Майхан барих явцад гэнэт бороо зогсож, улмаар тэнгэрт солонго гэрэлтэх нь тэрээ. Цагаа харвал шөнийн 02 цаг болж байв. Майхан барьж байгаа нөхөддөө байгалийн гоц үзэгдлийг харахыг уриалав. Тэнгэрт цагаан туяа татуулан солонго ялгаран үзэгдэж, бид зургийн аппарат болон утсаар зургийг нь авах гэж олонтой оролцдсон боловч олигтой үр дүн гарсангүй. Харин тэр үед хайрханы толгойн хэсэг харанхуйд гэрэлтэн тод харагдав. Бүгд тэрхүү богино хугацаанд үзэгдсэн байгалийн үзэгдлийг сонирхон зогсов. Майханаа барьцгаасан бид толгой тавингуут нам унатаж билээ.
Өглөө эрт наран мандах мөчид бид их хайрхан луу дөхлөө. Тод харагдаж байсан их хайрхан биднийг хөдлөхөд манантаж эхэлсэнээ машины зүгсоолд очих үед үүл нь нүүж, хайрханы орой ил гарч ирсэн байлаа. Бид төлөвлөсний дагуу их хайрханы бөөгийн овооны зүг хуяг хэнгэргээ үүрч явганаар өгслөө. Овооны бэлд идээгээ бэлтгэсний дараа бөөлөх зайрангын ард бусад нь хагас саран хэлбэрээр дугуйран сууж, бэлтгэлээ хийв.
Болзсон цаг болоход Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуур манжигаар бөөлж, залгаад Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж хуяглан бөөлсөн билээ. Түүний бөөлөлтийг бусад бөө нар хуур мөнжигаар дэмжин их тэнгэртээ залбиралаа хүргэлээ. Отгонтэнгэр хайрханы бөөгийн овоондоо байгуулагынхаа гал голомтоо даатгаж, бөөгийн зан үйл хийлээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бусад таван зайрангийн хамт овоондоо очиж залбирсаны дараа удган нар овооны бэлээс дэмжиж нэгдсэн залбирал үргэлжилсэн болно. Нэгдсэн залбиралын төгсгөлд Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн хуур манжигаар бөөлж, залбиралаа.
Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийхэн байрлалаа сэлбээд нийтээрээ хуяглан бөөлж, өөрсдийн өвөрмөц бөөгийн зан үйлээр хайрхандаа бөөлж, залбирал хийлээ. Нэгдсэн арга хэмжээний дараа хооллоод бид Отгон сумын зүг хөдлөв. Манайханы дотор цөөнгүй бяцхан иргэд явж байсан тул сумын төв орж цаашдын аянаа үргэлжлүүлэх бэлтгэл хангахаар шийдсэн юм.


Leave a Reply