Арван зургаа. ОНГОДЫН ӨЛГИЙ НУТГААР 1. Хээрийн онгод дээр

Нутгийн олны гайхуулан ярих хотгорт аваачсан юм. Уулын бэлд хэн ч анзаарсан харагдахгүй газар их гүн хонхор үүссэн байгалийн сонирхол татсан тогтоц үүссэн байдаг. Мөн нутгийн олны шүтэн мөргөдөг хадан дээр очсон. Замын хажууд ургаа мэт байрлах хад олон зууны дурсгалыг өөртөө шингээсэн байдаг.
Энэ бүхний дараа хээрийн онгод дээр очиж, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Өөдөө удгантай ярилцлаг хийж, нэвтрүүлэг бэлтгэж, дараа нь бөөлөлтийн зураг авсан билээ.
Зураг авалт хийсний дараа Монгол бөөгийн их зайран П.Батжаргал Дарьчулуун зайрангын хээрийн онгод дээр бөөлж, зан үйл хийсэн билээ.
Бидний хувьд Буянт сум орж, зохиогдох наадмын талаар уулзахаар эртлэн хөдөлсөн юм. Буянт сум орж, засаг даргатай нь уулзсан юм. Тэгээд сумын засаг даргаас энд ямарч наадам болохгүй гэдгийг сонсоод энэ их хол газар Дарьчулуун зайран өөрийн хээрийн онгод дээр ирэхийн тулд худлаа хэлж авчирсаныг ойлгосон билээ.
2. Хожим дэлхийд дуурсагдах байгалийн галарей
Баян-Өлгий аймаг байгалийн өвөрмөц тогтолцоогоор Хөвсгөл аймгаас илүү байж мэднэ. Байгалийн сайхан бүхэн бий. Сыргалийн байгалийн өвөрмөц тогтоц, ой мод, цэвэр усны нуур, мөнх цаст оргилууд, мөсөн гол, Алтай таваг богд, Цэнгэл хайрханы онгон дагшин газрууд, олон мянган жилээр оршин тогтнож ирсэн монголын өвөг дээдсийн хүн чулуун хөшөө, хадны зургийн галарей, хойч бидэндээ үлдээсэн гэрээслэл бичээс энд байдаг.
Хожим дэлхийн жуулчдын анхаарлыг татсан олон км үргэлжлэх хадны зургийн галарейд бид цөөнгүй цагийг өнгөрүүлсэн. Хэзээ нэг цагт энд жуулчдын бааз байгуулагдан дэлхий тэр чигээрээ энд аялж, онгон байгалийг сонирхохын зэрэгцээ олон мянган жилийн өмнө зурж үлдээсэн өвөг дээдсийн бүтээсэн урлагын үнэт хадны зургийг үзэж, хэдэн арван хоногоор энд саатан жуулчлах цаг ирнэ.

djmedia:229

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts