Уншиж байна...

МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ХУРАЛДАЙН ТЭМДЭГЛЭЛ /Хоёрдугаар хэсэг/

DSC_7602
DSC_7602
DSC_7603
DSC_7603
DSC_7606
DSC_7606
DSC_7608
DSC_7608
DSC_7616
DSC_7616
DSC_7617
DSC_7617
DSC_7622
DSC_7622
DSC_7623
DSC_7623
DSC_7633
DSC_7633
DSC_7638
DSC_7638
DSC_7639
DSC_7639
DSC_7640
DSC_7640
DSC_7641
DSC_7641
DSC_7646
DSC_7646
DSC_7649
DSC_7649
DSC_7650
DSC_7650
DSC_7651
DSC_7651
Previous Next Play Pause
DSC_7602 DSC_7603 DSC_7606 DSC_7608 DSC_7616 DSC_7617 DSC_7622 DSC_7623 DSC_7633 DSC_7638 DSC_7639 DSC_7640 DSC_7641 DSC_7646 DSC_7649 DSC_7650 DSC_7651

Одоо би өөрийнхөө хамгийн гол зорилгоо ярья. Социализмын үед манай тэнгэрийн их том зайран, зууны манлай гэж бид ярих дуртай, XX зууны манлайчууд дотроос Монголын бөө нарын дотроос нэг том зайран хүн энд салбарласан байсан. Энэ хүн бол Хөвсгөл аймгийн Эрдэнэ сумын харъяат Улаанбуудар овгийн Цэвэг удганы хүү Дамдин зайран гэж хүн байсан. Нисдэг Дамдин, үл үзэгдэгч Дамдин, амьдралынхаа хугацаанд 30 гаран жилийг Монголын төрийн хүндэтгэж зөвхөн тэр хүн шорон оронгоор явж амьдарч өнгөрүүлсэн. Шоронд байхдаа тэр хүн нэгээхэн удаа ч өвдөж үзээгүй, нэг хүн ч гарт нь болоод биед нь хүрч үзээгүй, тийм хүн байсан. Энэ хүний тухай домог мэт яриаг бид нар судлаач нараас сонсож, судалж, үзэж харж явсаар байгаад энэ тухай би маш их тэвчээр гаргаж бүхэл бүтэн сэдэвлэсэн уран сайхны кино хийлээ. Энэ киног хийснээр би бол баатар болох гээгүй, мундаг болох гээгүй. Би хамгийн гол нь өнөөдрийн энэ нийгэмд амьдарч байгаа 22 жил босч өндийж ирж байгаа манай унагана зан үйлийг бишрэн шүтэгч монголын ард түмэндээ бөө гэдэг хүн чинь хэн байдаг юм бэ, тэр хүний дотоод сэтгэл ямар байдаг юм бэ, тэр хүнтэй ойртох гэж байгаа бол ядаж шинж тэмдгийг нь мэдэрч үз, тэр хүний үгийг задалж ухаарч ойлгож үз. Сайн ч бий, муу ч бий, аль аль нь байгаа. Сонголтоо хийхэд дөхөм болох гэсэн үүднээс би энэ киног бүтээсэн юм. өнөөдөр би та бүхний өмнө нэгэн хүнийг танилцуулъя. Миний энэ киног яг дуусаж байхад энэ киноны маань гол дүр Дамдин зайрангийн маань төрсөн охин удган Батчулуун эгч. Манай кинонд их тусалсан, бид хамтдаа Дамдин зайрангийн тухай баримтат кино хийгээд дуусч байна.
Би бол зөвхөн уран бүтээлч хүн. Зөвхөн уран бүтээлээрээ өөрийнхөө хүслээрээ, өөрийн зан үйл, өөрийн бодлогоороо би та нартай хамт байна шүү. Бүгдээрээ нэгдэцгээе, эвлэрцгээе.
Ганцхан энэ монгол өөрийн гэсэн зан үйлээ хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэцгээе. Бидний энэ зан үйлийг бүдүүлэг гэж гаднынхан хэлдэг. Шашиныхан хүртэл бүгдээрээ хэлдэг. Тэгэхдээ энэ зан үйл бүдүүлэг биш, харин бид нар төрөлх хэлээрээ ард түмэнтэйгээ тэнгэрийг холбож өгдөг ийм сайхан ариун үйлстэнгүүд юм шүү. Мандтугай.
Та бүхэнд зав гарвал манай киног үзээрэй. Энэ кинонд тэр нутгийн зайранг барьж авч хийсэн болохоос одоо аль нутгийн ямар ч зайрангийн тухай цаашид хийх бүрэн боломж байгаа. Бидний дээд тэнгэр бидэнд ийм зүйлийг хийхийг шаардаж байгаа шүү гэдгийг би та бүхэндээ хэлье.
-Одоо дүрэм дээрээ санал шүүмжлэлээ хэлье. Санал өгөх хүмүүс нэрээ өгөөрэй. Одоо Монгол туургатан нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монголын дархад бөөгийн төвийн тэргүүн Чинбат таныг урьж байна.
-За энд хүрэлцэн ирсэн удган зайрангууд, судлаачид, бөөгийн төлөө гэсэн сүүн цагаан сэтгэлтэй ирсэн та бүхэнд энэ өдрийн түмэн амгалан айлтгая. Тэгэхээр энэ сайхан танхимд бөө мөргөлийн илтгэлийг хурандаа Жаргалсайхан гуайнхаа илтгэлийг, Энхтайван ахынхаа хэлсэн үгийг давтаж нуршилгүйгээр шүүмжлэх үүднээс сэв харах үүднээс биш эвлэлдэн нэгдэх сэтгэлийн үүднээс та бүхэнтэйгээ сэтгэл санаагаа хуваалцахаар болсондоо баяртай байна. Бөө мөргөлийн зан үйлийн үүсэл гарал, ёс уламжлал, зан үйл бол тодорхой , хүн төрөлхтөн ?? үүссэн гэдгийг хэн ч үгүйсгэж чадаагүй, үгүйсгэх боломжгүй, монголд тэр тусмаа дэлхийн улс орны дундаас монголд тэр тусмаа монгол дотроо энэ бөө удган зайрангууд бөө гэдгийг зүйлийг жинхэнэ утгаар нь авч үлдэж чадсан. Монголын удгайн зайрангууд, үүнийг гүйцэтгэж байда хүмүүс, судалж байдаг судлаачид энэ хүмүүсийнхээ үйл ажиллагааг үргэлж дэмжиж, үргэлж баярлаж явдгаа би та бүхэндээ хэлье. Бөө мөргөлийн зан үйл байгаа ч гэсэн зарим нэг гажуудал асуудлууд нүдэнд үзэгдэхээр гарт баригдахаар байгаа гэдгийг энд хэлээд байх шаардлагагүй юм гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Тэгэхээр МБНЭ гэдэг энэ сайхан байгууллагыг үүсгэн санаачилж байгуулаад энэ нь монголд энэ олон бөө нар нэгдэж байгаад хийж байгаа нь хүн төрөлхтөний анхны хурал болж байгаа байх гэж би бодож байна. Монгол бөөгийн төвийг анх эхлээд нээх үед Монгол бөөгийн “Голомт” төвийг үүсгэн байгуулагч Сүхбат судлаачидаа их баярлаж явдаг. Бөө мөргөлийн зан үйлийг судалж үргэлжлүүлж явдаг та бүхэндээ их баярлаж явдаг юм. Энд ганц зүйлийг би хүсмээр байна. Энэ сайхан том нэгдмэл үйл ажиллагааг цаашид авч явах нь зөвхөн удган айрангууд та бидний асуудал, зөвхөн нэгдмэл байдал л биднийг авч явна. Бидний хийх ажил тов тодорхой, цаашид зам тодорхой, хийж гүйцэтгэсэн ажлууд зөндөө байна. Алдаа оноо байлгүй яахав, эхэлж сэргэж байгаа учраас. Энэ бүгдийг зохицуулагчид бөө мөргөлийн зан үйлийг гүйцэтгэгчид нь та бид юм шүү. Бөө өнөөдөр задарч бутарч байсан ийм янзын байдалд хүрсэн нь бөө судлаачдын буруу гэж өөрсдийгөө хэлсэн, тэдний хийсэн гар бичмэл гэсэн. Энэ баримт нь шинээр гарч ирж буй бөө удган зайрангуудын тэнгэрээс ирсэн дохиоллыг яаж тайлахаа мэдэхгүйгээс энэ баримтыг тулгуурласанаас үүдэлтэй. Энэ баримт дээр тодорхой зүйлүүд дээр өөрийн санал бодлоо тулгасан буруу зүйл бичсэн байдаг учраас бөө мөргөлийн зан үйл нэлээн буруу замаар явж, бөө гэдэг зүйл газарт унах болсон. Нөгөөтэйгүүр бөө мөргөлийн зан үйлс, мундаг хүчирхэг зан үйл монголд сэргэхээр боллоо. Энийг дарах ганц зүйл бол шашиныг шашинаар нь хорыг хороор гэж. Ингээд гаднын янз бүрийн шашин орж ирсэн, нөгөө талаар сая Жаргалсайхан гуайн хэлсэн буддын шашины асуудал байна. Буддын шашиныг би буруутгаж хэлж байгаа юм биш, гэхдээ хэтэрхий төрийн хэмжээнд болтол нь тавьж байгаа нь халагламаар асуудал. Та бид мэдэж байгаа. УИХ-ын гишүүдийн энгэртээ зүүх таних тэмдэг нь монгол улсын албаа байх ёстой атал зөрсөн очир, нацагдорж гэдэг тэмдгээр эмблемээ хийсэн. Энэ нь шашины зүтгэлтэн мэт харагддаг болсон. Гэх мэтчилэн ийм буруу зүйлүүд маш их байгаа. Төрдөө ч буруу явсан. Энэ бүх алдаа дутагдлыг ард түмэн болон хэлж чадах улс бол зөвхөн удган зайрангуудын үйлдэл. Тиймээс энэ зан үйлийг маш зөв зүтэй хийж чадаж, ард түмэндээ хүргэж чадах юм бол та бидний энэ сайхан хийх ажил маань улам сайхан явагдана. Энэ сайхан ажилд оролцож байгаа та бүхэндээ болон хөх толботой монголчууд, хар толгойтой монгол бөө удган зайрангууддаа сүү шиг цагаан сэтгэлтэй, алт шиг арвин ажил амьдралтай хар тугтаа сүшиглэж, хөх тэнгэртээ ивээгдэж явахын ерөөлөөр яриагаа өндөрлөе.
-За баярлалаа. Одоо монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн, бөө судлаач н.Сүхбат таныг урьж байна.
-Саруул үнэний хөтөч болсон, сайн зүгийн тэнгэрүүддээ мөргөе. Олон үеийг гийгүүлсэн онгод сахиусандаа мөргөе. Агуу их төрийнхөө алтан сүлдэнд мөргөе.
Монголын бөөгийн цаг тооны хамгийн сайхан өдөр өнөөдөр бол хар луу жилийн хөх луу сарын цагаан гахай өдөр юм. Ийм сайхан өдөр энд бид хуран чуулж монголын бөөгийн шашиныг хэрхэх вэ гэдэг дээр ярилцаж байгаа минь үнэхээр сэтгэл их хөдөлгөж байна. 16 жилийн өмнө монголын эрдэм мэдлэгтэй эрдэмтэд олон сайхан нөхдүүд 13 хүн нийлж монголын бөөгийн “Голомт” төвийг байгуулсан. Тэр хүмсүүдийн дотор Дарийн Дамдин гэж манай дархан аварга, Сэвжидийн Сүхбаатар, О.Пүрэв, Гэндэнгийн Батчулууун, Маам зэрэг 13 хүн нийлж цаасан дээр байгуулж баталж байсан түүхтэй. Энэ бол монгол түүхэнд анхных нь байж. Энэ байгууллагыг байгуулсаны дараа тэр голомтон дээр очиж 3 хүн ажилласан. Тэр бол Төмөр зайран, Билэгт зайран, Сумъяа удган гурав байсан. Энэ улсууд Монголын бөөгийн галыг бадраасан гурван хүн. Сумъяа удган бол Монгол улсын анхны балетчин, МУСТА ийм хүн байгаа. Нөгөө хоёр маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Энэ цагаас манай энэ шашиныг залгамжлан авч ард түмний төлөө хүч хөдөлмөрөө зориулсан хоёр удган бий. Нэг нь Дүгэрсүрэнгийн Энхжаргал, Дамбадаржаагийн Булган гэж хоёр хүн бий. Энд би нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна. өнгөрсөн жил монголын төр бөө хүнд анх удаа Алтангадас одон өгсөн. Монголын бөөгийн Голомт төвийн тодорхойлолтоор энэ бол бөө нарын авсан анхны шагнал байсан. Энхжаргал удганд Монголын төр. Энэ бол монголын төрөөс бидэнд өгсөн их үнэлгээ гэж би бодож байна. Энд бид ирэхийн учир, эвлэлдэн нэгдэхийн учир бол монголын төр засаг, монголын бөөгийн асуудлыг онцгойлон авч үзэх гэж байгаа, монголын төр шашины харилцааны хуулинд бөөгийн асуудлыг оруулах гэж байгаа тухай асуудлыг МУИХ тамгын газрын хуулийн зөвлөх, ҮАБЗ-ийн дарга саяхан надтай уулзсан.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/