Уншиж байна...

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан орон нутагт ажиллаж байна. Энэ хүрээнд Дархан хотод Тэнгэр үзэлтэн, Монгол бөөг орон нутагт авч яваа манлайлагч нартай уулзлаа. Уулзалт Дархан хот дахь Монголын бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэнгийн онгодын өргөөнд болоо. Орон нутагт онгодын өргөөнүүдтэй болсон нь ажлын уулзалт хийхэд таатай нөхцлийг бүрдүүлж байна.
Уулзалт ярилцлагад 2018 оны ажлаа дүгнэж, ирэх жил хийх ажлын талаар санал солилцлоо. Монгол бөөгийн хөгжлийн явцад хаана ч, орон нутагт монгол бөөнийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэгчид тунаж үлджээ. Дарханы бөөгийн хүрээлэнгийн хамт олондоо баярлалаа.
Дашрамд дурдахад орон нутагт хийгдэх ажлуудад оролцоно, хамт ажиллая гэж саналаа өгчихөөд цаг нь тулсан үед утасаа авахгүй, салгаж чирэгдэл удах явдал гарлаа. Тэгээд эцэст нь төлөвлөлт, үйл ажиллагаанд хүндрэл учруулах юм. Бид санаа сэтгэл үйл ажиллагаагаар хамт байдаг. Сайн дураар хамтран ажиллаж байгаа. Тиймээс боломжгүй бол эртхэн бололцоогүй боллоо гэдгээ хэлээд сурчих хэрэгтэй. Эдийн засгийн хүндрэлтэй үед бүх зүйл, унаа, шатахуун, хоол, буудал гээд нарийн тооцоотой явагддаг.
Д.Хүрэлбаатар

Орон нутагт ажиллах явцдаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Эрдэнэт хотод Тэнгэр үзэлтэн, Монгол бөөг орон нутагт авч яваа манлайлагч нартай уулзлаа. Уулзалтад Эрдэнэт хот дахь Монголын бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Нанжаа болон тус аймагт монгол бөөг манлайлж яваа удган, зайран нар цугларлаа.
Уулзалт ярилцлагад 2018 оны ажлаа дүгнэж, ирэх жил хийх ажлын талаар санал солилцлоо. Монгол бөөгийн хөгжлийн явцад орон нутагт анхаарах асуудлаар санал бодолоо солилцлоо.
Тус уулзалтад Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Нанжаа, Монгол бөөгийн удган Солонгоо, Түвшинжаргал, Монгол бөөгийн Тэргүүн зайран Дэвэл нар байлаа. Энэ удаа Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн ажлыг манлайлж яваа улаач нар оролцсоноороо онцлог байлаа.
Орон нутагт онгодын өргөөнүүдтэй болсон нь ажлын уулзалт хийхэд таатай нөхцлийг бүрдүүлж байна. Монгол бөөгийн Тэргүүн зайран Дэвэл өөрийн онгодын өргөөтэй болсон ажээ. Тэнд уулзалт зөвлөлгөөн хийгдэх боломжтой байна.
Уулзалт ярилцлагад 2018 оны ажлаа дүгнэж, ирэх жил хийх ажлын талаар санал солилцлоо. Уулзалт ярилцлага чин сэтгэлийн, халуун дотно болж өнгөрлөө.
Д.Хүрэлбаатар

БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилд зориулав. Хүндэтгэлийн баярын хуралдаанд оролцов. Пхеньяны төв хэсэгт байрлах төрийн хуралдааны ордонд Солонгосын Аугаа удирдагч Ким ир сений 106 жилийн ойд зориулсан баярын төрийн хүндэтгэлийн хуралдаан болж өнгөрлөө. Баярын хуралдаанд БНАСАУ-ын АИХТ-ийн дарга болон нам, төр, цэргийн албан хаагчдын төлөөлөл, БНАСАУ-д суугаа дипломат төлөөлөгчид оролцлоо.

БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилд зориулав. Пхеньян хотын онцлог газруудтай танилцав МБНЭ-ийн төлөөлөгч П.Батжаргал, Г.Янжинлхам, Наранцэцэг нар Жучхегийн цамхагт очиж, Пхеньян хотын хөгжил, дэвшил их бүтээн байгуулалтыг харлаа. Энэхүү цамхаг дээрээс өнөөгийн Пхеньян хотын шинээр байгуулагдсан барилгын хороололууд, хотын байдал тод томруун үзэгдэнэ.

БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилд зориулав. Цэрэггүй чөлөөт бүс Панмүнжомыг үзэв Панмүнжом буюу цэрэггүй чөлөөт бүсэд Монголын төлөөлөгчид зочилж, хоёр солонгосын хооронд гал зогсоох найрамдлын гэрээ байгуулсан

БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилд зориулав. Хоёр их удирдагчийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Баярын өдрийг тохиолдуулан олон мянган Солонгосын иргэд хөшөөний өмнө цуглаж, Аугаа их удирдагчидаа хүндэтгэн цэцэг өргөдөг юм.

БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилд зориулав. БНХАУ-ын Эрээн хотод Өвөрмонголчууд угтаж авав. Монголын бөөгийн төлөөлөгчид МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг

Монгол улсад эмнэлгийн техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жил

Бусад мэдээ

Mar 30, 2024 144

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/