Уншиж байна...

Монголчууд шинэ буудал барьж ашиглалтад оруулсан сайхан үйл явдалтай зэрэгцээд өмнөд хөрш шинэ нисэх онгоцны буудал шинээр байгуулсан ажээ. Тэр буудал нь цар хэмжээгээр дэлхийд өрсөлдөх хэмжээнд байгуулсан маш том нисэх буудал байлаа. Бээжинд олон удаа ирсэн боловч энэ удаа Бээжингийн шинэ нисэх буудалд анх удаа хөл тавьлаа. Шинэ шийдэл, шинэ сонголтоор ийм богино хугацаанд шинэ онгоцны буудал ашиглалтад өгсөн нь хятадын хөгжлийн хурдыг дэлхийд гайхуулахыг зорьсон бололтой.
Олимпын өмнө ашиглалтад оруулсан нисэх буудлын шийдэл бас өвөрмөц байсан. Харин одоогийн нисэх онгоцны буудал явах замыг багасгаж, суух, буух шийдлийг богиносгож хийсэн харагдсан.
Харьцангүй хүн цөөтэй байлаа. Төв хэсэгт байрлах танхим уудам, өндөр төгөлдөр шийдэлтэй байлаа. Ачаанаас ачаагаа аваад шууд гарахад дөт байлаа. Гэхдээ хэд хэдэн гарцтай тул хүлээж авах хүнтэйгээ зөрөлдөх боломж гарах янзтай. 
Нисэх онгоцны буудлаас гарч таксинд сууж хөдлөхөд Бээжин хотын өнгөт хаалга тосон угтана.  Хурдны замаар 60 орчим км яваад Бээжин хотод ирнэ. Шөнийн Бээжин өнгө гэрлээрээ өдөр мэт гэрэлтэй харагдана. Төв телевизыг байрны хажуугаар өнгөрлөө.


ТЭНГЭР үзэлтний анхдугаар Их чуулганы үр дүнгийн талаархи хувийн дүгнэлт
9 сарын 27-нд Чингис Зочид буудалд болсон “Тэнгэр Үзэл Монголын төрт ёсны сэргэн мандлын үзэл санаа болох нь” хэлэлцүүлэгт оролцогсодоос гарсан санал шүүмж, мөн Монголын ТЭНГЭР үзэлтний нэгдсэн холбоог байгуулагдсан цагаас хойш ирж уулзаж санал бодлоо солилцсон хүмүүсийн хэд хэдэн санаа анхаарал татаж байсан. Үүнд:
1. Үхэртийн хөндий манайх гэдэг шиг ТЭНГЭР үзлийг өмчлөх, өөрийн болгож зарлах гэж оролдож хичээж байгаа ази европын хэд хэдэн улс орон байгаа тул бид ямар нэг зүйл хийхгүй бол оройтох нь гэсэн эмзэглэл их сонсогдож байсан. Үүнд хариу өгөхийг хичээв.
2. Монголчуудын хувьд ямар нэг гадна дотны шашин, үзэл сурталтай холилдоогүй үндэсний оюун сананы хөтөч үзэл санаагаа тодорхойлох цаг болсон гэдэгийг олонхи нь хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл энэ хөтөч нь ТЭНГЭР үзэл байх боломжтой эсэх дээр хүлээлт байсан. Үүнд хариу өгөхийг хичээв
3. Дэлхийн улс орнуудад өөрийгөө МОНГОЛ хэмээн үздэг өөр өөр шашинтай, өөр өөр соёлын, өөр өөр улс төрийн нөлөөлөд амьдарч буй олон сая хүмүүс шашны биш, улс төрийн биш, үндэсний биш тэгсэн мөртлөө МОНГОЛ гэдгийг нь илэрхийлэх ямар нэг зүйлийг биднээс горьдоод хүлээгээд байсан юм. Үүнд хариу өгөхийг хичээв.
4. Монголчууд нэгдэж чадахгүй, бөө нар нэгддэггүй гэсэн золбин яриатай олон таарч байсан. Энэ яриаг дэвэргэхгүй дарж байх, нэгдэл эвлэрэлийн үүдийг нээж хөгжил дэвшлийн замд эргэлт буцалтгзй гарах ажлыг Монголын түүхэнд үеийн үед олон арван аавын хүү, ээжийн охид оролдож хийж хэрэгжүүлж байсан. Зүхэж суухаар нэг ч болов лаа асаах оролдлого байлаа. Энэ оч маань тун удахгүй түүдэг болон дүрэлзэх болно.
5. Монголын эринг эхлүүлэхэд, Монголчуудынхаа хүчирхэгжилт, сэргэн мандалтанд Дээд тэнгэрт буй онгод дээдсүүдээс дэм тус хүсэх,тэднийг татан оролцуулах боломж гарц гаргалгааг хайх, олох, ойлголцохын тулд ямар нэг ажил үйл хийх хэрэгтэй гэж бодсон юм.
Үр дүн:
1. Тэнгэр үзлийг сонирходог, судалдаг, гадна дотны улс орнууд, эрдэмтэн судлаачид бидний чуулганыг их анхааралтай ажиглав бололтой. Тэдэнд Монголчууд ямар нэг юм хийж эхэллээ гэсэн сэтгэгдэл төрсөн байх. Одоо ТЭНГЭР-ийг өмчлөх гэсэн өрсөлдөөн улам бүр ширүүсэх болов уу. 50+1%
2. Монгол туургатан зон олон маань энэ чуулганд их ач холөогдол өгч, манай төр засгийнханаас түрүүлж сонсож, түрүүлж элч төлөөлөгчдөө томилж оролцуулав. Нэг хүний ирүүлсэн сэтгэгдэлд: “Сүүлийн хэдэн жилд Монголоос минь ирсэн хамгийн сайхан мэдээ байлаа” гэж дурьдсан байсан. 70%
3. Монголчууд бид хийх ажил, хүрэх үр дүнгээ зөв тооцож чадвал нэг зорилгын дор, нэг үзэл санааны дор хамтарч богино хугацаанд асар их зүйлийг амжуулж чадах юм байна гэдэг итгэл төрсөн. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдгийн утга энэ буй заа. Завтай, хий дэмий сэлгүүцээд уйдаад ирэхээрээ хоорондоо арцалдаад эхэлдэг бололтой. БИД НЭГДЭЖ ажиллаж чадна. 80%
4. Сошиаль орчинд өрнүүлсэн сурталчилгааны ажил маань 200-300.0 мянган хүнд их бага хэмжээгээр мэдээлэл тогтмол хүргэж чадсан. Үүнд тэнгэр үзэлийг, бөөг дэмжиж ажилладаг “Бөөгийн тавилан” зэрэг олон грүпп, пейжүүд чин сэтгэлээсээ чамгүй хувь нэмэр оруулсанд талархаад баршгүй. 100%
5. Парламент ТВ, Миний Монгол -88.3 радио, ТВ-8 зэрэг телевизүүд, 10 орчим сайтуудад ярилцлага, мэдээ мэдээлэл нийтлүүлэв. Чуулганы тухай мэдээлэл түгээлт 20%
6. Надад хамгийн сонирхолтой санагдсан, ийм юм байх боломжтой юм болов уу гэж бодогсон зүйл бол мэдээлэл энэ орчлонд хэрхэн дамждаг тухай асуудал. Хэд хэдэн улаачийн ярианаас үзвэл бидний хийсэн чуулганы тараалхи мэдээлэл дээр хүрсэн, тэнд бас яриа хэлээ болж буй бололтой. Үүнийг надаас илүү мэдэх олон улаачид байгаа тул ингэсгээд зогсоё. Тэд үгээ хэлэх байх. 50+1%
7. Бөхийн өргөөний суудал дүүргэлт 30% . Дутуу л ажиллаж. Илүү өөр олон гаргалгаа. Илүү олон арга технологи хэрэглэх хэрэгтэй байж
8. Илтгэгчид: 3 илтгэгчийнхээ үгийг сонсож чадсангүй. Хөтөлбөрт тусгагдаагүй 1 хүний хувьсгалч үгийг нэмээд сонсчихов шив. Илтгэлүүдийн сэдвийн боловсруулалт дээр цаашид анхаарах. 80%
9. Урлагийн тоглолт төлөвлөснөсөөс 2 дахин их болж, хөтөлбөрийг бага зэрэг сунжруулж, илтгэгчдийн эрэмбэ дараалал хөдөлгөөнд ороход нөлөө үзүүлчихэв. Тооцоогүй асуудалд бид бэлэн биш байв. 80%
10. Монголын төр, бусад ашиг сонирхолыг төлөөлөх бүлгүүдийн оролцоо. 0%
Монголын эринг эхлүүлэх үүд хаалгыг уг нь томоо нээчих санаатай оролдсон боловч тэвнийн чинээ л завсар гаргах шиг боллоо. Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар болон орж дүүргэхийн төлөө улам их зүтгэх хэрэгтэй болж дээ.
ХАМТ байсан, тусалж дэмжсэн, бие сэтгэлээрээ, эд материалаараа, цаг заваараа, нэр хүндээрээ дэм үзүүлсэн ТА бүхэндээ баярлалаа.
2019,11,30
Д.Уламбаяр
 


Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам МУИС-ийн Философи-шашин судлалын тэнхим, Монгол судлалын хүрээлэнтэй хамтран “Монгол судлал дахь шашин судлалын асуудлууд” сэдэвт олон улсын Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
Монгол судлал нь Монгол Улсыг хилийн чанадад хамгийн зөв сурталчилдаг, монголчуудын түүхэнд байсан, цаашид байж болох асуудлуудыг тодорхойлдог онцлогтой. Тэр утгаараа энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь монгол хүний итгэл үнэмшлийн ирээдүйг тодорхойлж, монголчуудын шашин шүтэх, эс шүтэх эрхийг хангахад чухал ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцоллоо.
Монголчуудын шашин шүтлэгийн түүх, түүнд тохиосон эмзэг асуудлууд, төр, сүм хийдийн харилцааны тухай хууль; Монгол Улсын төр, сүм хийдийн харилцаанд өгсөн олон улсын дүгнэлт; Монгол дахь шашны байгууллагуудын үйл ажиллагаа; Богд хаан болон орчин цагийн хутагт хувилгаадын талаарх асуудлууд зэрэг өргөн цар хүрээг хамарсан сэдвүүдээр дотоод гадаадын судлаачид илтгэл тавих юм.
 
 

“Номын баяр-дурсамж уулзалт 2019” номын үзэсгэлэн,  худалдаа, солилцоо, хандивын аян арга хэмжээ болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд УБХИС, ШУТИС, МУИС-ын номын сангууд, БХЭШХ, ҮБХИС-ийн Хүмүүнлэгийн танхим, Төрөл мэргэжлийн цэргийн холбоод, БХЯ, ЗХЖШ-ын ахмадын хороод, Монгол цэргийн музей, цэргийн сэтгүүлчид, баш, оюутнууд оролцлоо.
“Номын баяр-дурсамж уулзалт 2019”-ын үеэр номын зохиолч нарын уулзалт ярилцлага болж, харилцан санал бодлоо солилцож, худалдаа хандивын үйл ажиллагаа боллоо.
 

Шинэ Ордос хотын төв талбай болох Чингис хааны хөшөөг үзэж, хотын төвийн өвөрмөц барилгуудтай танилцаад бас хагас дутуу хотын байдлыг үзсэн болоод манай аялал завсарлав. Бид бас хотын өмнөд хэсэгт байдаг нуур, түүний эргэн тойрон байрлах сайхан тохижуулсан хэсгийг үзэж чадсангүй. Тэгээд орчуулагч залуутай маргаан үүсгэсэн юм. Яагаад гэвэл бидний дунд өмнө нь энэ маршрутаар аялж байсан учраас гол зүйлүүдийг үзүүлээгүйд сэтгэл дундуур байлаа. Эцсийн эцэст учираа ололцов. Тэгээд маргааш өглөө эргэж Чингис хааны жуулчны цогцолборын музейг үзэхээр болж нэгэн буудалд хоноглов. Монгол хүн байж алс холоос ирсэн Монголчууддаа сэтгэл гаргаагүй орчуулагч залуудбүгд л гомдоллож байв. Аргагүй шүү дээ чухамдаа Чингис хааны нэрээр босгосон энэ том цогцолборын гол зүйлийг үзэлгүй буцна гэдэг байж болохгүй зүйл билээ.
 
 


Тэгээд үдээс хойш Чингис хааны онгон хэмээх түүхэн хэсгийг үзэв. Тэнд бид “бяцхан” бөөлөлт хийж “онгон”-тойгоо мэндэлсэн билээ. Мэдээж хэрэг энд бид зураг авахуулах гээд багагүй цаг өнгөрөөсөн билээ. Түүний дараа автобусанд суугаад шууд Шинэ ордос хотыг зүг хөдлөв. Энэ үед Чингис хааны жуулчны цогцолборын үндсэн хэсэг болох Чингис хааны хөшөө, мүзейн хэсгийг үзүүлэлгүй буцсанд манайхан сэтгэл дундуур байж орчуулагч Өвөрмонгол залуутай маргаан үүсгэсэн юм. Энэ маргаан сэтгэл муутай орчуулагч залуугийн хариуцлагатай шууд холбоотой байсан билээ.


 Өглөө эрт бид Хөх хотоос Бугат хотыг зорин хөдөллөө. Хурдны зам нэг их удалгүй Бугат хотын зүүн хэсгээр Хатан голын гүүрэн дээр очлоо. Монголын нууц товчоонд олонтой дурьдагдсан түүхт Хатан голтой учруулав. Тэндээс Ордос хотын зүүн хэсгээр гарч Чингис хааны жуулчны цогцолборт ирж өдрийн хоолоо идэв.
Биднийг Чингис хааны жуулчны цогцолборт судлаач Үнэнчийн аав хүлээн авч өөрийн боломжийн хирээр хүндэтгэл үзүүлсэн билээ. Бид хэл сэтгэл хөдөлж үдийн хоолны цагаа хэтрүүлчихсэн юм.


Бүх зүйл номоороо байсан тул нилээд хугацаа алдаад бил Хөх хотын зүг хөдлөв. Хятадын аялал жуулчлалын автобусны цонхоор ӨМӨЗО-ын хөдөөгийн хөгжил цэцэглэлтийн байдлыг нүдээр харж, өөрийн орны байдалтай жишиж явлаа. Эдийн засгийн хурдацтай хөнжил хэдхэн арван жилийн дотор хүмүүсийн амьдралыг бодитойгоор өөрчилж чаджээ. Ийм өрчлөлтийг бид хаа холоос бус дэргэдээсээ харах боломжтой болжээ.
 ӨМӨЗО-ын төв Хөх хотод оройтож ирэв. Хотын хойд хэсэг шинэ барилга бүхий хороололоор, зүүн хэсэг нь эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар бий болгосон амралт үйлдвэрлэлийн шинэ цогцолбороор, хотын зүүн хэсэг дээд сургууль, хөдөө аж ахуйн үйлдвэр, цахилгаан эрчим хүчний төвөөс бүрдэнэ. Хотын төв гурван давхар авто зам бүхий хэсэг нь манайханы одоогийн бэрхшээл болох автомашины түгжрэлийг шийдвэрлэсэн ажээ.

Бусад мэдээ

Mar 30, 2024 130

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/