2004 оны үе. Монгол орны нөхцөл байдалд ихээхэн өөрчлөлт орсон байлаа. Орон нутагт ажиллахад их тодорхой болно. Алт хөтөлбөр эхэлсэн нь нэг талдаа ашигтай байсан боловч нөгөө талдаа байгаль орчин газар орчинд сөрөг нөлөө авчирсан юм. Ийм газар нутгийн тоо 300-д хүрсэн юм. Тэр болгонд биечлэн очиж байдлыг нэгбүрчлэн судлах, танилцах ажилд оролцож байлаа. Түүний нэг жишээ болсон тэр үеийн үйл явдал өрнөсөн Ирак, Кувейт толгойд ажилласан нь санаанаас гардаггүй юм. Энэ толгойд 5 удаа ажилласан байдаг.
Энэ хоёр алдарт толгой байгаль дэлхий хүний гарт өртвөл хэрхэн алга болдогийн жишээ болсон юм. Хүн гэдэг “шоргоолж” юуг ч үлдээлгүй арчиж чаддагийн жишээ бол энэ хоёр толгойд тохиолдсон явдал байв. Газрын дээрхийг нь, дараа нь газар доорхийг нь үлдээлгүй зөөсөн юм.
Сүүлчийн удаа бид нисдэг тэргээр ажлын хэсэг очиж билээ. 200 км газраас тойрч нисч байдлыг судаллаа. Шалгалт очих сургаар хүн, машин, тэргүүд хоёр толгойгоос зайлж, янз бүрийн газруудад байрлаж, амралтаа эдэлсэн, хувцас хунараа угаасан шиг байрласан харагдана.
Тэгэхэд азтай тохиолдол гарсаныг хилийнхэн илтгэсэн юм. Учир нь бидний очих сургаар газар дор байсан 40 орчим нинжа нарыг нүхнээс албадан гаргасан байсан. Тэд их хойрго байсан гэсэн. Нисдэг тэрэг очиж явах мөчид тэр орчин нилээд их газар цөмөрсөн байсан. Албадан гаргаагүй бол тэнд байсан бүх хүн энэ нуралтад өртөх байсан. Азтай л тохиолдол болсон. Сүүлд нь сонсовол амьд үлдсэний баяр тэмдэгсэн сураг сонсогдсон. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь говийн бага дархан газарт орших Сүүж уул хэмээх газарт 2004 оноос эхлэн хүмүүс гар үйлдвэрлэлийн аргаар алт олборлож эхэлсэн. Хожим энэ газар Ирак, Кувейт толгой нэртэй болсон хэрэг л дээ. Энэ толгойд цугларсан автомашиныг жагсааж журамлахад цувааны урт 7 км болж байв.
Сүүж ууланд байгалийн тусгай хамгаалалттай газрын захиргаанаас томилогдсон хамгаалалтын хүмүүс, Дорноговь аймгийн цагдаагийн ажилтны хамт хамгаалалт хийдэг боловч таслан зогсоож чадахгүй байлаа. Энэ хамгаалалт нь үндсэндээ хамгаалалт биш болсон. Тус сумын нутагт зундаа агаар 40 хэм, хөрсөн дээр 60 хэм хүртэл халдаг учир мөнгөн ус уурших хангалттай нөхцөл болох юм байна. Хөрсний болон гүний усны түвшин доошилсон. Хур бороо орох нь улам бүр ховордсоор багассан.
Сүүж уулан дахь алт олборлож буй “Ирак”, “Кувейт” толгойнуудаар очиж, байгалийн тусгай хамгаалалтын ажилтнуудтай уулзлаа. Хамгаалалтынханы талаар урьд сонссон зүйлүүд үнэний хувьтай байлаа. Алт олборлох нүхэнд УУАА-ны ажилтан орж, нөхцөл байдлыг судаллаа. Энэ нь 15-16 м гүн байх бөгөөд бүлэг осол гарч болзошгүй байгааг тогтоолоо. Энд нийтдээ 9 хүн осолдож амь насаа алдаад байгаа гэнэ.
Томилолтоор ажиллах явцдаа Ханбогд болон бусад сумын нутагт бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаа, Цагаан суварга хэмээх газар уулзаж тус сумын Өлөнт, Цагаан дэвсэг хэмээх газруудад бичил уурхайгаар алт олборлож байгаатай танилцав. Олон болох үедээ 400-500 хүрдэг. Өвөл зунгүй ажилладаг. Хүмүүсийн амьдралд их нэмэр болж байгаа тухай сумын Засаг дарга Эрдэнэбат ярив. Олборлосон алтыг нь ченжүүд авч хятадруу гаргадаг ажээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга З.Буянтогтохтой танилцаж бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааны талаар ярилцав. Олборлосон алтаа баяжуулж ялгаж авдаг цэгүүд нь Ханбогд сумын нутаг Галбын говьд байрлаж байсан. Нийтдээ 45 ширхэг хүрдэн тээрэм ажиллаж байсныг төвлөрүүлж Галбын говийн урд захаас 11 км зайд орших Булан цагаан, Замт, Дөрвөлжин тээг хэмээх 3 газарт байрлуулахаар шийдвэрлэж нүүлгэж эхлээд байгаа тухай танилцуулж байлаа. Тээрэм ажиллуулж буй хүмүүс нь сумын иргэдээс гадна аймаг, Улаанбаатар, Зүүнхараа зэрэг газруудаас ирсэн байдаг. Мөнгөн ус, циант натри хэрэглэн алт ялгаж авдаг.
Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Аргалантын ар хэмээх газар чулуужсан модны ордыг ихээр сүйтгэсэн байдлыг үзлээ. Одоогоор олборлож байгаа хүн байхгүй байв.
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Раднаатай уулзаж төслийн ажил болон тус аймгийн нутаг дэвсгэр дээрх бичил уурхайн үйл ажиллагааны талаар санал солилцож 24-25-ны зөвөлгөөний талаар танилцуулав. Өмнөговь аймагт Ханбогд, Ноён, Сэврэй, Гурвантэс, Мандал-Овоо, Цогт-Овоо зэрэг сумуудад бичил уурхайгаар алт олборлодог байна.
Булган сумын нутаг Ханын хэцийн хярын Сүүл толгой, Хөдөө хэмээх газруудад хүрдэн тээрэм ажиллуулж, мөнгөн ус ашиглан алт ялгадаг тухай мэдээ авч Хөдөө гэдэг газар ажиллаж байгаа тээрэмний үйл ажиллагаатай танилцлаа.
Мандал-Овоо сумын нутаг Зодохын арын хяр Бөөн ам хэмээх газарт бичил уурхайгаар алт олборлож байгааг үзэв. 24 автомашин, 8 компрессор бүхий 100 орчим хүн ажиллаж байв.
Мандал-Овоо сумын Дөрвөн дэрт хэмээх газар гоёлын өнгөт чулуу болох чүнчигноров олборлодог газар очиж сонирхов. Орд гэж болохоор газар байв. Нэлээд ухаж ашигласан байлаа.
Сүүлийн үед бидний анхааралыг татаж байгаа асуудал бол Бадамшандад алтны хүдэрийн илэрц газарт алт хууль бусаар олборлох сонирхолтой Өмнөговийн голдуу хүмүүс олноор цугларч байгаа явдал юм. Бид Байгал орчны яамтай хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн. Цугларсан хүмүүсийг тарааж газар нөхөн сэргээлт хийж, ил гарсан судлуудыг булах ажилыг хийж дуусгасан
Бид орон нутагт ажиллахдаа цогц байдлаар ажиллахыг эрмэлздэг байв. Орон нутагт ажиллаж байгаа ҮАБ-ыг хангах чиг үүрэгтэй байгууллагыг бэхжүүлэх нь маш чухал байв. Энэ бол амжилтын үндэс юм. Алдарт толгойл ажиллахаар явахдаа Дорноговийн Цагдаагийн хэлтсийн ажилтай танилцав. Орон тоо дутуу, 4 суманд хэсгийн төлөөлөгчгүй байсан. Тухайн онд 684 хэрэг бүртгэгдсэн байсан. Энэ нь өнгөрсөн оныхоос 23.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Хэргүүдийн дийлэнх нь буюу 50 хувь нь Замын -Үүдэд гарч байгаа ба үүнд хүндэвтэр хэргүүд орж байна.
Дорноговь аймгийн хувьд бусад аймгаас онцлог зүйл байдаг. Энэ нь малыг олон хоногоор эргэж тойрохгүй орхидогоос мал эргэж ирэхгүй удах, алга болох тохиолдол гардаг. Зүүн баян багийн цагдаагийн хэсгийн ажил ачаалал ихтэй байдаг. 22 гэмт хэрэг гарсан байв.
Харин ОБЕГ-ын Аймгийн Хэлтсийн ажил орон тоо, ажил үйлс сайн байсан. Голдуу обьектын түймэр гардаг. Малын өвчний 2 голомттой байв.
Зэвсэгт үчний 336-р ангийн хамт олон Зэвсэгт хүчний марш тактикын аврага шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Ангийн дулааны системийг шинэчилсэн. Ногооны талбайг усжуулалтын системтэй болгосон ажлаа танилцуулж байлаа.
Дараа нь Сулинхээрийн отрядад ажиллав. Хэц уулын заставын ойролцоо3 км-т эртний хүний яс бүхий агуй байсныг 2004 оны 4-н сард Америкийн эрдэмтэд авч явсантай танилцав. Их шар хадны аманд заставаас 18 км-д байдаг. Цагаан зандан мод байдаг. Энэ нь дэлхийд 2 байдаг. Түүнтэй бас танилцлаа. Энд байхдаа Хан мандалын хилийн боомтын үйл ажиллагааг үзэв. Мөн Замын-Үүдийн хилийн отрядын ажилтай танилцсан. Нэг удаагийн томилолт иймэрхүү багцаатай байдаг байлаа.
Д.Жаргалсайхан
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
| ||||||
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.