Уншиж байна...

Х. Батсайхан2 өдөр
Ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн аллагыг мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой 1000 гаруй баримтыг АНУ-д олон нийтийн хүртээл болгожээ. Цагаан ордноос хийсэн лбан ёсны мэдэгдэлд “13173 файл бүхий мэдээллийг ил болгож байгаа бөгөөд энэ нь хэрэгт цугларсан бүх баримтын 97 хувь” хэмээн дурдсан байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тосон Бумбын нурууны салбар уул Шаригийн Сондог уулын баруун хойд бэлийн үзүүрт Ингэн Хөөвөрийн хоолой руу хандсан 10 гаруй км урт үргэлжилсэн 100-200 метр гүнзгий жалгатай мөргөцөг юм. Хэрмэн цав нь нар салхи, усны элэгдлийн үйл ажиллагааны улмаас үүсч бий болжээ.

Наран даацаас баруун тийш Хэрмэн цав, Зуун мод Зулганай, Шаригийн ганга, Тосон бумбын нуруу байдаг. Зуун мод, Зулганай, Хэрмэн цав, Наран, Наран даац, Хайлааст зэрэг горхи ус, баян бүрдүүд зэрэг хэний ч болов сэтгэлийг татсан байгалийн үзэсгэлэнт газруудтай.

Өмнөговь аймгийн үзэсгэлэнт газруудын тоонд зүй ёсоор ордог газрын нэг нь Наран даац юм. Говийн ердийн л толгодын адил толгойн бараг орой дээр шахуу дороосоо ундаргатай цэнгэг устай булаг оргилон байдаг. Булгийн ундаргын хурд 5 л секунд хүрнэ. Гурвантэс сумын нутагт, сумын төвөөс баруун хойш 96 км, аймгийн төвөөс баруун тийш 400 орчим км зайд орших ундны цэвэр усны гол нөөц газар.

Гурвантэс сум нь 1954 онд анх Тост нэртэйгээр байгуулагджээ. Тус сум нь 2,9 сая га газар нутагтай хойт, баруун, баруун урд талаараа Баянхонгор аймгийн Шинэ жинст, Баянговь, Баянлиг, зүүн, зүүн хойт талаараа өөрийн аймгийн Сэврэй, Ноён, урд талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эзний хошуутай хиллэж, Говь-Алтайн нурууны цаад цөлөрхөг бүсэд оршдог. Улаанбаатараас 870 км, аймгийнхаа төвөөс 320 км алслагдсан байгалийн үзэсгэлэнт газар ихтэй, аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой газар нутагтай.

Хилийн отрядаар явах болохоор танилцуулга, түүх намтарыг уншиж судална. Цэргийн Гавьяаны одонт Хилийн цэргийн 0166 дугаар анги буюу “Овоотын отряд” гэдэг. 1933 онд байгуулагдсан 89 жилийн баатарлаг түүхэн замналтай анги юм.

Монгол улсын гадаад, дотоод байдал гучаад оны эхээр хурцадсаны улмаас төр, засгаас улс орноо батлан хамгаалахын тулд хилийн харуулын цагдааг татан буулгаж, улсын хилийг мэргэжлийн цэргийн хүчээр хамгаалах болж хилийн отряд, комендатуруудыг байгуулж эхэлжээ. Ийнхүү 1933 оны нэгдүгээр сард БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор Дотоодыг хамгаалах газарт баруун ба өмнөт хязгаарыг хамгаалах үүрэг өгч, анхны хилийн отряд, комендатуруудыг байгуулснаар орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүссэн юм.

Овоотын хийд нь Ранданпунцаглин сүм, Хуучин Сайнноён аймгийн Ёстбэйс Балдан засгийн хошуу одоогийн Гурвантэс сумын нутагт Сухайтын задгай усны Овоот хэмээх газарт энэ хийд оршиж байжээ.

Бусад мэдээ

Mar 30, 2024 133

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/