Хоёр. Эрдэм шинжилгээний хурал болов.

Хуралд үндсэн илтгэлийг Цэргийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Мягмарсамбуу, Дашбалбар сумын ахмадын хорооны дарга Б.Балжид нар илтгэл тавьлаа. Хурлын дараа сумын өндөр настангуудад хүндэтгэл үзүүлж, Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн Буриадын Их удган Г.Гэрэлтуяа бэлэг гардуулав.
Энэ ажиллагаатай зэрэгцэн Их тахилгад зориулсан буриад сурын наадам эхэлсэн билээ. Сурын харваанд эрэгтэйчуудэд Баяндун сумын харваач Сүхбаатар түрүүлж, Дашбалбар сумын харваач Насандорж, Цэрэнжав, Бумчиндорж нар удаах байрыг эзэлсэн бол эмэгтэйчүүдэд Баяндун сумын харваач Гандаваа түрүүлж, Дашбалбар сумын харваач Оюунжаргал үзүүрлэж, мөн сумын харваач Хандулам, Баяндун сумын харваач Баярмаа нар тус тус эхний байруудыг эзэлсэн байна.
МБНЭ-ийн Их тахилгад оролцохоор ирсэн бөө нар тус сумын нэгдүгээр ангийн 49 сурагчдад бэлэг гардуулав. Дараа нь Дашбалбар сумын орон нутгийн музей, орой нь Их тахилгад зориулсан хүндэтгэлийн концерт үзлээ.

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts