Уншиж байна...

 

Олон жил эмнэлгийн сахиул хийгээд одоо тэтгэвэртээ сууж байгаа Одвогмэд ярьсан нь: Чөтгөр гэдэг чинь хүнээсээ олон байдаг юм. Миний ажиллаж байсан эмнэлэгт л гэхэд бие нь дордож сэхээнд орсон хүмүүсийг сахиураас нь олон чөтгөр сахиад зогсч байдаг байсан. Би эхэндээ чөтгөр гэж байдаггүй л гэж боддог байлаа. Сүүлдээ ч нөгөө гайхалтай чинь танилцаж, зөндөө олон найз нөхөдтэй болж байлаа. Чи намайг худлаа тууж байна гэж бодож байна уу? Чөтгөр гэдэг юмыг анх харсан тухайгаа болон сүүлд өөрийн гэсэн дотно чөтгөрүүдтэй болсон талаараа сонирхуулъя. 

 

Зүүд гэдэг зөнтэй. Ялангуяа муу зүүд гэдэг эзэндээ ямар нэгэн болохгүй, бүтэхгүй зүйлийг урьдчилан сануулж, дохио өгч байдаг ч гэлцдэг. Үүнд тохирох нэгэн зүйлийг нэгэн танил минь ярьсан билээ. Танилыг минь Чимид-Очир гэдэг бөгөөд хорин хэдхэн настай байхад нь өөртөө тохиолдсон нэгэн явдлын талаар ярьсан юм. Тэр нэг удаа шар өвчин тусч эмнэлэгт хэвтжээ. Түүний хажууд намхан нуруутай, духан дээрээ нүх шиг том сорвитой өвгөн бас хэвтэн эмчлүүлж байж. Эмнэлэгт хэвтэнэ гэдэг хөнгөн өвчтэй залуу хүний хувьд шоронд байхаас тун ч ялгаагүй болохоор хэдэн зузаан ном уншиж, түүнээсээ ч уйдаад хажуугийнхаа өвгөнөөс хууч яриа сонсох гэж ам хамраас нь татаж чангаах нь холгүй юм болно.

 

Ер нь хүчрэгдэхгүй болсон буг чөтгөрийг дарах гэж гүрэм уншиж, дэгжүүр залаад нэмэргүй гэнэ. Үүнээс арай дээд талынх нь зан үйл болох Сэрээ дарах, Жинсрэг цутгах гэж байдаг аж. Би багадаа Жинсрэг цутгахыг л үзсэн юм. Довдонгийнх гэж чөтгөр шүглэсэн айл байлаа. Тэднийхийг яагаад чөтгөртэй болчихсон тухай хүн болгон л өөр өөрийг нэмж сэлбэн ярьдаг байв. Ямартай ч тэдний хотонд намын ухуулагчаас өөр хүн бараг буухгүй. Хүүхэд, залуустаа бэр гуйхад зөвшөөрөхгүй. “Манай хэн чинь өөрөө сэтгэлтэй хүнтэй шүү дээ” л гэнэ. Довдонгийн талын зуучлагчийг явахад,
- Тэгж ч охин үрээ чөтгөрийн хоол болгохгүй дээ гэнэ. Довдонгийн элэнц эцэг нь ная гарч өөд болсон их цагаан сахалтай өвгөн байж. Тэр бурхан болно гэдгийг буруугаар ойлгочихсон нэгэн санж л даа. Цэнд-Аюуш судрыг олон мянга, түм түмэн удаа уншвал урт нас, удаан жаргал эдэлж, эрлэгийн даснаас гээгддэг гэж тэр бодох бүлгээ.

 

Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Хэл амаа ололцохгүй байсаар эхнэр, нөхөр хоёр нилээд маргаантай бууриа сэлгэж Дарь-Эх рүү нүүсэн байна. Хүүхдийнхээ сургууль соёлыг бодсон эхнэр нь СБД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байх сонирхолтой байсан ч, уг газар нь газарт орон шинэ газар зааж өгсөн юм байж.

 

Цагаан морин жилийн хувьсгал гарснаар нам, лам хоёрын тоо эрс өссөн билээ. Энэ үеэр нэгэн овжин этгээд лам болж бусдын зовлонгоор зоолох гэсэн нь шидийг олоод нисэхийг шахав, шидэмсээр боогоод үхэхийг шахав гээч болжээ. Энэ эрийг Цогтоо гэдэг. Нийслэл хотод төрж өссөн тэрбээр хар багаасаа л хулгай худлаар мэргэшсэн нэгэн байсан гэдэг. Зүүнбаянд цэргийн алба хааж байгаад шинэ цэрэг зодсоны улмаас хар цэрэгт хоёр жил орчим алба хаагаад суллагджээ. Тэр шоронд байхдаа мэргэ төлөг хийдэг, бас ч гэж хар багаасаа шашин ном судласан нэгнээр багагүй юм заалгаж ганц нэг шад мааньтай болжээ. Нэгэнт шоронгоос гарч ирэхэд нь Монгол орон зах зээлд шилжээд хөл толгойгоо олохоо байчихсан байв. 



Буг чөтгөр, ороолон голдуу хот суурин газар байдаг гэдэг яриа бий. Үүнийг ч батлах гэсэн юм шиг нийслэл хотод маань Дөрвөн зам, Ханамаса зоогийн газар, Арслантай гүүр, 100 айлын Рашаантын гудамж, 32-ын тойргийн Чайна таун гээд хий үзэгдэл оршсон газрууд зөндөө бий. Тэгвэл дахиад нэг чөтгөртэй газар нэмэгдлээ. Энэ тухайд олон үг нуршилгүйгээр Л.Бадамсүрэн гэдэг залуугийн ярианд анхаарлыг тань хандуулъя.


 Дэлхий алтан эрин болон зурхайн тооллоор Хумхын ордонд шилжин орсноор цоо шинэ цикль эхлээд байна. Урьд өмнө нь сүнслэг ертөнцийг төдийлөн сонирхдоггүй байсан олон хүн энэ зүйлд анхаарлаа хандуулдаг боллоо. Наад зах нь Улаанбаатарт маш олон йогийн төвүүд нээгдэж, энергийн талаар ярих хүний тоо ч олширсоор байна. Сүнслэг буюу spirituality гэдэг ойлголт маань бид хаанаас ирсэн, үхсэний дараа юу болох вэ, энэ амьдралын зорилго юу юм бэ гэх мэт энгийн асуултуудаас үүдэлтэй байдаг. Энэ асуултуудыг асуугаад, хариултыг нь хайж эхэлсэн, сүнслэгийн талаар ойлголтуудыг сонирхож эхэлсэн бол таны сүнс сэрж байгаа хэрэг юм. Ингээд сүнс сэрж, ухамсар дээшлэх үед хамгийн түгээмэл тохиолддог шинж тэмдгүүдийг та бүхэнд хүргэе.
1. Сэтгэл хөдлөл ихсэх

Хүнээс чөтгөр, шулмас төрнө гэдэг байж болох уу? Мэдээж хэрэг болно, болохгүй гэж хариулах нь утгагүй байх. Тиймээс энэ асуултанд хариулахын тулд дор өгүүлэх түүхийг унших нь зүйтэй болов уу. Энэ нь 1950-иад оны дундуур Өвөрхангай аймгийн нэгэн суманд болсон явдал.

Бусад мэдээ

Mar 30, 2024 118

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/