ГУТЛЫН ТУХАЙ

 

Гутлын толгой-Бөө гутлын толгойн хамрын хэсэгт амьтны хойд хоёр /хүний хоёр/ хөлийн савар /хурууны/-ын таван салааг, гутлын, толгой, түрий хоёрын залгаанаас улны залгаа хүртэл дүрслэхдээ хөлийн эрхий, чигчийг улаан, долоовор, ядам хурууг цагаан, ганцхан дунд хурууг гутлын түрийн хавчаарын үргэлжлэл болгон хөх өнгөөр халзлан хийдэг байжээ. Энэ нь улаан гал, хөх тэнгэр, гутлын эзэн бөөгийн цагаан санааг төлөөлүүлсний илрэл бөгөөд гутлын түрийн хавчаар үргэлжлэн дунд хуруу болон хөх өнгөөр дүрслэгдэж байгаа нь энэ бөө жинхэнэ хөх монгол угсааны бөө болохыг гэрчилж буй хэрэг. Хэрэв энэ хавчаар уулаан бол түрэг угсааны бөө гэж үзэх нь байна.

Гутлын хөллөлт-Монгол харын бөөгийн ёсонд тухайн бөө тэнгэр, сүнс, лусын чухам алинаар нь хөллөлж хүч авсан болохыг гагцхүү өмсгөлөөс нь таньж болно. Тухайлбал лус хөллөсөн бөөгийн гутлын хамар дээр лусын амьтан-могойн хоёр нүд, хамар, амыг дүрслэхээс гадна таван хурууны гурван өнгөн дээр тухайн бөө хэдэн лусаар хөллөсний тоог /хэрэв есөн лусаар бол/ хөх хоёр, цагаан хоёр, бүг хоёр өнгийн дөрвөн тууз оёж есөн лусаар хөллөсөн бөө гэсэн утга илэрхийлсэн байдаг.

Гутлын шагай-Монгол Улсын нутагт байдаг түрэг угсааны хуулар овгийн бөө хүний бөө гуталд шагай болон борвины яс бэхэлсэн байдаг. Энэ нь монгол бөөгийн өмсгөлд овгийн байгууллын үеийн зан үйлийн үлдэгдэл байсныг гэрчилдэг.

Гутлын эзэн онгод-Монгол харын бөө нар бөө гутлын эзэн онгодыг бөөгийн хөлийн үе бүхнийг манаж баруун зүүн хоёр гутлын гадна талд байрлаж гуталдаа шингэн орсноор гутал амьлагдсан байдаг бөгөөд ийнхүү манахдаа зүүн гар тал нь баруунаасаа хүч султай дорой байдаг учраас тэгшилж баруун гар талаас зүүн гар талдаа илүү ихээр анхааран хар тэнгэр хамжаа нь зүүн хөлдөө оршдог хэмээн үздэг.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts