Ес. Овоо тахиж, бөөлөлт хийв.

Уламжлалт ёсоор цунцал өргөх мэт модоо өрж, өргөх идээ, зүйлсээ өрж тавина. Тэгээд дуудлагаа дуудаж сүүгээр өргөл өргөх бөгөөд дараа нь цунцал галаа асаана.
Гал асаж эхэлмэгц бөө хуяглан бөөлөх бөгөөд хэнгэргээ цохин, тамлага дуудлагаа их тод хийж бөөлнө. Бөөлөлтийн байдлыг анзаарахад дуудлага нь дуу аялах мэт уянгалаг, яруухан бөгөөд хэнгэргээ цохин дуулж байгаа мэт сэтгэгдэл төрнө.
Хийж байгаа газар, бөөлөлтийн цөөхөн зураг авахууллаа. Энэ удаа өндөр уулын орой байсан боловч салхи үгүй, намуухан зөөлөн сэвэлзсэн байдалтай байлаа.
Монгол туургатны нутгийн минь салшгүй хэсэг, өвөг дээдсийн минь онгодийг сэтгэлд сэв хийтэл сэргээгээд, үлдээх зүйлээ тэрхэн агшинд хэлээд, хурамхан зуур алсран холдоно. Бөөгийн уянгалан сайхан дуудлага, хэнгэргийн цохилттой уялдан өндөр газраас нам газар луу урсах мэт сүртэй нь аргагүй цуурайтан алширна.
Би өөрийгөө азтайд тооцно. Ай мөнх хөх тэнгэр минь өршөө.

djmedia:199
 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts