа сонирхуулъя.
1950иад оны сүүлээр Монгол оронд нэгдэлжих хөдөлгөөн шувтрах тийшээгээ хандаж байлаа. 1958 оны зун Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд 70 гарсан өндөр настай ээжтэйгээ амьдардаг Рэгсэл гэгч дөчөөд насны эр нэгэн томоохон хэрэг өдөөх нь тэр.

 

Б.Ринчен гуай залуудаа манай Монголын ховсч хүнтэй уулзаж ярьсан тухайгаа ярив. Ринчен гуайн уулзсан тэр хүн “Багш надад заахдаа шүд унахаар ховс хийж чадахаа больдог гэсэн, би шүдээ унаснаас хойш ховсдож чадахаа больсон” гээд ховс хийж үзүүлээгүй гэнэ. Та ховс хийж явсан тухайгаа яриач гэж шалж гуйж байж нэг тохиолдлыг яриулсан гэнэ. Ховсч өөрөө оролцож хэдүүл тэмээн жингээр өмнө зүг алс явах зуурт амны усаар тасраад худаг устай газар хүртэл маш хол байж гэнэ. Хүн малгүй цангаж зутраад явах тэнхэлгүй болоход нөхөд нь “Чи нэг аргалж үз” гээд шахаад байж гэнэ. Тэгээд явж байтал орой бүрий болж хэрэв шөнө нь хоновол маргааш нь бүр зутрах, нэг шөнийг алдаад, өдрийн халуунд улам цангах болоод хэцүүдэж гэнэ.

Зөн совингоо дага

 

Зөн совингийн талаар чи юу гэж боддог вэ? Зөн совин үнэн байх магадлалтай юу? Өөрөөр хэлбэл 100% итгэж болох уу?
Зөн совинд би итгэдэг. Зөн совингоо дагаснаар зөвдсөн үү гэхээс биш
буруутаж байгаагүй. Харин зөн совингоо үгүйсгээд, айдас, бардам зангаа
сонссоноор буруутаж байсан.
Миний бодлоор зөн совин бол байгалаас заяасан нандин бэлэг. Өөрөөр
хэлбэл  дэлхий ертөнцөөс хүн төрөлхтөнд өгсөн  чадвар ч гэхиймуу эсвэл
бие махбодь зүрх сэтгэлээрээ мэдэхийг зөн совин гэж болох юм.

Рашаан булгаа сүсэглэн дээдэлдэг монголчууд урсгал ус руу сүү цагаан идээ, улаан мах оруулахыг цээрлэдэг. Харин энэ хуулийг зөрчвөөс чухам ямархан хортой үр дагавар учирч болохыг дор өгүүлэх нэгэн хэрэг явдал батлах биз ээ.

Хээлтэй согоо намнаад гэсгээл хүртэв
 
1990-ээд оны эхээр Зэвсэгт хүчний нэгэн анги салбарынхан Таван толгойд хээрийн сургуульд гарчихаад байв. Согооны цус уувал биенд сайн гэсэн мунхагдуу ойлголт ихээхэн тархаад байсан учраас М гэгч хошууч эхнэртээ өгөх “мэргэн санаа” төржээ.

 

Ш.Юнгэрэн гуай Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт төрж өссөн хүн. Тэднийх Шаргын говьд байдаг цорын ганц Баянбүрд болох газар буюу одоогийн Ээвийн буудал хэмээх тээвэрчдийн буурчийн газраас 80-аад км-ийн зайтай нутагладаг байжээ. Тэнд нь Нялхсын шанд нэртэй жижигхэн булаг байгаад 1950-иад оны эхээр

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?