Гурав. Хамтарсан хээрийн сургууль боллоо.

ОХУ-Монгол Улсын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт Дорнод аймгийн  Чойбалсан хотын Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургуулилтын талбайд хоёр орны 1500 гаруй цэргийн алба хаагчид оролцож, 8 дугаар сарын 27-ны өдөр байлдааны буудлагатай хамтарсан цэргийн сургуулилт үзүүлсэн. 
Энэ жилийн сургуулилт Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан хийгдэж буйгаараа онцлог юм. Үйл ажиллагаанд БХЯ-ны дэд сайд Дуламжав, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Монгол Улсын талын сургуулийн удирдагч бригадын генерал Б.Амгаланбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал Нурсулев Михайл Яковлевич, аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга Бадамсүрэн болон албаны удирдлагууд оролцсон.
 Хоёр орны цэргүүд хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах тактикийн ажиллагаа явууллаа. Улаан дарцаг өргөгдөж, бүрээгээр дохио өгөгдсөнөөр байлдааны буудлагатай хээрийн сургууль эхэллээ. Галын шугам дээр утаа суунаглаж байлдааны ажиллагаа эхэлснийг тунхаглав. Дайсны дайралтыг шургуу шуурган галаар цохилт өгч байлдааны ажиллагаа эхэллээ. Алсын зайнаас айсуу яваа дайсны довтолгоонд артиллерийн их бууны цохилт өглөө.
 Агаараар нисдэг тэрэгнүүд дүүлэн нисч дайсны гол цэгүүдэд цохилт өгч эхэллээ. Танк болон байлдааны хуягт машинууд окопноос ээлжлэн гарч хүчтэй цохилтууд өгч байлаа. Мөн ар талаас хүч нэмэгдүүлсэн танк болон БМП, артиллерийн чиг харааны хэрэгслүүдээр цохилт өгч эхэлсэн.
 Улмаар дайсны дайралтыг няцаалт өгсөны дараа хариу цохилт өгч сөрөг дайралт хийж эхэллээ. Гүнээс нэмэлт хүчээр ирж буй дайсны хүчинд “Катюш”-ийн цохилтоор няцаалт өгч, улмаар манай хамтарсан хүчин довтолгооноо эрчимжүүлэн дайсныг бүрэн цохисноор ээлжит байлдааны буудлагатай сургууль өмнөх зорилтоо биелүүлж амжилттай дуусгалаа.
 Байлдааны буудлагыг сонирхож байсан дорнодчууд ар талд тавьсан хязгаарыг сад тавин урагшилж, удирдлагын байрны харалдаа ирж үйл ажиллагааг үзсэн билээ. Цаашдаа олон нийтэд үзүүлж байгаа байлдааны буудлагатай хээрийн сургуулийн үед нийтийг хамарсан аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал тавих шаардлагатай болсоныг энэ үйл ажиллагаа харуулсан.

 

djmedia:188

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts