Их говиос Алтай таван богд хүртэл

Бид өдөр Баянлиг суманд очсон. Зэвсэгт хүчний ангиар орж дараа нь шинэ сумын бүтээн байгуулалттай танилцав. Алс холын энэ сум “шинэ сум” төслөөр танигдахын аргагүй өөрчлөлт хийгдэж байв.
Баянлиг сум нь Ичээтийн хар уул, Хонгорын нуруу, Бүгтээ улаан уул, Зургаан худгийн нуруу, Зүүн цагаан уул, Ихбаян уул, Лиг толгой, Сүүж уул, Тахилга уул, Халбагант уул, Хатан суудал уул, Цагаан уул, Их халбагант уул, Хөвт хар, Бага халбагант уул оршдог.
Өмнөговь аймгийн Сэврэй, Гурван тэс, Баянхонгор аймгийн Баянлиг сумуудын уулзвар цэгүүд юм. Их богдын тусгай хамгаалалтанд 468760,7 га талбай тус тус хамрагддаг.

 

Баянхонгор аймгийн Баянговь сумын төвд цагдаагийн хэсгийн төлөөлгчийнд бид зураг авалт хийгдсэн. Хил, Зэвсэгт хүчин, цагдаагийн албан хаагчийн ар гэр, эхнэр, гэр бүлийн талаар нэвтрүүлэг хийсэн билээ.
Баянговь сум нь Орог нуураас өмнө зүгт 40 орчим км-т байрладаг, Их Богд уул болон говиор хүрээлэгдэн оршино. Сумын төвөөс зүүн зүгт 90км зайд 700,000 жилийн тэртээ хүн амьдарч байсан Цагаан агуй хэмээх агуй бий. Мөн сумын төвөөс өмнө зүгт 18 км зайд орших Цагаан Булагт сүг зураг бүхий цагаан өнгөтэй хад байдаг. Баянговь сумын төвөөс баруун өмнө зүгт 66км зайд Улаан Шанд хэмээх хэсэг ой бий.

 

Найм. ЭЭЖ ХАЙРХАНД

Баянхонгорын нутгаас гараад Говь-Алтайн нутагт ороход Захуйн говь угтана. Замдаа бид хээр хогосон билээ. Захуйн говийг хөндлөн давхисаар новийн баян бүрдийг дайрч өнгөрсөн зам биднийг Зайхун багт хүргэнэ. Энд усан сантай болсоноор говьд амьдралд өргөжин тэлсэн түүхтэй. Харамсалтай нь усан сан сэтэрсэнээр олон хүний амьдралд эндээс дүрвэхэд хүрсэн түүх бол саяханых билээ.

Энэ багт ирж, миний бие цөөнгүй удаа иргэдтэй уулзалт хийж байсан билээ. Захуйн багаас хөдлөөд “бартаат” замыг гараад элсэрхэг хөрс бүхий замд орж түүртэлгүй явсаар Ээж хайрханд очно. Энэ хайрханд бид нэг өдрийг өнгөрүүлсэн. Үнэхээр монгол хүн очиж үзвэл зохих байгалийн үзэсгэлэнт газар мөн билээ.

Ээж Хайрхан уул” нь манай орны баруун өмнөд хязгаарт орших өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газрын нэг бөгөөд Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт оршино. Алтайн өвөр говийн хязгаар дахь үзэсгэлэнт уул нуруудын дотор өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө “Ээж Хайрхан уул” тод ялгардаг билээ. Байгалийн дурсгал болохоос гадна түүхийн дурсгал болсон Ээж Хайрхан уулыг 1992 онд тусгай хамгаалалтанд авч улмаар Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газар болгон улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамрагдсан. Ээж хайрхан ууланд гадаад дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц ховор сонин үзмэрүүд олон бий. Top of Form

Bottom of Form

Хотгор хөндийгөөр нь аргаль, янгир, ирвэс зэрэг ховор амьтад хоёр тийш нүүдэллэж, 100 орчим зүйл ургамал тархсан экологийн өвөрмөц бичил орчинтой. Ээж хайрхан уулаар бүрэн аялж хадны тогтоц байдлыг ажиглан мэдэхэд нэг, хоёр өдөр хүрэлцэхгүй бөгөөд замын турш янз бүрийн нэр өгч болохоор байгаль эхийн бүтээлүүдээр баялаг. Алдарт есөн тогоо, ламын агуй, гүрвэл хад, эр бэлэг, гахайн толгой, тэврэлдсэн хос залуус, түлээний сав, олон суудал (театр хад), ембүү, далайн яст мэлхий, найрын ширээ, бамбарууш, хүүхэн хэл, тагтаа, янзага хад гэх мэтээр нутгийнхан нэрлэж заншсан сонирхолтой тогтоцуудыг үзэх боломжтой. Ембүү хаданд мөргөсөн хүн есөн үеэрээ эд мөнгөөр элбэг дэлбэг явна, Эхийн хэвлий хадаар шургаж гарсан хүн ахин төрнө, Эр бэлэг хаданд мөргөсөн бүсгүй хүн үрийн заяатай, өнөр өтгөн гэр бүлтэй болно хэмээн итгэж биширч иржээ.

           Ээж хайрханы харуул сахиул мэт энд тэнд түгээмэл үзэгдэх амьтан бол Замба гүрвэл юм. Нутгийнхан Замба зараа хэмээнэ. Монголын хамгийн том гүрвэл бөгөөд өмнө харж байгаагүй хүмүүс айж цочиж мэдэхээр. Мөн шөнийн цагаар гэрэлд олноор цугладаг шар аалз бий.

Нутгийн өвгөдийн яриагаар бол тэнд бөө удган нар есөн тогоо бүрээс ус авчирч угаал үйлдэн “Хатан заяаг тэгшлэх” зан үйл хийдэг байна. Эх орныхоо дархан хилийг бат бэх, бүрэн бүтэн байлгах, эр эмийн заяаг тэгшлэх, эх дэлхийн амар амгаланг бэлгэдэж тахилга үйлддэг ажээ.

 

djmedia:224

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts