МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан орон нутагт ажиллаж байна. Энэ хүрээнд Дархан хотод Тэнгэр үзэлтэн, Монгол бөөг орон нутагт авч яваа манлайлагч нартай уулзлаа. Уулзалт Дархан хот дахь Монголын бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэнгийн онгодын өргөөнд болоо. Орон нутагт онгодын өргөөнүүдтэй болсон нь ажлын уулзалт хийхэд таатай нөхцлийг бүрдүүлж байна.
Уулзалт ярилцлагад 2018 оны ажлаа дүгнэж, ирэх жил хийх ажлын талаар санал солилцлоо. Монгол бөөгийн хөгжлийн явцад хаана ч, орон нутагт монгол бөөнийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэгчид тунаж үлджээ. Дарханы бөөгийн хүрээлэнгийн хамт олондоо баярлалаа.
Дашрамд дурдахад орон нутагт хийгдэх ажлуудад оролцоно, хамт ажиллая гэж саналаа өгчихөөд цаг нь тулсан үед утасаа авахгүй, салгаж чирэгдэл удах явдал гарлаа. Тэгээд эцэст нь төлөвлөлт, үйл ажиллагаанд хүндрэл учруулах юм. Бид санаа сэтгэл үйл ажиллагаагаар хамт байдаг. Сайн дураар хамтран ажиллаж байгаа. Тиймээс боломжгүй бол эртхэн бололцоогүй боллоо гэдгээ хэлээд сурчих хэрэгтэй. Эдийн засгийн хүндрэлтэй үед бүх зүйл, унаа, шатахуун, хоол, буудал гээд нарийн тооцоотой явагддаг.
Д.Хүрэлбаатар
Орон нутагт ажиллах явцдаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Эрдэнэт хотод Тэнгэр үзэлтэн, Монгол бөөг орон нутагт авч яваа манлайлагч нартай уулзлаа. Уулзалтад Эрдэнэт хот дахь Монголын бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Нанжаа болон тус аймагт монгол бөөг манлайлж яваа удган, зайран нар цугларлаа.
Уулзалт ярилцлагад 2018 оны ажлаа дүгнэж, ирэх жил хийх ажлын талаар санал солилцлоо. Монгол бөөгийн хөгжлийн явцад орон нутагт анхаарах асуудлаар санал бодолоо солилцлоо.
Тус уулзалтад Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Нанжаа, Монгол бөөгийн удган Солонгоо, Түвшинжаргал, Монгол бөөгийн Тэргүүн зайран Дэвэл нар байлаа. Энэ удаа Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн ажлыг манлайлж яваа улаач нар оролцсоноороо онцлог байлаа.
Орон нутагт онгодын өргөөнүүдтэй болсон нь ажлын уулзалт хийхэд таатай нөхцлийг бүрдүүлж байна. Монгол бөөгийн Тэргүүн зайран Дэвэл өөрийн онгодын өргөөтэй болсон ажээ. Тэнд уулзалт зөвлөлгөөн хийгдэх боломжтой байна.
Уулзалт ярилцлагад 2018 оны ажлаа дүгнэж, ирэх жил хийх ажлын талаар санал солилцлоо. Уулзалт ярилцлага чин сэтгэлийн, халуун дотно болж өнгөрлөө.
Д.Хүрэлбаатар
БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилд зориулав. Хүндэтгэлийн баярын хуралдаанд оролцов. Пхеньяны төв хэсэгт байрлах төрийн хуралдааны ордонд Солонгосын Аугаа удирдагч Ким ир сений 106 жилийн ойд зориулсан баярын төрийн хүндэтгэлийн хуралдаан болж өнгөрлөө. Баярын хуралдаанд БНАСАУ-ын АИХТ-ийн дарга болон нам, төр, цэргийн албан хаагчдын төлөөлөл, БНАСАУ-д суугаа дипломат төлөөлөгчид оролцлоо.
БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилд зориулав. Пхеньян хотын онцлог газруудтай танилцав МБНЭ-ийн төлөөлөгч П.Батжаргал, Г.Янжинлхам, Наранцэцэг нар Жучхегийн цамхагт очиж, Пхеньян хотын хөгжил, дэвшил их бүтээн байгуулалтыг харлаа. Энэхүү цамхаг дээрээс өнөөгийн Пхеньян хотын шинээр байгуулагдсан барилгын хороололууд, хотын байдал тод томруун үзэгдэнэ.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.