МОНГОЛ БӨӨГӨӨС АНХНЫ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛТОН МЭНДЛЭВ

Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан, Монгол бөөгийн их зайран Ш.Содовын онгод тэнгэрт нь хүндэтгэл үзүүлж, удаан хугацаанд хуучлан ярилцсан юм. Дараа нь ярилцлага авч, бичлэг хийж олон түмэндээ хүргэхээр бэлтгэсэн.
Монгол улаач нарын дотроос гавьяат цол хүртсэн анхны хүн бол энэ их зайран байсан билээ. Энд Монгол бөөгийн давуу чанар харагдаж байна. Лам хуваргуудаас бид ялгагдах нэг онцлог бол улс нийгэмдээ хөдөлмөр, ажил үйлс эрхэлж бүтээхээ бүтээж явдагаараа ялгарч байна.
Бүхий амьдралаа Цагааннуур сумын загасны аж ахуй байгуулагдахаас өнөөг хүртэл улсад ажилласан нэгэн билээ.
XVIII-XIX зууны үед монголчууд нэлээд хэдэн гол мөрөн, нуурын загасыг агнаж байжээ. Түүний суурин дээр БНМАУ-ын үед загас агнуурын гурван үйлдвэр байсан.
Дархадын цагаан нуурын загас агнуурын үйлдвэр. Шишгэдийн сав газрын Дархадын хотгорын олон нуураас XIX зууны 70-аад оноос эхлэн загас агнаж байсан тухай оросын нэрт эрдэмтэн П.Н.Потанин өдрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг.
Дархадын хотгорын загасыг 1943 оноос эхлэн үйлдвэрийн аргаар ашиглаж эхэлжээ. Эндээс барьж ашиглаж байгаа загасны дийлэнх хувийг дархадын цагаан загас, багахан хувийг тул, зэвэг, хадран эзэлдэг. Цаашид олон жилийн нөөцтэй загас агнуурыг зохион байгуулахын тулд Дархадын цагаан нуурын загасны үйлдвэрийг түшиглэж жилд олон төрлийн жараахайг өсгөх чадалтай загас үржүүлгийн газар байгуулах ажил өрнөж байсан.
Улаач нар монгол улсынхаа хөгжил дэвшилд нэмэр хандив болохын мөн чанарыг, хамтарч нэгдэхийн чухлыг ойлгон хамтарч ажиллах цаг үе ирж байна.
Насны эцэс хүртлээ олон түмнийхээ төлөө зүтгэсэн улаач нараас Монгол улсын гавьяатан мэндэллээ. Булган сүүлтэй байх болно. Биднийг үнэлж эхлэж байна. Монголын соёлын үнэт өв, бөө шүтлэг минь үргэлжилж, оршсоор байгаад баярлаж, бахархаж явлаа.
Монголын тэнгэр шүтлэгт бөө мөргөл, түүний улаач нар уламжлалт дэг жаягаа авч явахын зэрэгцээ төр түмнийхээ төлөө зүтгэж, хөдөлмөр бүтээлээ төрөөс үнэлүүлж гавьяатан төрсөн нь яах аргагүй бидний цаг ирж байгааг харуулж байна.

djmedia:345

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts