Уншиж байна...

МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ХУРАЛДАЙН ТЭМДЭГЛЭЛ /Гуравдугаар хэсэг/

1
1
2
2
3
3
6
6
DSC_6727
DSC_6727
DSC_6775
DSC_6775
DSC_6776
DSC_6776
DSC_6778
DSC_6778
DSC_6780
DSC_6780
DSC_6782
DSC_6782
DSC_6786
DSC_6786
Previous Next Play Pause
1 2 3 6 DSC_6727 DSC_6775 DSC_6776 DSC_6778 DSC_6780 DSC_6782 DSC_6786

Ш.Сүхбат: Энэ уулзалтан дээр бидний хооронд болсон хоёр цагийн ярианд бөөгийн асуудлыг ноцтойгоор авч үзэхээ боломжгүй боллоо гэж хэлсэн. Энэ бол 16 жилийн дотор гарсан таван хэрэг явдалтай холбоотой. Энэ 5 бол 10000 бөөгийн эврийг доргиолоо. Нэг үхрийн эвэр доргихоор 1000 үхрийн эвэр доргидог гэдэг үнэн юм байна. үүнтэй холбоотойгоор манай монгол улсад бадарчлан ирсэн, манай нутаг дээр суурьших гэж ядаж байгаа харийн шашиныханд их томоохон өөш хаялаа. Энийг бид онцгойлон анхаарч авч үзэхгүйгээр цаашдаа явах замгүй болсон учраас өнөөдөр бид энд өвөг дээдсийнхээ арийн их шүтээн, биднийг үеийн үед гийгүүлж ирсэн тэр онгод сахиусын өмнө хариуцлагатай. Тийм учраас бид энэний өмнө бууж өгч болохгүй, хэрэв тэгэх юм бол монголын үндэсний агуу их соёл мөхөхөд хүрхнэ. Монгол улс, монголын ард түмэн уран гайхамшигтай юмныхаа 2-ыг нь алдсан. Нэг нь төрөө алдсан, хоёр дахь нь бол бид монголынхоо агуу их соёлыг алдсан. Бид газар нутгаа Модун Шанью хааныхаа захиасаар авч үлдсэн эх орон газар шороогоо алдлаа. Бидэнд юм үлдэхгүй нь ээ. Бид үр хүүхдийнхээ өмнө дэндүү их хариуцлага хүлээх ёстой. Бид тэдний өмнө шүүгдэх ёстой. Тийм учраас энэ хариуцлагатай энэ цаг үед үндэсний агуу их соёлоо эргэн сэргээх, өөрөөр хэлбэл, оюун ухаанаа дээш нь гаргаж ирэх асуудал бол бидний дээдийн дээд асуудал мөн. Ингэж байж бид монголын төрийг дахиж эргүүлж байгуулах тухай асуудлыг ярих хэрэгтэй болно. Тэгж байж бид эх орон газар шороогоо хамгаалах болно. Бидний үүрэг гүн их хариуцлага, өндөр их итгэл гэж би ойлгож байна. Энд нэгдэн ирж сууж байгаагийн учир монголын бөө нар өөрийнхөө үзэл бодол, өөрсдийнхөө үзэл санааг энд дэлгэрэнгүй сайхан яриасай гэж бодож байна. Энэ хурал социализмын үеийн ямар нэгэн хурал биш, чин үнэн сэтгэлийн хурал болоосой гэж би бодож байна. Хүн болгон өөрийнхөө сэтгэлийг ярьж хэрхэх тухайгаа авч хэлэлцэх цаг иржээ. Энд бидний өнөөдрийн хийх ажил гэж бодож байна. Тэгээд энэ ажлыг зохион байгуулж энэ рүү биднийг хөтөлж ирсэн энэ Жаргалсайхан гэдэг энэ залууг би саяхнаас таних болсон юм. Энэ хүнд магадгүй манай дээд тэнгэр илгээмж өгч дохиолол өгч, манай энэ шашиныг авран хамгаалж цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх, тэр алхмыг хийгээсэй гэж ирүүлсэн байж болох. Би монголын бөөгийн Голомт төвийг нөхдийн хамт байгуулаад ерөөсөө галын дөл дөнгөж асаах төдий болгосон. Бөө хүний хэлээр хуяг сэгсрэх гэдэг юм л хийсэн. Миний хийсэн ажлыг олон сайхан залуучууд, олон бөө төрж гарч, монгол бөөгийн хундаам суурийг тавьсан. Тэр суурин дээр өнөөдөр бид гурав дахь алхмыг энд хийхээр цуглаж байна гэж би бодож байна. Энэ алхам бол манай ард түмний төлөө, манай оюун баялгийн төлөө, монгол төрийн төлөө хийх ёстой гэж би үзэж байна. Энд бид хариуцлагатай сайн хандаасай гэж та бүгдээс хүсч байна.
Хүнд эрхэмлэж болох гурван зүйл бий. Нэгдүгээрт эх орон минь, хоёрдугаарт ээж аав минь, гуравдугаарт үр хүүхэд минь. Тэгэхээр бид ээж аавынхаа сүнс сүлд онгодны өмнө, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ өнөөдөр бид гүн ухамсарлаж байгаа гэж би бодож байна. Бид тархай бутархай байлаа. Жалгын нэгэн бөөтэй боллоо. Энэ бол манай оюун санааны нэгдэл, манай энэ бөөгийн шашинд асар их дутагдаж байгаагийн илэрхийлэл мөн. Энийг нэгтгэж нэг гарт оруулж нэгтгэх нь өнөөгийн энэ хурлын бидний хийх ажлын бас нэг зорилго мөн. Бид тал талд Улаанбаатарыг тойрч суугаад энэ монгол улсын газар нутаг дээр энд тэнд асаад бид хүч хүрэхгүй. өөрснөө хүчээ нэгтгэлээ ч энэ хоёр шашины дундаас орон зайгаа олж авахад үнэнхүү хэцүү. Түрүүн энэ илтгэлд гарлаа. Бурхны шашиныг Далай лам Дарамсалад удирдаж байна. Христийн шашиныг Солонгосын нэг өвгөн удирдаж байна. Бидэнд удирдагч алга, Бид ийм том хөрөнгө хүчтэй улсуудын дунд хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг болоод байна. Тийм учраас нийлэх хэрэгтэй, нэгдэх хэрэгтэй. Хэн нэгнийгээ онгод сахиустай сахиугүй гэж хэлэх юм биш, ямар нэгэн бөөгийн хийсэн алдааг товойлгох нь биш. Ерөөсөө байж байгаа бидэнд үлдээж өгсөн бидний агуу их өмч болсон хэн ч өмчлөж чадахгүйгээр бөөгийн тэр агуу их зан үйлийг сурч мэдэж, судалж замчлах ёстой. Энийг хэн нэгэн хүн зохиогоогүй, Буддизмыг Будда, Христийг Христ зохиосон бол, Монголын бөөг мөнх тэнгэр тэнгэр, уул ус, бидний өвөг дээдсийн оюун ухаан бүтээсэн. Бөө бол байгалийн бүтээл. 40000 жилийн түүхтэй энэ агуу их шашиныг өнөөдөр бид өөд нь татах тэрийг цааш нь үр хүүхэддээ залгамжлуулж үлдээх, түүний агуу их хүчийг бүрэн гүйцэд гаргаж ирэх ёстой. Бөө бол агуу их хүч мөн.
Бөө шиг ийм агуу их шашинг хүн төрөлхтөн дэлхийд бүтээж чадаагүй. Агуу их Эйнштейн хүн төрөлхтөний ирээдүйн шашин сансар байх болно гэж хэлсэн. Үнэхээрийн сансар буюу мөнх тэнгэр хүн төрөлхтөнд өгсөн дээдийн агуу их бэлэг мөн. Энэ бэлгийг бид зүгээр харж сууж, өөрийнхөө хувийн амьдрах хэрэгсэл болгож болохгүй. Бид ард түмнийхээ тусын тулд энэ хүчирхэг зэвсгийг ашиглах хэрэгтэй. Тэр битгий хэл хүн төрөлхтөний сайн сайхны төлөө энэ зэвсгийг ашиглах цаг нь ирсэн гэж би хувьдаа бодож байна. Агуу их хааныхаа агуу их сүлдэнд хатан эх ээжийн элгэн дээр төрсөн Монголын сүр сүлд болсон ард түмэн, хүн төрөлхтөний сүр сүлд болсон ард түмэн ийм их агуу их шашинтай байхаас өөр аргагүй билээ. Бид түүхийнхээ туршид агуу их соёлыг бүтээсэн. Бидний бүтээсэн соёлыг бүгдийг булшилсан. Бидний соёлтой хамт, бидний сүсэг бишрэл агуу сайхан юмыг бүгдийг нь булшилсан. Бид сэргээлээ, дахин амилууллаа. Христ дахин амилсан шиг бөө дахин амиллаа. Энэ амийг бид хүч болгож, агуу их зорилгын төлөө ашиглах хэрэгтэй. Ийм түүхэн цаг ирсэн гэж би бодож байна. Бид агуу их үндэстэн, агуу их соёлтой. Бид үндэсний агуу их үзлийг өнөөдөр хөөрөгдөн гаргаж ирэх хэрэгтэй. Коммунизмын дарж булшилсан тэр үндэсний үзлийг бид дахин сэргээх хэрэгтэй. Бид үр хүүхдийнхээ төлөө үүнийг хийх ёстой гэдгийг би туйлын хүсч бодож байна. Та бүхэн өөр өөрсдийнхөө бодож байгаа бүх сэтгэлийг ярьж, энэ нөхдийн боловсруулж гаргасан дүрмэнд өөрсдийнхөө санаа оноог хэлж, эндээс гарах шийдвэрт өөрсдийнхөө хүсэл бодлыг бүрэн тусгаж, өөр өөрсдийнхөө юм болгож аваасай гэж би хүсэж байна. Амжилт хүсье.
Монгол туургатны ном цагаан төвийн тэргүүн Лхагважав таныг урьж байна.
-За өнөөдрийн Монгол улсын иргэн бөгөөд бөө, зайран, удган, дэмжигч олон та бүгдэд баярын мэнд хүргэе.
Юуны түрүүнд шашины ялгааг ярья. Шашин бол бөөгийн шашин гэж нэр байна. Одоо бол бөө мөргөл гэсэн нэрээр явна. Шашин гэвэл шарын шашинтай холилдоод хамаагүй болно. Дангаараа бөө мөргөл, дангаараа монголын ёс заншил, зан үйлээрээ л явна. Тэгвэл манай монгол бөө мөргөл дэлхийн тавцанд дээшээ гарна. Ийм учиртай. Хоёрдугаарт, та бүхэн шүүмжилж магадгүй. Монгол бөөгийн нэгдсэн эвлэл гэж нэр өгч болохгүй. Яагаад гэвэл зөвхөн монгол болчихоод байдаг. Олон үндэстэн байгаа биз дээ, халх, буриад, захчин, дархад. Гадаадад ч манай бөөгийн ёс заншлыг мэддэг гадаадын хүмүүс ч зөндөө бий. Тийм учраас “Монгол туургатан бөө мөргөлийн нэгдсэн эвлэл” гэвэл зохино. Билэг тэмдгийн хувьд шүүмжлэлтэй хандая. Монгол хүний нар сартай харьцдаг дүрс байх ёстой. Дүрмэнд шинэ бөөг ямар журмаар төрүүлэхийг бодох ёстой. Бөө нь шинжлэх ухааны үндэстэй юм. Эхлээд хүүхдийг монгол ёс заншилд сургах ёстой. Боловсролтой хүнийг бөө гэж үзнэ. XII зуунд тэнгэрийн бөө нар байсан. Одоо цаг үед ч гэсэн тэнгэрийн бөө нар байна. Үүнд Түдэв, Чадраа нарыг нэрлэж болох юм. Ёс зүй дүрэм гарах ёстой шүү. Дүрмээ сайн боловсруулах хэрэгтэй. Би Дамдин зайрантай цуг амьдарч ажиллаж байв. Лувсан зайрангийн шавь байсан хүн юм.
Одгэрэл: -Бид эхлээд монгол нэрээрээ байх нь чухал юм. Гадаадад Чингэсээр мэддэг тул Чингэс хааны дүрийг оруулсан. Бөө мөргөлийг шашин мөн үү, үгүй юү гэдэг бид хариулт өгч байгаа. Бөө мөргөлөө олон түмэнтэй харьцах, үүний зэрэгцээ шашин гэж үзэж байна. Жижиг ард түмний шашин гэж бодож болохгүй.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/